12.3.14

Зураггүй тойм


3 сар гарсаар ажилдаа алхаж байгаан. Уг нь 2 сараас эхлий гэж бодсон боловч хүйтний өмнө бууж өгсөөн. 3 сарын хүйтэн ч яггүй байна, өдөр уртсаад, өглөөний нар нүд гялбууланхан, сэтгэл сэргээнхэн мандахад нь хөөрцөглөж хууртагдаад, ингээл дулаарчихлаа гэсэн гэнэн итгэлээр хөнгөн нимгэн гарч алхаад, ажилдаа хүрэхийн алдад өвдөгний шингэн, тархины судас гэх мэт дааруулж болдгүй эд эсээ жиндүүлчихсэн, хацар гуяа чимчигнүүлчихсэн байх юм. Маргааш л... маргааш л яг дулаарах байх гэсэн хүлээлт...


Алхаж явахад маш хүчтэй мэдрэгддэг хувиа бодсон, өөрөөсөө бусдыг үл хайхрах муухай зан. Хэдэн зууны турш төмөр чийчаан хүлэглэж тансагласан, дэлхий ертөнцөөр тогтохгүй гариг эрхэс, галактик Universe-ийн хувь заяаг шийдэх туйлын чухал үүрэг хүлээсэн сүпер дүүпер VIP эрхмүүд шиг л тас урагшаагаа довтлох машинууд. Явган хүний гарцын тэмдэг, зураастай газраар зам хөндлөн гарч байгаа би тэдгээр эрхмүүдийн өмнө буруутай мэт, агуу их хувь тавилан, үйл хэрэгт нь хормын төдий саад хоцрогдол учруулж байгаадаа уучлал эрэн сиймхий таарвал годхийгээд гүйхэд бэлэн зогсдог.

Ногоон гэрлээр гарч сураагүй "өнгөний сохор" явган зорчигчдыг бас өмөөрөөд байх юмгүй л дээ. "Зам гарахдаа гэрлэн дохио бус, машин харж гар. Гэрлэн дохио хүн мөргөж байсан тохиолдол ер байхгүй." гэдэг дүрэмтэй. Бүгд яваад өгчихсөн байхад ганцаараа ногоон гэрэл хүлээгээд зогсох, арай гэж ассан ногооноор нь гарах гэтэл баруун эргэж байгаа машинуудад дайруулах шахах... бас л донгио мэдрэмж шүү.

Эрүүл мэндээ бодож алхсан биш энэ мэт зам зуурын бухимдал, стресс хуримтлагдаад, уур хүрээд байх юмаа. Яагаад ийм "бүдүүлэг" юм бэ? Яагаад үүнээс арай дээр байж болдгүйн бэ? Яагаад би нодлин, уржнан тоогоогүй хэрнээ энэ жил ингэж нервтээд байгаан бэ? Ер нь яагаад иймийг нь мэдсээр байж зүтгэн зүтгэсээр Монголд буцаж ирсэн билээ??? Яагаад гэдгээ тэхэд ч тодорхой хэлж мэдэхгүй байсан, гэхдээ л ирэхийг хүссэн, зайлшгүй гарцаагүй шалтгаан байгаагүй, зүгээр зөн совиндоо хөтлөгдөөд л. Хариултгүй байж болоод ирсэн асуулт яагаад заавал одоо эргэн өндийж хүн зовоогоод байгаамд???

Бүгд ийм биш, сайн нь муугаасаа олон байгаа гэх итгэл минь үтэр буцаж ирээсэй. Гэгээлэг гэрэлтэйг нь олж хараад, барзгар барааныг нь шүүлтүүрддэг нүд минь дахин нээгдээсэй. Юу ч гэсэн эндээ бичвэл цээжин доторх үймээн намжих бизээ...

"HER" гэдэг кино үзлээ. 
Хүмүүсийн хоорондын амьд, бодит харилцаа маш багассан цаг үе. Дотны хүндээ зориулах захиагаа хүртэл бусдаар бичүүлчихнэ. Хүн шиг сэтгэхээс гадна, мэдэрдэг, хайрладаг, тэр бүү хэл тачааддаг хиймэл оюун ухаан бий болж, сэтгэл хөдлөл ихтэй, романтик залуу Теодор, ганцаардлаа тайтгаруулахаар "хүн-Үйлдлийн систем"тэй найзалж эхэлнэ. Эхэндээ сонирхол, шохоорхол давамгайлах боловч яваандаа тэдний харьцаа төсөөлөхийн аргагүй гүнзгийрнэ...

Асар өндөр оюуны чадамжтай, хэнтэй ч зүйрлэшгүй ухаалаг, гэсэн атлаа эмзэг мэдрэмтгий, хөгжилтэй, хамгийн гол нь зөвхөн надад зориулж бүтээгдсэн, хэнээс ч илүү намайг ойлгодог, мэдэрдэг, бас зааж чиглүүлж, тусалдаг... тийм найзтай болохыг хүсэхгүй хэн байх билээ. Зарим хүмүүст шал утгагүй, панаалтай санагдаж магадгүй. Теодор шиг, над шиг, ном киноны баатарт дурлажийсан, чатаар онлайнаар  бундантжийсан хүмүүс "Хүн-Үйлдлийн систем"-д сэтгэл алдрах магадлал тун өндөр байх шүү.

