22.9.13

Book Reviews

Ойрын үед уншсан номнуудынхаа тухай goodreads дээр бичснээ энд копидов. Залхуу болжээ гэж. Блогоос өөр тийш нь сатааруулах хүч хаа саагүй байдаг болчжээ...





Хотын үлгэрүүд /Л.Ө./
 
Нэрэндээ яг зохицсон, хот газрын бидний ааш аяг, амьдралын өнгө төрх, дотоод сэтгэлийг тольдсон өгүүллэгүүд байлаа...

Тааруухан гэж хэлэхгүй хэдий ч зарим өгүүллэг нь хүлээлтэнд хүрэхээргүй санагдсаан. Ялангуяа эхний хэд. Өчүүхэн ч өөхгүй шөрмөслөг чанга биетэй часхийсэн бүсгүй шиг өгүүллэгүүд (нүдний шилэнд үлдсэн зургууд номон дээрх шиг)-ийг найдаж байтал сул махтай сулбагардуу эмэгтэй шиг өгүүллэгүүд нь Л.Ө. мөн билүү гэх эргэлзээ төрүүлж байв. Гэхдээ энэ ч бас хэт өндөр хүлээлт, юм бүхэнд адгаж яардаг хотын хүний араншингаас үүдсэн ч байж болох...

"Нохойн үүр", "Зөн", "Тэр хэн бол" гурав бол ярихым байхгүй таалагдсан, Уншиж дуусаад төрсөн мэдрэмжээсээ салж чадахгүй хэсэг явсан...

"Хоёрхон алдаа" үйл явдал нь гоц гойд зүйлгүй ч, арван хэдхэн насанд тохиосон анхны гэнэхэн дурлалын тэр л торгон агшинг, ахиад очмоор санагдах тэр гэгээхэн өдрүүдийг аманд амтагдтал, сэтгэлд ургатал гоё дүрсэлсэн байлээ. Цээжний гүнд эмзэгхэн, энхрийхэн анхны хайрын аялгууг эгшиглүүлж орхиод, унтан унтатлаа тэр аязанд хөглөгдөж байсан...

Гамнан, хайрлан байж хэд хоног зугуухан уншсан юм. Дуусчихсаны дараа нэг л сонин хоосроод, өөр ном ч барьж авч чадахгүйнээ. Дотор минь хэсэгтээ л орших нь бололтой.



1984 /Жорж Орвелл/

Эхний хагас нь тун сонирхолтой байсан. Голдштэйний номыг уншиж эхэлсэн хэсгээс эхлээд нуршуу, ойлгомжгүй санагдаж эхэлсэн. Төгсгөл нь гунигтай. Тийм нийгэмд амьдарч байсан бол яанаа гэж төсөөлөн бодохоор аймшигтай. Бодит ертөнцөд хүн төрөлхтөн арай ч тэгтлээ мулгуу байдалд орчихгүй бизээ гэж бодогдох. ИХ АХ гэхээр Сталин бодогдож, теледэлгэц нь хаа сайгүй байх хяналтын камерууд, хэлмэгдүүлэлт, эрүү шүүлт, социализм, тархи угаалт гээд огт оргүй зүйлс бол бас биш байгаамаа...

Англиар унших нь дээр санагдсан. Big Brother, doublethink, thoughtcrime, newspeak гэх мэт үгсийг орчуулснаас илүү тэр чигээр нь унших илүү ойр буух байж дээ гэсэн бодол...

