5.12.13

Төвлөрч, бодож боловсруулж бичих гэж оролдоод бүтэхгүй болохоор нь зүгээр хамаагүй бичсэн бичлэг

Өглөө бүрийг, нойроо харамлан уцаарлах 6 настай охинтойгоо олон үзэгдэлт драмын инээдмийн жүжиг тоглосоор угтах. Би л жоохон хүлээцтэй хандчуул уг нь бид хоёр муудалцахгүй байж болохын. Ээжийнх нь тэвчээрийн хүүдий даанч багтаамж муутаймаа. Түүний насан дээрх өөрийгөө заримдаа санадгийн. Нүдээ аниастай трикогоо углаад, харанхуй жорлонд суултуур дээр хором ч болтугай дугхийчих санаатай, аавынхаа гараас хөтлөөд том том алхааг нь гүйцэж ядан агаарт дүүжигнэж, цэцэрлэгийн үүдэнд ээжийгээ явуулмааргүй санагдаад үдээсээ байн байн тайлж үддэг охин байлаа. Амьдрал ч хоромхон зуурт юм дөө.



Охин намайг дуурайгаад дурламтгай. Тэхдээ бас ангийнхаа хамгийн хөөрхөн хөвгүүнийг олоод харчжээ. Миний нүдээр харахад ч тэр нээрээ хамгийн өндөр, царайлаг нь юм билээ :р Амраад орсон өдөр, ээжээ өнөөдөр гоё юм болсоншд гэнэ. Яасан гэсэн, миний дуртай хүүхэд надруу хараад инээсэн гэж байна. Бас цуг суудаг жаал нь утсаа өгөөд, орой тэрүүнтэйгээ утсаар ярих юм. Инээдтэй, эгдүүтэй амьтад...

Өнөө өглөө охиноо хүргэх зуур замд таарсан охиныг бас сургууль руу нь дөхүүлж өглөө. Аав нь ингээд цаашаа явчих гэсэн бололтой, охин ганцаараа айгаад гэчихсэн зогсож байсын. Би уг нь айлын хүүхдэд нэг их хайр хүрээд байдаггүй хөлдүү типийн хүн. Гэтэл яагаад ч юм тэр охины далласан гар, сургуулийн хашаагаар орохын өмнөхөн талархангуй инээсэн нь сэтгэл бүлээцүүлээд, гэнэт даарахаа больчихсон. Өглөөжин цээжинд баяр төрөөд л, сэтгэл гэж нимгэн нойтон болсон юм даг уу даа.

Хааяа хааяа "улс төржмөөр" санагддаг. Балхжав, түүний эргэн тойрны бүх юманд дургүйэ. Бат-Үүл даргад дуртай, машины дугаар хязгаарлаж байгааг дэмждэгээ. Болдод дургүй, Бадрууган гуайн хоёр хүүд болохоор дуртай. За энэ ч улс төржсөн биш дуртай ба дургүй лист болчлоо.

Таварцаглаж унахаас, шагайгаа гэмтээхээс үхтлээ айдаг болсон байна. Тэгсэн мөртлөө өндөр өсгийтөөс буух дургүй. Таргалахаас айдаг нь арай багассан байна, хэт туранхай байх гоё санагдахаа больж. Хүн дайрчихвий гэхээс үнэн голоосоо айж байна. Машины гэрлээ хол дээрээ тавьдаг хүмүүст дургүй, нүд гялбуулаад юу ч харагдадгүй. Ласик хийлгэсэн нүдтэйг хэлэхүү бүр их гялбаад байдгиймаа.

Буцаж ирэгсдийн урсгалын хаа нэгтээ би байгаа. Гадаадад амьдарч байсныгаа учиргүй гавьяанд тооцож, өөрийгөө өндөрт өргөгсөд, УБ-ын хаана юу байдгийг мэдэхгүйгээ гайхуулж бахархагчидад дургүйэ. Уулзаал ашиг хонжоо харж, амбиц хөөдөг хэсэг бүлэг хүмүүс бас онцгүйэ. Эхний жил угаасаа тэгдгийн гэж мэдэмхийрч байдаг өөртөө бас хааяа дургүй хүрнээ. Энэ хугацааг сайн ашиглаж гавьсан билүү гэхээр үгүй санагдаад. Юу хийх, юун төлөө зүтгэхээ мэдчихсэн тэр хүмүүс надаас сүүлд Монголд ирсэн ч аль хэдийн өмнө маань алхаж явааг заримдаа мартчихдаг хүн юмаа би.

Энэхүү бичлэгээ ямар нэг сэдвээр зангидчих юмсан? Арай л дэндүү ийш тийш үсчсэн байна шүү. Үсчсэн гэхээр бөөс санагдав. Бөөс гэхээр үкүлэлэ. Үкүлэлэ гэнгүүт барзагасны тоглолт үзчихиймсан. Тоглолт үзнэ гэхээр санхүү маань санагдав. Сар бүрийн тогтмол зарлагуудыг тооцох хэрэгтэйм. Өдийг хүртэл тийм тооцоо бүртгэл хөтөлж үзээгүй гэж хүмүүс шоолох байх даа. Амьдралын зарим талбарт би үнэхээр явахгүймаа. За яахав 10 хуруу тэгш хүн гэж байдгүйн гэнэлээ. Өөрийгөө бүү гол гэсэн биз дээ.




