16.4.14

Both sides now - Joni Mitchell

Бороотой жихүүн өдөр.
Бодол илүү сайн төвлөрдгийм шиг санагддаг.
Аль хэдийнээс хойш оролдсон дуугаа арай гэж нэг юм орчууллаа.
Стив Жобсын сонсох дуртай байсан, гүн утга агуулгатай, сэтгэлийн утас хөндсөн гайхалтай дуу. Бас Love Actually дээр гардгаараа алдаршсан /Zoye сануулж өгсөнд баярлалаа. /





Миний хувьд доорх анхны хувилбар нь илүү таалагддаг. 1969 онд ингэж дуулж байсым билээ.


Өнөөдрийн хувьд доорх хувилбараар нь сонсвол илүү тохирох юм шиг. 20 жилийн дараа дахин ийнхүү дуулсын билээ...


Bows and flows of angel hair
Мөнгөлөг үст сахиусан дагина 
And ice cream castles in the air Мөхөөлдсөөр бүтсэн орд харш 
And feather canyons everywhere Хөх тэнгэрт хөвөх өд гэж
I've looked at clouds that way Хөнгөн цагаан үүлийг төсөөлдөг байснаа,
But now they only block the sun Алтан нарны туяаг битүүлэн хааж
They rain and snow on everyone Аадар бороо, цас мөндрөөр ширүүлж
So many things I would have done Амьдралын турш олон ч удаа
But clouds got in my way Адайр үүл саад хийлээ гэж бухимдсан.
I've looked at clouds from both sides now Цагийн эрхээр би ухаажиж, 
From up and down, and still somehow Цаанатай наанатай хардаг боллоо, гэвч
It's cloud illusions I recall Тэнгэрт хөвөх үүлсийг таниж амжаагүй л…
I really don't know clouds at all Тэр дунд төөрсөн, хөөрсөн хэвээрээ л...
Moons and Junes and Ferris wheels Сар, одод, бас цэнгээнт тойруулга
The dizzy dancing way you feel Санаа алдам, толгой эргэм бүжиг цэнгүүн
As every fairy tale comes real Үлгэр биелэх мэт амттайхан, халуухан
I've looked at love that way Үнэнч хайрын тухай гэнэн төсөөлөл
But now it's just another show Үнэндээ дурлал гэж зүгээр нэг шоу
You leave 'em laughing when you go Үзлээ, ханалаа, инээгээд л хаячих
And if you care, don't let them know Чин сэтгэлийн хайраа ил бүү харуул
Don't give yourself away Чинийх гэсэн бүхнээ зөвхөн өөртөө л хадгал
I've looked at love from both sides now Өсөхийн хэрээр би ухаажиж,
From give and take, and still somehow Өгөөтэй аваатай хайрладаг боллоо, гэвч
It's love's illusions I recall Дурлалын мөн чанарыг ойлгож чадаагүй л…
I really don't know love at all Дурсамжийн зэрэглээнд хууртсан хэвээрээ л...
Tears and fears and feeling proud Гашуун нулимс, жихүүн айдас, бас бардамнал
To say "I love you" right out loud Ганцхан чамд хайртай гэж хашгирах зориг
Dreams and schemes and circus crowds Хүсэж, төлөвлөж, хөгжилдөн бужигнах
I've looked at life that way Хүний амьдрал гэдэг иймэрхүү л байдаг
Oh but now old friends are acting strange Дотны найзууд хачирхалтай аашлах юм,
They shake their heads, they say I've changed Толгой сэгсрэн, чи өөрчлөгджээ гэх юм
Well something's lost but something's gained Анд минь ээ амьдрал гэдэг
In living every day Алдаж онохын үргэлжлэл юм уу даа
I've looked at life from both sides now Буцах цаг дөхөх тусам би ухаажиж,
From WIN and LOSE and still somehow Буруу зөрүүгээ дэнслэх боллоо, гэвч
It's life's illusions I recall Жинхэнэ амьдралын утгыг ухаарч мэдээгүй л…
I really don't know life at all Жирэлзэх цаг хугацаанд нь төөрсөн хэвээрээ л…
I've looked at life from both sides now Амьдралыг тал талаас нь харж сурсан
From up and down and still somehow Аз жаргалтай нь, зовлон шаналалтай нь, ГЭВЧ
It's life's illusions I recall Мэднэ би амьдралыг гэж ам гарч чадахгүй 
I really don't know life at all Мөнх насаллаа ч гүйцэд таниж амжихгүй нь.

5 comments:

  1. huduu yvaad udaj irev utsaa geev dugaaraa uguurui

    ReplyDelete
  2. yamar goy orchuulaa ve? ene duu yag nogoo love actually gd kinonii heseg dr gardag daa. nohor n ehnertee joni mitchell-iin cd, ajliinhaa huuhend bolohoor huzuunii zuult belegledeg. tegeed ehner n medcheed geriinhneese nuugdaj uilahad n yag ene heseg n yavdag:
    i`ve looked at love from both sides now, from give and take geel ...
    butneer n sonsohod, bas ugiig n goy mongolooroo unshihad ih goy bna, bayarlalaa :)

    ReplyDelete
  3. Yes Zoey, яг тэр хэсэг нь үнэхээр сэтгэл өвдөм шүү.
    Хүний амьдралд яалт ч гүй тийм үе тохиолддог.

    Ямар ч сонголт сайн муу хоёр талтай, хэн нэгний үнэнч сайхан эхнэр, үр хүүхдийн ээж болж амьдарлаа гэхэд цаана нь нулимсаа залгиад нууж өнгөрөөх иймэрхүү шаналал байж л байгаа. Гэтэл хүний нөхрөөс хүзүүний зүүлт бэлгэнд авч байгаа залуу сайхан эмэгтэй ч гэсэн өөрийн гэсэн зовлонг дайраад үүрээд гарах болдог...

    Уг дуу нь аягүй өргөн утгыг агуулсан гүн философлог үгтэй, би зүгээр л шууд утгаар нь шахуу буулгасымаа. Цаашлуулаад бодвол, дахин дахин сонсоод эргэцүүлээд л баймаар тийм үгтэй тийм аятай гоё дуу тээ:)

    ReplyDelete
  4. Goy orchuulga. Ehniih deer gitar yamr goe bna ve. Thanks

    ReplyDelete
  5. Янзтай гоё орчуулжээ! Энэ сонирхолоо үргэлжлүүлсээр байгаа чинь гайхалтай... Keep it going!

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...