19.5.14

ямар нэгэн зүйл бичмээр байгаа хэрнээ яг юу бичихээ мэдэхгүй байх.


Тээээээээр жилийн хавар, гөө мөн их цас орж билээ...гээл хожим дурсах байх даа. Дурлал, догдлол, дурсамж бүхнийг энэ цас бүр ч тодоор сэтгэлд сийлэн үлдээх нь дамжиггүй... Цас хаялахаар яагаад үлгэрийн мэт санагддаг юм бол. Ойрын хэд хоног зөндөө орсон хэрнээ ерөөсөө уйдахгүйн. Тэнгэрт төрөөд газар буун хайлтлаа ахархан боловч үзэсгэлэн төгөлдөр амьдрах юм даа цасан ширхэгнүүд...




Аавын гэрээс ирсэн номон дундаас 2,3 тэмдэглэлийн дэвтэр, хуучны зурагнууд гарч ирэв. 10, 20 жилийн өмнөх "БИ" дэвтрийн хуудаснаас, зургийн хальснаас зүггүйхэн шагайж над руу гараа даллах мэт, тэр охин надтай ямар адилхан мөртлөө би түүнээс ямар өөр болоо вэ гэдгээ гайхашрах үед энэ гариг дээр би ямар удаан амьдраа вэ гэх бодол... Мартнаа гэж... Ой ухааны санд багтахаа болиод арчигдсан хэрнээ өчүүхэн төдий сэжүүрээс зууралдаад хаа нэгтээ байсаар байх дурсамжууд. Database гэвэл доторх өгөгдөл нь хадгалаастай хэрнээ зөвхөн түүнийг хайж олох хаягаа гээчихдэг юмуу.

Selfie моодонд ороод би ч юугаа дутахав хаа явсан газраа оролдоостой. Сэтгэлд хүртэл хөөрхөн, аятайхан гарах нь ховор юм. Жоохон халамцуу, эсвэл маш их баярласан, эсрэгээрээ бөөн гуниг байх үед арай өвөрмөц хөрөг зураг гараад байх шиг. Өнцөг болоод өнгө будгийг тохируулж сурчийнаа :р Таалагдсаныг нь авч үлдээд бусдыг нь арилгачдаг шиг амьдралын түүхээс сайн сайхныгаа санаж муу муухайг нь мартах механизм толгой дотор ажилласаар... Охин өвдөөд, юунаас болсон нь мэдэгдэхгүй байснаа буруу хооллосноос болсон гэсэн эмчийн үгэнд шоконд оронгоо алдаж уйлж сууснаа мартчихаад өглөө нь цастай өдөр нь нартай өнөөдөр шиг сайхан өдрийг үзэж амьдардаг би ямар жаргалтай хүн бэ гэж баярлаад сууж байх... Энэ хаврын тухай дурсахдаа өвчин, ганцаардал, гомдол гутралаа биш өнөөдөр шиг өдрийг, өчнөөн их орсон цасыг, өвөрмөц бүсгүй гэж хэлснийг нь, өөр бас сайхан бүхнийг л санах байх.

Эртээд энэ хүртэл бичээд орхисон байна. Цас, борооноос хэзээ ч уйдахгүй, сэтгэл догдолж, аясаар нь янз бүр болдгоо хэзээ ч болихгүй байхаа би :р

Би гэж нэг л завгүй хүн, баахан ном надад уншигдах дарааллаа хүлээгээд оочирлоцон. Улс төр эдийн засгийн хямрал, долларын ханшны хэлбэлзэл, сэтгэл санааны байдал, бие махбодийн тав тух гээд түм буман тохироо бүрджийж ном бид хоёр "учирдаг" болоод байгаа. Нэг томоохон төслийн ард гарсных овоо сул цаг үүсээд, тэгээд ойрхон 2 номыг "машиндчихсан"

