3.1.15

бүтэлгүйтэл...

Шинэ оны мэнд!

Энэ жил нээх сүр дуулиан, наастр уур амьсгалгүй он солигдчихлоо. Уг нь цаадах чинь хилийн чинадад ирсэн гэжуга. Мөнгө цаас, ажлын чөлөө, бусад тохироо бүрэлдэхийг чухам анаж хүлээж байгаад өдрийн бодол шөнийн зүүд болсон Со нутагтаа хөл тависан гэжуга. Наашаа ирэхиймсаан гээд мөрөөдөж байхад мөрөөдөл минь тун чиг амттай байж билээ. Харин бодитоороо тийм сайхан зүүд шиг биш байнөө.

Хил гаалиасаа авахуулаал манийг нилээд янзгүй хүлээж авсан. Өчнөөн жил энэ хооронд зорчихдоо үзээгүйгээ үзэж, арын өрөө рүү "чихдүүлж" оров. Явдал учир юунд вэ гэхээр гаалийн байцаагчтай бага зэрэг хэг ёг, хэдэр ёдор хийсэн гэмтэй. Үгээр тайлбарлаж барин тавин гэрчлэхэд хэцүү ч тэр нөхрийн харц, харьцаа болоод уур амьсгал ёозгүйхэн, мэдээжийн юмыг мэдэдгүй мулгуу хүн шиг хандаад байсийм лд. Гял цал буусан сайхан эх оронд нь утаа угаар ханхлуулж ирчээд өөдөөс нь хэдэрлээд байхаар хүний дургүй хүрэлгүй л яахав. Цаад өрөөнөөс шалгуулаад гарахдаа өөрийгөө өмөөрч хэдэн сайхан үг хэлхээд орхиюу гэтэл со хэлийг овоо сайн мартжээ олигтой үг ч санаанд ордоггүйм санж. Гадаад иргэдийг гатуу чанга гараар барих бодлого хэрэгжиж эхэлсэн гэнээ энд, яаж ашгүй буцаачаагүйн, газар болоод цагаа олж гэдэнтэж байхгүй бол...

Юмны үнэ Монголд ганцхан өсөөгүйн байна, тас атгаж ирсэн таван цаас яах ийхийн зуурдгүй талх боовхонд үрэгдээд дуусах шинжтэй. Хөгжиж дэвшээд, сайн сайхан болсон зүйлс ч зөндөө л байна. Нэг л юмыг сайн ойлголоо, утаат Улаанбаатараас минь давуу тал өч төчнөөн байв чиг энэ улсад миний сэтгэл зүрх нэгэнт уягдахаа болисым байна. Буцаж эндээ амьдармаар санагдах болов уу гэж өөрийгөө сэмхэн чагнаал явлаа, тийм бодол хаа очиж төрөхгүйм.

Уг нь би шаал өөр юм бичих гэж орж ирээд бүүр хадуурцан явжийна. Гадуур дэлгүүр хэсээл үнэтэйг нь гайхаж ухаан алдсаар, арай хэдэн цаас татууг нь бодож интернетээр захиалахаар шийдэв ээ. Хэмнэх гэж байгаад хэд дахин зарлагаддаг гашуун туршлага уг нь бий дээ, даанч хаширдаггүй толгой. Олон жилийн өмнөхөөс юм бүхэн хатуу, чанга болсныг мэдэлгүй, хуучин ашиглаж байсан ID-гаа ашиглаад юм захиалсан чинь буруудааск. Захиалах мөрөөрөө захиалахгүй, илүү хямдыг харж өмнөхөө буцаасан чинь, төлбөр хийсэн хэдэн төгрөг тэндээ тэр чигтээ түгжигдээск. Оршин суугчийн үнэмлэх, олон янзын баримт нотолгоо нэхээд буцааж өгөх юм биш. Хуучин банкны дугаар нтрээ хайж олох санаатай ашиглахаа больсон имэйл хаяг руугаа нэвтрэх гэж оролдлоо бардаггүй ээ. Нууц дугаараа санадаггүй, сэргээх гэхээр бүүр балар эртний өөр имэйл хаягны нэвтрэх эрх бас хэрэг болоод. Үл олдохын гинжин урвалд төөрчихлөө гэж...

Уг нь би 98 онд анх hotmail дээр хаяг нээгээд л интернет дэх түүхэн замналаа эхэлж байсан хүн. Гараа сарвайтал захиа бичихээ болиод газар газрын интернет кафе хэсэж цахим шуудангаар найзууд, гэрийнхэнтэйгээ холбогдож эхэлсэн. Дараа нь hanmail.net, тэгээд удалгүй yahoo.com, naver.com гээд... Ядаж байхад энэ хооронд яасан ч их нүүсийм дээ. Тэгэх болгондоо өмнөхөө тэр чигт нь хаяад хаяад... Уг нь одоо бүгд байдаг сан бол, тэр чигтээ бөөн дурсгал байхгүй юу. Эргэж олдохоосоо өнгөрсөн зураг хөрөг, захиа занаа...

