24.10.16

For her

Жижигхээн хөөрхөн найзынхаа тухай бичье гэж бодлоо.

7-р ангид элсдэг жил манай ангид нэг охин шилжиж ирсийн. Туулайн бүжин /бөжин гэж бичих нь зөв гэлүү??? Найзыгаа энд Бүжин гээд нэрлэчий/ шиг эгдүүтэй том алаг нүдтэй, намхан нуруутай боловч сагс сайн тоглодог, биднийг бодвол их хэрсүү ухаалаг охин. "Намар" гэдэг сэдвээр зохион бичлэг бичихэд л анх түүнийг хичнээн "догь" охин болохыг мэдсэн юм даа. Мadness-ын дуу байдаг даа, "намайг авахаар намар ирлээ" гээл... Бараг л тиймэрхүү гүн утгатай өгүүлэл бичсэн байсан. Ангайж байгаам чинь, ингэж сэтгэж болдгийн байна гэж анх ухаарч байж ккк.



          

Надтай адилхан 2 охин дүүтэй, айлын том. Номонд хорхойтой, даруу төлөв зантай /аая/ гээд бид хоёрт төстэй тал их байжээ. Тэхдээ Бүжин маань намайг бодвол биеийн тамиртаа их мундаг, жижигхэн хэрнээ гоол сайтай, тэмцээн болохоор л олдохгүй үнэтэй хүндтэй хүн шдээ. "Интернетийн их эрин үе" эхлэхэд монстуднетийн чатыг хэсэг сахисөөн. Эмнэлэгт хэвтэж байхад нь чатаар танилцсан залуу нь очиж уулзаад, би булангийн цаанаас нуугдаж харж нтр. Одоо өөрөө тэрийгээ санахгүй байгаан, би өчигдөр юм шиг санажийн.

Амьдралын эргүүлэг түүнийг Герман луу, намайг Солонгос руу шидсэнээс хойш тоймтой тухтай уулзсан нь цөөхөн. Хааяа нэг захиа занаа бичилцэнэ, үе үе хайрцаг дүүрэн чиклаадтай бэлэг авна. Хүнтэй сууцгаалаа, хүүхэд гаргацгаалаа...сураг ажиг сонсоод л дэлхийн бөмбөрцгийн хоёр бөөрөнд амьдарцгаагаал...

Санаж явбал бүтнээ гэж, сая 8 сард найзындаа зочилж очих завшаан тохиолоо. Герман, Австри, Швецарь гурван улстай хиллэдэг Bodensee /Lake Constance/ гэдэг нуурын эрэг дээрх хотод амьдардгийн байна.


Хөөрхөн хүү нь 6 хүрч, сэргэлэн гэж жигтэйхэн, ерөөсөө ичиж бишүүрхэнэ гэж байхгүй. Германаар баахан юм яриал байна яриал байна, би тэр дундаас ганц хоёр мэддэг үг шүүрч аваал таамгаар ойлгоод монголоор хариулаастай. Янзын царайлаг сайхан залуу гарна даа. Нээрээ би хувцастай байхыг нь хараагүйн байна, гэдсэн дээрх 6 pack-аа гайхуулаал нүцгэн гүйгээд байсан шүү тэр залуу.

Бүжин надад газар үзүүлнэ гээд бид хоёр Австри тал руу усан онгоцоор явлаа. Кофе, жимсээр дайлуулж эрхэлсэн шигээ явсаар Bregenz хотын Pfaender гээд оргил руу нь дүүжин богооноор гарлөө.




Энэ миний авсан зураг биш л дээ, угаасаа ийм цэлмэг байгаагүйн. Оргил дээрээс эргэн тойрноо харж баясчаад, зураг хөргөө даруулчаад хоол идэнгээ ганц шил шар айраг уусан. Германы шар айрагны амттайг хэлэх үү, миний догдолсон сэтгэлийг хэлэх үү... Тэндээс гарахдаа дэн дун болчжээ хөөрхий. Согтууруулах ундаа уухад амттай байх тусмаа толгойд гарах нь амархан байдаг гэдгийг эрдэмтэд баталсан уу? Батлаагүй бол батлаадхаарай яг үнэн шүү :р

Уулнаас доошоо буугаад, нуурын эрэг дээр барьсан Трубадур дуурийн сетийг сонирхчоод, буцаад Герман луу богоондоо суугаад дрин дрин гээд яваад өгчаагаан. 


Герман талдаа буучаад, Бүжингийн гэр лүү буцах гээд хотын төвөөр нь ганц хоёр юм сонирхоод явжийтал гэнэт црин црин... уусан юм нь гарсын байлгүй утсаа хаячжээ гэдгээ сая нэг юм ухаарч байгаан. Уг нь тийм үнэтэй гоё утас биш л дээ, умайсан жижкэн дэлгэцтэй. Ухаалагшүү юм гэсэндээ газрын зураг суулгаад хараад явахад их хэрэг болдог, бас нүүрэн дээрээ бичкэн түнтгэр хүүгийн минь зураг байгаа болохоор бүр хайран санагдаад. Найздаа хэлэхээс санаа зовсхийгээл... хаячжээ яахуу гэсэн чинь. Шууд л буцы явы гэсэн. 

