26.11.14

Юу ч гэсэн гарчиг...





Уг нь ийм удаан алга болъё гэж бодоогүймсан.
Амьдралын эгзэг, сонирхолтой мөчлөг таараад... сэтгэл санаа шал өөр тийшээ хийссээр байгаад нэг мэдсэн дахиад л цас орох улирал ирчихэж. Зун, намрыг хаагуур юу хийж өнгөрөөлөө??? Ямар ч байсан асар завгүй л байлаа. Soulmate нэртэйн хэрэг юу билээ, би гэдэг хүн өчүүхэн жижиг, өдөр тутмын үйлдэл хийхдээ хүртэл онгодгүй бол паг суучих юмаа. Өглөө сэрээд л хувцсаа сонгохдоо, өдрийн ажлаа эхлүүлэхдээ, оройн хоолоо бэлдэхдээ хүртэл... тухай бүрд таарсан бяцхан онгод хэрэгтэй болдог гэвэл дэндүү инээдтэй ч юмуу ккк. Нэг хэсэг блог бичих байтугай өөрийн дотор ертөнц рүү өнгийх сэхээ, онгод ирсэнгүй ээ. Үгүй, ирэхэд нь би дандаа завгүй, хүлээж авч амжихгүй буцаагаад байсан ч юмуу.

Сүүлдээ бүр энүүгээрээ шагайхаас ч халшраад, халгаад...Хүүхэд удаан уулзаагүй дотны хүнээсээ бишүүрхээд байдаг шиг л... Өнөөдөр зориглон орж ирээд, хаалга үүдээ нээн салхи оруулж, эзгүйд минь үлдээсэн зурвасуудыг /коммент/ уншин уярсандаа сэмхэн ганц бичлэг хийчээд гардымуу :р

Даахгүй нохой булуу хураана гэгчээр үүрсэн баахан ажил, үүргээ дуусгахыг нь дуусгаж, буцаахыг нь буцаагаад, үндсэн ажилтайгаа л үлдэж байгаа. Зэвэргэн салхитай цуг хэсүүчлэх онгодоо отож байгаад барьж аваад блогтойгоо эргэн найзлах хүсэл их байна :)




2 comments:

  1. Сайхаан сайхан. Амьдрал ийм үедээ хамгийн жаргалтай байх нь ч бий!

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...