Гадаа минь бороог даллан
Урь чийг дагуулан ирээд
Солонго таттал инээмсэглэх
Тэр залууг ХАВАР гэдэг

Гадаа минь цэцэг тариад
Хөхөөн дуутай яруухан үүрээр
Зүүдээ надтай зохиох
Тэр залууг ЗУН гэдэг

Ганцхан намайг гараад ирэхийг хүлээх
Гарцаагүй үнэнч хайраар дуудах
Жилийн дөрвөн улирал миний гадаа
Жинхэнэ дурлалыг зөгнөн зориод ирэхдээ
Надад дурлачихсан намайг хүлээсэн
Нараар дуудуулаад сараар болзох юм

Гадаа минь шувууд үдээд
Гандсан навчистай алхахдаа
Гунигаа надтай хуваалцах
Тэр залууг НАМАР гэдэг

Гадаа минь цас будруулаад
Чарга хөлөглөн ирэхдээ
Жавар сэргэтэл дуулах
Тэр залууг ӨВӨЛ гэдэг

Урсан одох цаг хугацаатай
Амьдралын дурсамж бүхнийг
Ээлжлэн хуваалцах
Намайг түшдэг дөрвөн улирал

9 comments:

  1. сайн уу, гоё дуу оруулсан байнаа. "Урь чийг" гэнээ... :-)

    ReplyDelete
  2. ursgal ursaj l bna yahavdee end bol tegej baigaad bolno doo geel amidardiishdee tegeed ch amid yvah gedeg zaaval buteej bosgoh amjilt gargahiin ner bish l yumchindee


    gesnees udur honoguud l jaahan hurdan yvaad baidag bolchihiin yuniih yum boloo keleed ugiich gesen kk

    ReplyDelete
  3. Хамаагүй бичэхээр илүү гоё санагдлаа

    ReplyDelete
  4. Zarlagaa gej neeree tovogtei ed shuu
    Gehdee burhan hund daaj chadah achaag ni uuruuldeg bolohoor yanaa iinee geh hereggui baih grj tseejnii muhart boddog ch hamgiin dotnii U erhemd hamag baidgaa yarij demjleg avch niilj hun muulj bas "morio tashuurdahaa davhifag shig hun tashuurdahaar,,," gesen ugnii urand gaihan daraa dargataigaa hrrekdrh shaans garval ashiglana gej sanaad l

    Harmaandaa 5000 tsaastai onchin ohind nohriig mini ogch nadaa zuu zuun hun halj amidraliin dalaid hayah bas zuu zuugaar ni avch ondor (eej met) yag unender duurrn complextei keeks hiihgui udsan avgai yu ene chini gej bodtol zovoon shuusiig shahan ajillyulah ooroo mon uhtree shahuulah,,,

    Yaj ch turahiim buu med hehe ulam targalah biyee gaihah medremj

    Ulam targalah hereer huvtsas avah goyoj goodoh mini bagasahiig gaihah ba delhii niiterr goy ga gan dress metiig baga size hiin engiin hyamd huvtsasiig tomoo arzmeertei uuldverledegiin uchriig ooriin biyeer medreh medreemj,,,

    Uulzsan taniltssan olon humuusiig asar iheer martah shuud delete hiih chadvariin hajuugaar horhoutou araand zuusan hunee martashgui os honzon sanah nugelt setgel mini,,,

    Sayahan namaig ajilaas haluulah orgodol ogon suult zarlaj hen yavah hen uldehee uzsen nohdoos yavaad buuria okolgui ergen irehed bah hanah shulamiin setgel bas deerees ni avchdag ch yumuu gesen bodol halit tsuhuivch ilt davuufaar yalagdan bi hen be gedegee gaihah tolgoi,,,

    Hunii uhaanaar shiidej bolood baigaamuu bokihgui baigaamuu gedegiig gaihan Tsenddoo ahad alga tashin zondoo taarahdaa taniltsdaggui yutai huvi tavilan bee ene chini odoo gej enehuu bichij bui uyd orson hamguin suuliin tenesen bodol,,,

    LOOL

    ReplyDelete
    Replies
    1. ккк надаас өөр хүн болж тайлж уншихааргүй кодтой коммент байна :р

      Delete
  5. uri chiig daguulan ireed ged bh shig bn

    ReplyDelete
  6. Ёстой таалагдав бичлэг тань. Баярлалаа.

    Анон-s бичибэй.

    ReplyDelete
  7. хэхэхэ, өглөө босох ч миний хэзээ ч сураагүй ажил юмаа, бага ангид байхад өдөр ордог байлаа, дунд ангид уг нь өглөө ордог болдог боловч яг намайг дунд ангид орох үед манай анги өдөр л ордог байсан, ахлах ангидаа харин яаж нэг юм өглөө босч явдаг байснаа бодоод бодоод олохгүй юм, төсөөлөхөд бэрх санагдана ккк, их сургуульд хоцорч очдог сурагч байлаа, ажилд ороод голцуу 10 цагт очоод даргыгыы сургачихсан, ингээл би 10 цагийн SW болсымдаа ккк

    ReplyDelete
  8. ene bichleg hamgiin hoorhon ni gej medee....humuus bid yag l iim bdg shu de, neg ih lut bichsen zarim bichleg shagnal magnal avch l bg, gevch amidraliin unen bol engiin l zambaraagui l bdg yum bn. yugii ni ch zasaagui tavij unshuulsand bayarlalaa.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...