1.4.14

My all

7 жилийн өмнөх энэ өдрийг маш сайн санаж байна. Бүтэн сайн өдөр байсан, гэв гэнэт дугуй унамаар санагдаад. Ээж болохгүй гээд унуулдгүй. Үсэрч дэвхцмээр, хаашаа ч хамаагүй дэмий тэнэмээр...80кг хүнд биетэйгээ мартчаад л учиргүй хөнгөн шингэн хүүхэн гадуур баахан алхаж билээ.

Шөнө нь цурам хийж чадаагүй. Удаан хүлээсэн тэр мөч ойртсоныг мэдрээд. Баяр хөөр, багахан айдас давхцаад...догдлоод...хулжин одсон зүүд нойрныхоо оронд зурагт харуулдсаар үүр цайлгаж билээ. Өглөөгүүр бөөнөөрөө эмнэлэг явцгаасан. Миний амьдрал тэр өдөр орвонгоороо өөрчлөгдөх юм гэж тэхэд арай л төсөөлж мэдэхгүй явж дээ.

Хав хар даахитай, цав цагаан царайтай, нармийсан царай муутай, гэхдээ хорвоогийн хамгийн хайр булаам амьтан миний энгэрт туниагүйхэн мурчиганахад, жижигхэн улаан ам нь мөөмөө хайж ангалзахад, үнсэх газар олдомгүй бяцхан нүүр нь амар амгаланг тодруулан үнэгчлэхэд, хайр өөрийн биеэр надад ирснийг, тэр л өдрөөс хойш миний амьдралын утга учир тэр амьтан болохыг мэдэрч билээ.

Бурхны илгээсэн бэлэг минь, эрүүл энх, цовоо цолгин, ухаалаг бас сахилгагүй өсөн торниж байгаад нь баярлаж ханамгүй. Тэвэрч даахааргүй том болсон ч ээжийнхээ нүдэнд бяцхан хэвээрээ үрдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэвчээр муутай ээж нь заримдаа уурлаж загнадаг ч гэсэн охиндоо хязгааргүй, үргэлж хайртай шүү. Ээжийгээ өөртэй нь адилхан эмэгтэй хүн юм гэдгийг ухаарч эхлэх насанд нь энэ блогоо уншуулнаа...




My all
/ Охиндоо /

Миний нүд
Миний үс
Миний нулимс
Миний инээд
Миний бүх юм-
Миний охин
Миний муухай охин
Миний сайхан үргэлжлэл...
Б.Эрдэнэсолонго

4 comments:

  1. Булбарай охинд нь Төрсөн өдрийн мэнд хүргэе!

    ReplyDelete
  2. Хайр булаасан үнэлж барамгүй эрдэнэ болсон охинд чинь төрсөн өдрийн мэнд хүргэе!

    ReplyDelete
  3. 7 nas?? Wow!!!
    Ohind chini tursun uduriin mend hurgey!! Eejid ni bayar hurgey!

    ReplyDelete
  4. Баярлалаа найзуудаа,

    Бурхан эмэгтэй хvнийг магтахын тулд охин бэлэглэдэг...

    гэсэн шүү :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...