1.7.15

Back to work

Ажилдаа эргээд орчихлоо. Хурдан ч юмаа даа. Хэтрүүлэг, дөвийлгөгүй яг шууд утгаараа өчигдөр декретээ авсан санагдах юм. Уураг тархи тэр чигтээ бэйби үйл ажиллагаанд төвлөрч ажилласан болохоор 5 сар үнэхээр гялалзаад өнгөрчлөө. Ажил дээрээ компүүтрээ нүдээд сууж байхад угжаа идэхгүй пээдийдэг, уурлахаараа айлгадаг, МАНТУУНАА хочит малигар цагаан хүүтэй болсон маань зүүд зэрэглээ мэт, итгэмээргүй ч юм шиг санагдах. Өдрийн цайны цагаар эмээгийнд нь гүйж очин хөхүүлж байхад мянга мянган имэйлэндээ живсэн компьютер, овоорсон их ажил, мартаад хоолтойгоо холиод идчихсэн элдэв нууц үг, IP хаягууд надад огтоос хамааралгүй өөр ертөнц мэт санагдах.

Параллел хоёр ертөнцийн хооронд жирийгээд байж дээ.

Хөлд эвтэйхэн хөөрхөн пүүз олж авах хэрэгтэйн байна.

Түр bye...

4 comments:

  1. Парралель 2 ертөнцөд морилно уу хэхэ. Гүйгээд байж дээ.

    ReplyDelete
  2. Wow l gemeer bichleg bna. Evteihen puuztei bolood gyalalzuulaad guigeed baij dee.

    ReplyDelete
  3. Монголд түгжрээд гүйж байгаа юм уу? Эсвэл Японд ч юм уу түгжрээд гүйж байгаа юм уу? Эрүүл мэнд, турах гэх мэтэд дэмжлэгтэй сайн юм биш үү?

    ReplyDelete
    Replies
    1. монголдоо шүү дээ. халуун бас дээрээс нь модны хөвөн ам хамар руу чигжээд лайтай байнаа. тэрнээс ч биш турахад яриангүй хэрэгтэй.

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...