Бүхэлдээ дулаахан, сэтгэл бүлээцүүлэм өнгөөр зураглагдсан кино. Хөгжим нь бас гоё. "Үйлдлийн систем - хүүхний" хоолой нь тасархай сээгсий. Scarlet Johanson дуу оруулсым байлээ.

Theodore: Sometimes I think I have felt everything I'm ever gonna feel. And from here on out, I'm not gonna feel anything new. Just lesser versions of what I've already felt.

Заримдаа би мэдэрч болох бүхнээ дуусгасийм шиг санагддаг. Үүнээс цааш, шинэ мэдрэмж үгүй мэт. Өмнөхийн багасгасан хувилбарууд л давтагдаад байх шиг...

Samantha: The past is just a story we tell ourselves.
Өнгөрсөн үе бол бидний өөрсөддөө зохиож өгдөг үлгэр...

Amy: We are here only briefly, and in this moment I want to allow myself joy.
Түр зуур амьдраад буцах хорвоо, өөртөө би баяр баяслыг зөвшөөрмөөр байна...


Түр зуур амьдраад буцах хорвоо, юун төлөө үхэн хатан дайрцгаадаг юм дээ машинууд минь (хаха баахан уянгын халилдсаны эцэст нөгөө л цэгтээ эргэн ирсэн нь )

11 comments:

  1. Сүүлийн өгүүлбэрийг хэлэхийн тулд л энэ киноны тухай бичжээ хэхэ.

    ReplyDelete
  2. Бүгд яваад өгчихсөн байхад ганцаараа ногоон гэрэл хүлээгээд зогсох, арай гэж ассан ногооноор нь гарах гэтэл баруун эргэж байгаа машинуудад дайруулах шахах. Ха ха ямар адилхан мэдрэмж бэ? Би бас алхахдаа нервтээд л таардаг ш дээ

    ReplyDelete
  3. alhahdaa durtai hugjmuu sonsood, sain gegch dulaalj avaad gar daa...daarch beetsiigeed ehleheer suuldee yum yumiig olj harj ntr nervteed ehelj bgain ter. Bas chika har nudnii shil zuuchihed

    ReplyDelete
    Replies
    1. сайн дулаалаад, бас эртхэн гарч байвал зүгээр юм гэж ойлгосон. Өөрөө хоцрох гээд яарахлээр машинууд зогсоод зам тавиж өгөхгүй байгаа нь улам уур хүргэдийн шиг байна.

      Delete
  4. Tiimerhuu niigmiin asuudluudaas ehleed humuus hoorondiin haritsaanii soyoloos bolood l mongol ruugaa harij chadahgui gadaadad bugtsgeegeed l baij bnadaa.

    ReplyDelete
  5. Өөө машин барьсан ч нервтдэг шдээ. Яг үхэр шиг явган зорчигчдоос болоод. би өөрөө ч хамаг хүмүүсийг явуулчахаад донгио юм шиг ганцаараа зогсож үлддэг л дээ. Гэхдээ л олон жил алхсан болоод ч тэр үү. хүмүүсийн зам гарах соёл хамаагүй сайжраад байгаа нь сүүлийн нэг жил илт харагдаад байгаа шдээ. Хамаагүй олон хүн надтай хамт гарцан дээр зогсож үлддэг болсон хэхэ.
    Дээрээс нь монголд л нервтэх юм байхгүй шдээ. Хаа сайгүй л байдаг. Би энд байхдаа л хүмүүсийн соёл, хүнсний аюулгүй байдал бла бла бла асуудлуудтайгаа жаргалтай гсн ккк

    ReplyDelete
    Replies
    1. тиймээ тийн. Байгаа юмыг томруулж, эмзэглэж хүлээж аваад байгаад л учир байгаам. Харах өнцгөө зөөлрүүлэх хэрэгтэй байгаам даа...

      Delete
  6. Тэр харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй гэдэг үнэн шүү. Гэхдээ тэр өнцөг чинь өөрөө их холбиромтгой юм билээ. Заримдаа яаж ч хичээгээд өнцөг өөрчлөгдөхгүй байвал зүгээр л зөнд нь орхиод цаг хугацаанд даатгах хэрэгтэй юм байна гэж би бодчоод байгаа(саяхны нээлт). Амьдрал олон өнцөгтэй, олон өнгөтэй байдгаараа л сонирхолтой шүү дээ, ер нь бол ;-)

    ReplyDelete
    Replies
    1. wow, nicely said. wanna quote it on the twitter :D

      Delete
    2. өдийд нэг иймэрхүү байж дээ гэдгээ тэр чигт нь үлдээе гэж бодоод би бас янз бүрийн гомдол, бухимдлаа хамаагүй бичээд байгөө.

      Delete
  7. Zorigtoi shuu
    Risk taker gedeg biluude gadaadaar

    Bi lav zam alhaj garsanaas suusan taxigaa toiruulaad myangan tsaas ikuu ogye gesen bodoltoi hun shude

    Loll

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...