23.1.16

2016 оны анхны бичлэг

Гоё шүлэг байхаар нь хуулж тавив. Хэзээ нэг сайхан завтай болохоороо хард диск дүүрэн зурагнуудаа цэгцэлж угаалгаж хадгалах, арилгахыг нь ялгана даа, тавих газар олдохгүй төгөлдөр хууран дээгүүр өрөөд овоолсон номнуудаа уншина даа, төгөлдөр хуурын багштай болж байгаад нээх сайхан тоглож сурна даа, бөөн онгод өвөртөлж ирээд блог дээрээ зөндөө гоё юм бичнэ дээ....
Бодсоор л явах, амжихгүй байгаа бүхнээ цаг хугацаа руу бурууг нь чихэж орхиод л... Надад тэгэх боломж олгоно биз дээ??? Амжаагүй бүхнээ сэтгэлдээ атгасаар гэнэтхэн явчихвий... түй түй түй... Хэдий олон жил насална гэж тэр их мөрөөдлийг тээдэг юм дээ зайлуул...

Гоё шүлэг уншаарай...


ГАРТ БАРИГДАХГҮЙ...
Чамтай би таарах ч юм шиг үгүй ч юм шиг
Чамайг эргээд таних ч юм шиг бас үгүй ч юм шиг
Унах энэ навчсыг гишгэх ч юм шиг үгүй ч юм шиг 
Уйлах тэр бүсгүйг өрөвдөх ч юм шиг үгүй ч юм шиг
Сэтгэл зүрх минь надад тэмтрэгдэхгүй
Сарны гэрэл гарт баригдахгүйтэй адил аа
Санаашрах, гэгэлзэх, дурлах дасах бүгд
Бодит дүрс үгүй нь зэрэглээ, манан мэтээ
Хэлбэр дүрсгүй бүхэнд нэр өгнө
Хэзээ ч мартахааргүй нэрийг олж өгнө
Цас, навч, бороо, хайр гэж өгсөн тэр нэрсийг
Цаг хугацаа элээсэн ч хэн ч үл мартана
Яг л тэр өгсөн нэрээр нь дуудаж
Янаг хайр, өс хонзон ч бас нэр нь үл өөрчлөгдөнө
Тэр голын усны хоржигнох чимээг
Тэнгэрийн хүчит аянгын гялбааг ч тэр
Хэн хэзээ өгсөн нь үл мэдэгдэх
Хэзээ ч хуучрахгүй, уйдахгүй нэрсээрээ л дуудагдана
Харин зүрх минь заримдаа хэн нэгнээс уйдаж
Хэн нэгнийг санааширч, хүчтэй цохилж
Эсвэл дурлалд шаналан уйтгарлана
Хэн нэгэн ирж буцна
Харин навч, бороо аянга, цас
Хичнээн зууны өмнө хэн нэгний нэрлэснээр
Мөнх оршино, харин чиний, миний бие болоод нэр
Мөс адил хайлаад, элс адил нураад
Хоосон чанарт шингэхэд
Хорвоо харин хэвээрээ, юу ч болоогүй юм шиг
Салхи сэвэлзтэл үлээнэ
Үлээх салхинд бид үнс адил хийснэ
Үгүй болоочийн биес үнэндээ хаашаа оддогыг
Үзэж харсан хэн ч байхгүй ч
Үлгэрт итгэнэм, тэр үлгэрийг харин хэн нэгэн зохионо...
Үлгэр зохиогчийн нэрийг үртэс адил бяцлав
Оньсого хэвээр нь үүрд үлдээх гэж
Ойд төөрүүлж орхив, тайгад нууж орхив...
Хулганайн Тэргэл 2015

3 comments:

  1. бөөн онгодтой постууд хэзээ нэг уншихын болдоо хэхэ

    ReplyDelete
  2. Amjaagui buhnee setgeldee atgasaar yvchih vii tui tui

    ReplyDelete
  3. 2 udur tanaid unjluu olon saihan bichlegiig dahij unshlaa endees bi ih olon yum oljee bayrallaa hongor naiz mini

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...