Нэг нь, "Саятны сэтгэлгээний нууц". Том том үсгээр гарчигласан, энд тэндхийн бестсэллэр гэж рекламдсан, өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн номонд би угийн дургүй л дээ. Гэвч сайн найзын ятгалгаар уг номыг оочрын урдуур арын хаалгадаж уншлаа. Санхүүгийн тал дээр НОООЛИЙН НОГООН ТЭГ гэдгийг маань та нар хүртэл мэдэх бизээ. Анхан шатны, бодитоор хэрэгжүүлэхүйц, хамгийн гол нь өөрийн сэтгэлгээгээ үндсээр нь өөрчлөх боломжийг олгосон хэд хэдэн үнэтэй зөвлөгөөг олж уншлаа. Хамгийн чухал нь, "Анхаарал төвлөрсөн зүйлс тэлдэг" гэдэг ертөнцийн хуулийн тухай санаа. Ганцхан ажил, гэр хоёрт хамаг анхаарлаа хуваагаад амьдралын өөр бусад сонирхолтой салбарыг орхигдуулж явсан он жилүүд бий. Нас ахих тусам шинэ зүйлийг туршиж, шинэ салбарт анхаарлаа хандуулах боломж нь багасаад ирдэг, гэхдээ STILL эргэн тойронд минь оролдоод үзэж болохоор өчнөөн сонирхолтой талбар байна, учиргүй цойлж цоордоггүй юмаа гэхэд өөрийгөө баясгах хэмжээнд, биеэ дайчилж потенциалаа ашиглаж амьдрах нь эргээд надад ашигтайм гэдэг ухаарал онол болон мэндэлжээ.

Онолыг практик дээр хэрэгжүүлэхийн чухлыг юу эс андах вэ. Ажлын сагсны тэмцээнд уухайн тас гүйгээд орлоо. 10 жилд байхдаа балиашиглахаас цаашгүй, биеийн тамирт ч ордоггүй сульдаатай хүүхэд байлаа. Бурхан надад талтай байдгийг би хааяа мэдэрдэг, өчүүхэн хичээл зүтгэлийг минь ч өндрөөр үнэлдэгт нь баярладаг. Оюутан байхдаа англи хэлний зуны олимпиадад оролцож байхад, бусад мундаг хүүхдүүд дундаас нь хаяж гараад, харин би гүрийгээд үлдсэн минь аз болж сүүлийн шатны шалгаруулалтанд тэнцэж байлаа. Сагсны тэмцээн дээр мөн л адилхан түүх давтагдав, эмэгтэй 3 баг оролцож, манайх хүрэл медалаар шагнуулав :р Миний хувьд медаль аваагүй ч хамаагүй, тэмцээнийг үзэгчийн суудлаас үзэж биш, талбай дээр, бөмбөгний араас гүйж оролцоно гэдэг түүхэн тэмдэглэлт үйл явдал байлаа, гэтэл дээрээс нь бусдад гайхуулах медаль хүртэл! WOW, Буугий ахдаа талархан өвдөг сөгдөе. Гэснээс өвдөг сөхрөх аргагүйн байна, хөхрөөд шалбараад хүн аймаар болцон ккк.


Сайн найзын хүчээр "Ромео Жүлиет" мюзиклийг Монгол хэл дээрээ үзэх завшаан тохиосон. Анх тавигдахдаа 100$-ийн үнэтэй, зөвхөн ВИП үзэгчдэд зориулж ганцхан удаа тоглогдоно гэсэн маркетинг явж байлаа. Уг нь нэгэнт эх хэл дээрээ хөрвүүлчихсэн, тайзан дээрээ тависан юм чинь хошин шогийнхон шиг олон удаа биш ч гэхнээ хэд хэд тоглоод аль болох олны хүртээл болговол дээр бишүү гэсэн бодол төрж байлаа. Мюзикл сайн хөгжсөн орнуудад бол нэг сезондоо л гэхэд бүтэн сарын турш бараг өдөр бүр тоглодог. "Гэгээн Муза"-д зориулж хийсэн тоглолтыг нь УБ паласд үзлээ. Билетээ хаагуур яаж борлуулсан, тараасныг ойлгоогүй. Үзэгчдийн соёл үнэхээр ХАСАХ руу чиглэжээ, гомдмоор. Мюзикл нь бол таалагдсаан, орчуулга нь аятайгаа гоё авцалдаад, эх зохиолоосоо ер нь дутахааргүй сайн болсон байсан. Үзэгдэл тус бүрийн хоорондох холбоос, детайл дээр л жоохон анхаарчихвал. Бас бүүр давраад, өрлөг эхэд арай  шавилхан биетэй эмэгтэйг, Ромеод гоё булчинлаг бие хаатай залууг (зөвхөн миний хувийн төсөөллийн дагуу юм шүү) тоглуулчихвал янзтай...




