24.2.13

Хаврын анхны шүлэг

 Арай л эртэдсэн байж магадгүй ч... Хаврын синдром эхлээд байх шиг. Өдөр уртсаж, өглөө оройд гэгээтэйд босож гэгээтэйд харих болгондоо баясал төрөөд байх юм...Өчигдөр богины ам очиж чаргаар гулгаж тоглосон. Чаргаа чирээд хөлрөн халууцан дээшээ өгсөх, цэнгэг агаарт цасан дээр хэвтээд тэнгэр ширтэх, уруугаа гулсангаа онхолдож унаад нуруундаа хүйтэн цас оруулсан ч хөгжилтэй инээлдэх... жаргалын хэлтэрхий гэдэг тэр бизээ.

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...