Охиноо 1 ой хүрэхэд нь хэдэн шөнө нойргүй сууж байгаад зураг, бичлэгүүдээр нь эвлүүлэг хийж төрсөн өдрөөр нь хүмүүст үзүүлж байсын. Тухайн үед Youtube дээр тавьсан л санагдана, одоо эргээд хайхаар олдоггүйн. Хамгийн сүүлд нөүтбүүкийн hard disk гэнэт эвдэрснээр хамаг зураг бичлэгээ алдчихсан. Цаасан дээр угаалгаж аваагүй хайран зурагнууд.

Гэх мэтээр, нэвтэрч чадахгүй болсон имэйл хаягууд дээрх устаж алга болсон захидлууд... Эвдэрч уншигдахаа больсон диск дээрх зураг бичлэгүүд... Цахим ертөнцийн хаа нэгтээ төөрч алга болсон миний амьдралын түүх... Амьдрал цаашаа үргэлжилсээр, бид байнга өнгөрснөө эргэн харах хэрэггүй нь, тэгэх завгүй байдаг нь яамай даа. Гэхдээ л хааяа нэг дурсамжаа сэргээн харахад гэрчлэх эд зүйлс, зураг сэлт нь байжийдаг бол гоё байхгүй юу... Одоо нэмэрлээд хэдэн вон хэн ч ашиглаж чадахааргүй дижитал хэлбэрээр цоожлогдооск. Гол харлаад нойр хүркү хэвтжийснаа гэнэт эндээ бичвэл тайвшрахым шиг санагдсын.



8 comments:

  1. Тэгээл хуучны дурсамжаараа дассан газраа ирэхээр хуучин шиг нь байхгүй болохоор одоо цагаа л хайрламаар болхын. Хүн гэж дасамтгай гэдэг нь л мөн байх даа. Гэхдээ залуу насаа дурсаад гоё байгаа байх гэж бодож байна :)

    ReplyDelete
    Replies
    1. Тийншүү, хуучнаа.санагалзаад л. Цаг хугацааны машинаар аялж байгаам шиг гоё бгаа :)

      Delete
  2. Bi bas 10-d jil Japand surch ajillaj amidarch baigaad daraa ni end ircheed ehendee endhiin yum buhniig Mongoltoigoo bish Japantai haritsuulaad l butsaj Japandaa ochij amidardag yumuu geel sanagalzaad baisan. Tegeed 6 jiliin daraa amraltaaraa Japand 2 doloo honog ayalaad, mash saihan dursamjtai ayalal baisan ch minii zurh setgel negent tiishee temuulehee bolison baisan.

    ReplyDelete
    Replies
    1. Yag tegdeg yum bnaa. Mash saihan dursamjtai, gehdee odoo amidarch baigaa amidral ruugaa ergen temuulseer butsdag yum bnaa...

      Delete
  3. Sain u? shine onii mend!

    End irchihsn bgaa ym uu? hezee butsah we?
    Endhiin ymnii une zunduu ussii shdee, uridiin ymgui bolsoon. Usuud usuud bdg gar deer awdg n hurehee bolisoon hu. Hil gaali end shiruun bgoo, ediin zasag hyamraad yadaj bhd n baahan gadaad ireed ajiliin bair bulaatsaldaad bna, huuli bus irged olshirloo gd changalj bgaa.

    Er n bol bi ch bas tugsuud butsah l bodoltoi bgaa daa
    harin ter zurag hurug, eldeg ymaa sain hadgalj bhgui bol tegii shuu. bi 1 hard deer hadgalchihsn bgaa gaigui bgaa.

    internet zahialga hiih bol nzdaa heleerei, bi zahialaad ugyu :) huuchin ID-r zahialga hiij bolohgui bolsoon hu, er n bolj ugvul mail hayag ene teree ih soliod bh demii ym bilee. bi bugdiig hoorond holbood negtgehcihsen, amar bnoo.

    Amjilt husye

    ReplyDelete
    Replies
    1. harin tiimee tsuuhun honogoor irsiin, uuriigee bayarluulah gej :)
      baga zereg butelguitel bas disappointment-iig es tootsvol tsag hugatsaanii mashind suusiim shig goy bgaa. Amidarch baisan hotdoo ochiv, durtai baisan guanzandaa suuj hool idev, hesdeg baisan delguur, ohinoo turuulsen emneleg, bainga uzuuldeg baisan emch, ugdug baisan tsetserlegiin bagsh ntrtei uulzaad l... Tegengee baahan ineedtei tuuh dursamjaa ergen sanaj ineeldeel. Goy tseneglegdeed butshahnee :)

      Delete
  4. yahaa medehgui suuj baihdaa genet iishee orj ireed taivshrah yum shig bodogdood, gyals usreed orj ireed, uhaan joloogui suuliin 2 post-g unshaad, huuchin andtaigaa tav arvan ug soliod, yavdal suudal ni taagui baisan ch eh oron ni end gedgiig medersend bayar hurgemeeer...neeree hunii eh oron zurhen baidag gesen, tursun gazar zuin bairshlaas iluu
    ashgui uuruu tegeed taivshraad garch odmoi...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...