Хөндлөнгийн хүн /Алберт Камю/

Өнгөц уншаад өнгөрөв. Надад ч байдаг зарим нэг зан чанарыг Мерсогоос олж харсан. Нийгэм хэмээх том машины нэг эд анги нь байж, түүний эргэлдэх механизмаас орхигдож үлдэхгүйн тулд хувь хүний өвөрмөц зан чанар, онцлогоо нилээд ихээр гээдэг юм байна даа гэх бодол төрсөн. Би дуугай гэгддэг, юмс үзэгдлийг нарийн ажиглаж бодож дүгнэх дуртай, хэлэх юм олдохгүй үед дуугүй өнгөрдөг, заримдаа намайг уй гашуу биш өөрийн биеийн тавгүйцэл илүү зовоодог...гэхдээ би бусдын нэгэн адил ийм байдлаа ихэвчлэн дараад л, нийгмийн стандарт, хэв маягаас нэг их гажилгүйгээр амьдарч чаддаг. ЧАДДАГ гэдэг нь амжилттай амьдрал мөн болуу. Өч төчнөөн амьдрал өөр өөрийнхөөрөө хөврөх энэ хорвоо дээр, бусдын өмнө харагдах байдлаа илүү анхаарах уу өөрийн мөн чанар, бодол санаандаа илүү төвлөрөх үү. Амиа хичээсэн, хайхрамжгүй гэдэг тодорхойлолт хэний өнцгөөс хэнийг илэрхийлж байна вэ.

Гэгээнтэн /Г.Мэнд-Ооёо/

Миний унших дуртай стиль бол биш, гэхдээ унших хэрэгтэй номны нэг гэж хичээнгүйлэн уншиж дуусгав.

Ноён хутагт Данзанравжаагийн тухай нимгэн ч болов мэдлэг үлдэх бизээ. Хамрын хийд явахад ингээд бэлэн боллоо.

Өвөл хавар /Б.Цэнддоо/

маш их таалагдсан, уншингаа элэг хавийн булчин чангарахыг мэдэрсэн гэжуга. СОЦ нийгмийн үеийн монголын нийгмийг нээх хөөрхөн чимхээд егөөдөөд нулимс гартал инээлгээд бас цаагуур нь сэтгэл өвтгөөд...

Манай хошин шогийнхон иймэрхүү зохиолыг тайзанд амилуулж байвал илүү чанартай уран бүтээл гарах юмшгээ.

Ганц өөлөх юм нь үг үсгийн алдаанууд. Хэргээр буруу бичсэн гэх мэт зүйлсийг бол хэлээгүй, анзаараагүй үлдээсэн байх гэхэд арай л олон алдаа уг номыг "чимсэн" байлээ.

Аа бас үнэ нь арай чангадаа юу даа гэсэн бодол. Гэхдээ би авч уншсандаа харамсахгүй, хүмүүст санал болгомоор санагдсан.

Дээжис гээд онлайн сэтгүүл дээрээс харсан зурагнууд. Зазаа гэдэг зураачийн бүтээлүүд юм билээ...








8 comments:

  1. amid baigaan bnaaa bi c bas amid baigaa hotiin amidral neg iim l baihiimdaa zavgui tsag hugtsaagui uurt uldeeh agshin hormuudaar dutmag gesen hirnee udurjingee ydarch unatlaa yvaad l uulzaad l ymar neg yum hiigeed l yvaad l yvaad l

    ReplyDelete
    Replies
    1. yag tiim bna. yadarch unatlaa yavaad buteesen zuilgui, burtiix gerelgui...

      Delete
    2. бүтээсэн юм, бүртийх гэрэл байгаа байгаа.

      даанч, арай л эрт хүйтрэх юмаа...

      Delete
  2. amid baigaan bnaaa bi c bas amid baigaa hotiin amidral neg iim l baihiimdaa zavgui tsag hugtsaagui uurt uldeeh agshin hormuudaar dutmag gesen hirnee udurjingee ydarch unatlaa yvaad l uulzaad l ymar neg yum hiigeed l yvaad l yvaad l

    ReplyDelete
  3. Zaza giin zurguudad durtai shuu. Neg tiim emegteileg erhemseg goy zurguud. Zurgiig ni Ayanchin geed Tereljid baidag lodge d zardag yum baina lee. Avah yumsan geed mroodood l yavaad baigaa.

    ReplyDelete
  4. Ergelzee.aidas.sonirhol neg hund zereg tohiohoor yu boldog ve

    ReplyDelete
  5. ene huuhed bur hunee baijee bishee blogchinoo baijee yum bichldee chi yah geed baidiin zugeer kkkk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...