12.12.13

Эвдрэлийн эрин

Гарчигаа сүртэй өгчийлдаа.
Машины маань бензиний таглаа онгойдгүйэ. Амьтны үр ангирын зулзага, ходоод нь хонхолзоод гэрэл нь асцан. Хоолыг нь өгий гэхээр амыг нь нээлгэж чададгүй паг. Нетээс хайж үзэхэд "цох"-нуудад нилээд нийтлэг үүсдэг асуудал болтой. Оролдож үзнэ дээ. Цас ороогүй байгаа дээр жоохон унаад явжиймаар байгаамаа.


Нөүтбүкний маань адаптер нь чадхийжээ бас. Хүүхэд унагааж байх шиг дуулдсан, тэрнээс хойш сэхсэнгүй. Нөүтбүк баттерейгээрээ хэсэг ажиллаад унтарсныг бодоход бас л идэх хоолыг нь өгөөгүйгээс асаж амилахгүй байгаа нь тодорхой. Компьютерийн төрөлжсөн дэлгүүрүүдээр шагайж үзнэ дээ. Завгүйгийн 100 зэрэгтэй амьдардаг хүн чинь амралтын өдөр хүртэл явчиж амжихгүйм. Эвдрэлийн эрин зууныг амжилттай давж, бүгдийг нь зассан тухайгаа мэдээлнээ гэж найджугаа.

Ажлынхаа залуучуудад ТВ ерөөсөө үздэггүй гэсэн чинь тэгээд гэртээ юу хийж цагийг өнгөрүүлдийн? гээд их гайхаж байна. Нэгд үзэх сонирхолтой зүйл бараг байдгүй, хоёрт амжидгүй гэсэн. Ганц номтой хэдэн сар ноцолдож байна даа. Уг нь уншууртай гоё, даанч хурд нь удаан байгаа, гэхдээ хам хум шурдгээд өнгөрөх ном бол бас бишээ. Дуусахаар нь сэтгэгдлээ бичимз.

ТВ гэснээс өчигдөр МонголТВ үнэн браво шүү. Мэдээгүй хүмүүст яасан ийснийг хальт дуулгахад, өчигдөр хэвлэл мэдээллээр "МакДоналдс" Монголд орж ирэхээр болсон, 2014-1-1нд Талбайн хажууталд анхны салбараа нээнэ гэсэн мэдээлэл цацагдсийм. Би хальт сонсоод 1-д тэднийх Монголын зах зээлийг чамладаг, тавидаг шаардлагуудад нь манайхан нийцдэггүй гэж сонсжийсон, 2-т гэнэт ийм хурдан нээгдэнэ гэж юу байсын, бэлтгэл ажил юу юу чгүй гэсэн бодол зурвас төрөөд үнэн юмуу даа гэж эргэлзээд өнгөрсийн. Тэгсэн орой нь МонголТВ-ээр энэ бүхэн туршилт байсан, Үндэсний ТВ, Өнөөдөр сонинг оролцуулаад 9 ТВ, сонин, онлайн сайтууд бүгд төлбөрийг нь аваад л огт үнэн худлыг нь шалгалгүй уг мэдээллийг цацсан гэж гарсан. Мөнгө авч мэдээлэл тавьдаг нь дүүрч гэхэд эх сурвалж, уг үндсийг нь олоод мэдчий гэсэн сэтгүүлч хүний сониуч зан, мэргэжлийн ухамсар нтр гэж байдгүй л юм байх даа? Ичиг ичиг.

Шинэ жил болох гээд охид бүсгүйчүүд гоёлоо бэлдээд сүйд. Энэ жил миний хувьд тэгтлээ хөл алдаж гүйх хүсэл эрмэлзэл төрөхгүй байгаа. Угаасаа эдийн засаг хямраад байгаан бишүү, ганц миний ч биш дийлэнх хүмүүсийн... Тэхдээ л гоёж гоодох төрөлхийн инстинкт яаж арилах вээ дээ. Олддог сон бол нэг иймэрхүү юүбк өмсчмөөр л байхын. Сэвсгэр, дэрвэгэр ~~~ Энд тэнд харагдуул хэлээрэй плийз.


Өчигдөр санаандгүй байж байгаад "Мөсөн цирк" үзчихлээ. Охин уншаад сурцан чинь гадуур явж байгаад рекламны самбар хараад үзий гээд шалаад салдгүй. Тэхээр нь "аймаар уйтгартай онцгүй гэсээн, тэгснээс кино үзий" гээд аргалсийм. Өнгөрсөн зун билүү дээ, "Дэлхийн", "Олон улсын", "Монголд 15 жилийн дараа АНХ УДАА" гэх мэт сүржин цол гуншинтай цирк үзээд сэтгэлд хүрээгүй гонсгор үлдсэнээ бодоод хаширлаад байсийм лд. Тэгтэл эмээ өвөө нь хэдэн ач гучдаа цирк үзүүлнэ гээд дууддын байна, ингээл огт хүлээлтгүйгээр үзсэн цирк харин маш таалагддын байна. Уйтгартай гээд байсан чинь гоё байна шд гэж охиндоо ам асуулгав ккк.

Уран гулгалт + цирк гоё хосолсон. Үзүүлбэрүүд нь шинэлэг, хөгжмийн сонголт GOOD, зохиомж сайтай, өнгө гэрэлтүүлэг хувцаслалт хүртэл донжийг нь олцон, жүжигчдийн гар хөл сайн нийлж нэгэн цогц SHOW болж чаджээ. 2 цаг гаран үргэлжилсэн нь балчируудад жоохон уртадсан байж болзошгүй. Тэр олон янзын үзүүлбэрийг цөөхөн хэдэн жүжигчид ээлжлээд хийж гүйцэтгэсэн нь гайхмаар бсн. Товчхондоо үзүүштэй цирк. But dont expect too much.

гэж би ФБ дээрээ бичсэн байна. Өөрөө өөрөөсөө иш татах юм даа :р

7 comments:

  1. manai mashin ovol bolhoor bas yag benzinii tag ni ongoihoo bolchood bgaa. manius hoshilj l ongoilgoj yavjiindaa. zun bolhoor geseed zgr bolood bn lee. yaj yanzalsan talaaraa medeelel oruulaarai. thx

    ReplyDelete
  2. Minii. Face deer mashinii.hyanah sambariin.zuragnidiin.tailbar bga.ternees haraarai.heregtei yum bnalee shuu

    ReplyDelete
  3. Uybka haa negtei harsan.ch yum.shig sanadagguie

    ReplyDelete
  4. Монгол ТВ таалагдав. Цаг үеээ олсон зүйл хийжээ.

    ReplyDelete
  5. аан тэр Макдональдстай холбоотой учрыг одоо л ойлголоо баярлалаа хэхэ. Эвдэрсэн болгоноо эвлүүлээд тайлангаа тавиарай.
    Бас тэр цирк ямар гоё юм бэ, үзмээр л санагдлаа.

    ReplyDelete
  6. Нөүтбүүкний адаптор компьютер ландын 2 давхарт шатаар гараад зүүн гар тийшээгээ эргээд байдаг шүү. Хямдхан байдийн байна лээ манай дүүгийн адапторыг бас хүүхэд нь унагаад эвдлээд тэндээс авсан 20000р байх. Харин хуучингаа авч явжийж тааруулдийн байна лээ шүү

    ReplyDelete
  7. он гарсан шүү. тэмдэглэлээ бичээрэй.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...