Өчигдөр орой "Хүнчин" хэмээх ном мөн л оочирын урдуур тас дайраад орж надтай "учрав" Өмнө нь хоёр удаа санаандгүй нэрийг нь сонссон, эхний хуудсыг эргүүлэхэд л сэтгэлийг минь соронзон мэт татах, анхны харцаар дурлах мэт мэдрэмж төрсөн учраас түүнийг сонголоо л доо... Goodreads дээр сэтгэгдлээ бичсэн байгаа, энд товчхон сийрүүлвэл...

Бүтэнсайны орой эхлүүлээд тэр чигтээ барьсаар шөнө нь дуусгасан. Ойрд ийм зөөлхөн уншигддаг номтой таараагүйн байна. Орчуулгын эг маг хийсэн модон найруулга дотроос утга учрын авцалдаа хайж ядрах хэрэггүй нь, үг үсгийн алдааг нүдээ аньж шүлсээ залгиж тэвчих шаардлагагүй нь амар байлаа. Орчин цагийн сайхан Монгол хэлээр бичигдсэн зохиол уншихад урамтай гэж.
 


Үйл явдлын хэлхээс, он цагийн хоорондох шилжилт холбоос тун эвлэгхэн. Дүрүүд нь амьд, эхний мөрөөс эхлээд л тэдэнтэй цуг амьсгалж, хамтдаа баярлаж, шаналж, уйлж, цөхөрч, инээж, догдолж... Ялангуяа эмэгтэй хүний дотоод сэтгэлийг тун сайн илэрхийлж чадсан, яах аргагүй өөрөө эмэгтэй хүн байж л мэдрэх тийм ээдрээтэй дотоод ертөнц, эргэлзээ, хайр, эмзэглэл... (Эрэгтэй зохиолч нар эм хүний доторхыг мэддэггүй, тэгсэн мөртлөө мэдэмхийрээд бичсэн байхад нь дургүй яг үнэндээ) Эсрэгээрээ, Алдар, Төмөрсүх, Галт гээд эрэгтэй дүрүүд нь жинхэнэ, бодит гэхээсээ илүү эмэгтэйчүүд бидний "хүсэмжит" эрийн шинжинд илүү ойр.

Учиргүй сонгодог, гүн гүнзгий утга агуулгатай биш ч, эмэгтэй хүн ертөнцийг зөөллөдөг шиг, энэ ном хүний амьдралыг, хорвоо ертөнцийг, уншсан хүний сэтгэлийг зөөллөх увдистай болж чаджээ...


8 comments:

  1. Саятны сэтгэлгээний нууц ene nomiig zaawal olj unshiyaa, bi bas sanhuugiin tal dr 00 hun, mungu orj irlee ursaad garlaa, jijighen business ehluulsenee tsag zaw garahguigees bolood tur zogsooson.
    Soninoos ter Romeo Juliet-n musical-iin huwtsasiig manai duu oyosii shdee. Design-n tsaad musical ezemshdeg companias- gargasan zagvariig uurchluh erhgui uchiraar ter chigeer n dahij zuraad, jujigchiddee taaruulj oyoson gsn (dugeeree ayagui gaihuulsan uu hehe).

    AJil geriin hoorond shogshood bh ch bas busad zuilees anhaaral sulruuldag shuu

    ReplyDelete
  2. huduu yvaad l bna dahiad utsaa geesen zav garval neg zalgaarai

    ReplyDelete
  3. hezee ch hezee ch dutuu hagas unshij garj uzeegui, harin unuudur garahaas. hugjim yavahaar yum umshij chaddagui yum bna l daa, medej avlaa

    ReplyDelete
  4. sainuu ajil amidral dajgui bizdee zavgui huduu baigaad l bna

    ReplyDelete
  5. soul amiduu buh zuil ok bizdee odoo l ajil duusah tiishee bolj orj irj bna neg ch dugaargui bolson tul zalgaarai

    ReplyDelete
  6. 5-n saraas hoish ym bichsengui. yaasan ym bol.

    ReplyDelete
  7. ugui neg yum bichmeer l bhiin, garchig tavichuul tsaashaa yu es baihav ain, kkk byadnuusiig yagaad hooson ugtaad bainaa naizaa

    ReplyDelete
  8. Oird yagaad tag bolchihvoo? Hairaa

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...