Пижигнээл буцаад богоондоо... Туулайчлаа наасан. Хэрвээ баригдвал хүн тус бүр 60 еврогийн торгуултай. Бодоол явлаа яг хаана хаячив? Жорлон ороод мартчихвий гэж тавиад тэр чигтээ гарснаа сэргээн санав. Хаанахын жорлон байсныг нь санадаггүй. Метроных лав биш байв, тэхээр өнөөх оргил дээр л мартсан болж таарлаа. Дээшээ гарах гэж бас билет авах нь дээ бараг л утасныхаа үнэтэй дүндээ дүн болох нь гэж бодоол очоод асуутал /өөрөө асуусым шиг бичжээ найзаараа асуулгаад өөрөө хажууд нь Шрекийн муурны онигор хувилбарыг нь үзүүлээд ширтээд зогсжийсон / үнэгүй билет өгөөд үзчээд ир гэдэг байгаа. Дүүжин богоондоо дахиал суулаа, эхэлж гарахад хүн ихтэй байсан бол энэ удаа хоосон шахуу. Хүнгүй байгаа дээр нь зургаа дарууллаа, учиргүй инээсэн гарчээ, утсаа хаяцан хүний царай лав бишээ тэр.

Найзынхаа тухай бичнэ гэчээд хэрхэн утсаа хаяж хөглөсөн тухайгаа өнгөтөөр ярьсаар байгаад дуусах нь. Юутай ч Бүжингийнхээ хүчинд, утсаа эргүүлж олсон тэр баярт мөчийг хэзээ ч марташгүйээ...Герман хүмүүсийн шударга үнэнч занд бас талархмаар. 

Нааш цааш явсаар байтал цаг оройтож, сүүлийн автобусанд суух гэж хоёулаа гүйв. Багын спортлог байсан, тэгээд одоо бас гүйдэг болохоор Бүжин маань шатны өөдөө нэр шигээ хэд дэгдээд алга болж өглөө. Би араас нь аахилан, амьсгаадан гүйж явахдаа дасгал хөдөлгөөн хийе гэж өөртөө ам өгсийм. Даанч одоо болтол хэрэгжүүлж амжаагүй л байна. Энэ тухай дараа жич бичнээ.

Маргааш нь бид хоёр Zeppelin музей үзсийн. Тэнд ер нь музей ихтэй, дандаа интерактив үзмэртэй болохоор их сонирхолтой ч юм билээ. Өөр музейнүүд үзсэн тухайгаа бас жич.
Zeppelin гэдэг нь нэг төрлийн нисдэг бөмбөлөг юм, гэхдээ дотроо мотортой, уртаа гонзгой зууван хэлбэртэй. 


Энэ шүү дээ. Бүжингийн амьдардаг хотод ийм zeppelin-ий үйлдвэр байдаг юм билээ. 1937 онд Hindenburg гэдэг нүсэр том  /245 метр, зураг дээр Боинг онгоцтой харьцуулсан байна/ zeppelin нисэж яваад сүйрч, маш том осол болсон юм билээ. Музей дотроо Хинденбург бодитоороо ямар бүтэцтэй байсан, өрөө тасалгаа ресторан, сууж явсан хүмүүсийн хувцас хэрэглэл, ажилтнууд нь ямар их ачаалалтай ажилладаг байсан гээд үүх түүхийг харуулсан байна лээ. Энэ ослын тухай кино гэж байдаг болов уу, Титаник сүйрсэнтэй л дүйцэх хэмжээний байх, дотор нь бас хайр дурлал энээ тэрээ байсан л байж таараа даа...гэж бодож явлаа.

Дараа хэзээ дахин уулзалдахыг таашгүй ч... тус тусын завгүй амьдралдаа түүртэн байнга холбоотой байж чаддаггүй ч, хорвоогийн хаа нэгтээ ухаалаг хөөрхөн найз минь аз жаргалтай аж төрөн суугаа гэх бодол, түүний хэрсүү жинтэй үгс түшигтэй сайхан байдгийм.

4 comments:

  1. Орон зай, цаг хугацаагаар хэчнээн алслагдавч сэтгэл зүрхээрээ хамт байна гэдэг хамгийн эрхэм юмаа.

    ReplyDelete
  2. 11 sar garchlaa
    batzayagiin ene shulgiig blogoos n gusaad irlee

    Сайн аав байх, охинтой болох
    Сайхан бүсгүй болж хүү төрүүлэх
    Өвснөөс моддын уй гуниг, тэвчээрийг олж сонсох
    Өөрөөсөө далавчаа гээсэн шувууны тухай шүлэг унших
    Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо

    Дагжин чичирч байснаа гэнэт халуурах шиг шүлэг бичих
    Дараа нь гашуун эм уугаад эдгэх шиг эргэн хүн болох
    Гоо бүсгүй шиг эмзэг нандин бүхнээ ганцхан эрд зориулж
    Гоонь эрийн шуналаар өөрийгөө амтлан амтлан мэдрэх
    Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо

    Хүүхэд байхдаа сонсоогүй шидэт үлгэрүүдээ аавдаа ярьж өгөх
    Хүсэл, төсөөллийн ертөнцөд хүү нь гэрэлт цох гэж ээждээ итгүүлэх
    Найдвар гээч сахиусаа нуруундаа үүрсэн бөгтөр даяанч
    Намайг өвтгөх хүмүүсийн төлөө дотроосоо шүүрэх нулимс шиг тунгалаг
    Би Guns N' Roses-ийн арван нэгдүгээр сарын бороо

    ReplyDelete
  3. G.A -n 11 sar bas minii tuhai yum baigaan chi l algasaad yvtsan bolohoos kk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...