6.9.13

Хөдөө явсан нь





Энэ жил аав ээжийгээ дагаж Аварга тосон нууран дээр дахин очив. Сэрүүссэн үе байсан тул дотор нь орсонгүй. Барааг нь хараад л буцлаа. Өглөө эрт сэрээд нар мандахыг харсан. Канадад Онтарио нуурын дээгүүр нар мандахыг авч байхад нээх том тавган дээр улаан бөөрөнхий юм тавицийм шиг, нүд гялбах нь гайгүй, харж болохоор байсан бол Монгол нутгийн нар эгц ширтэхийн аргагүй хурц, бас ойрхон санагдсан.

 
Үүр дөнгөж цайж байх үе ер нь их гоё, нэг талдаа сар, нөгөө талдаа нар мандчихсан

Миний сүүдэр
Монгол нутгийнхаа бүх нууран дээгүүр нар мандахыг харж, зургийг нь дарах амьдралын том зорилго энэ өдөр тавив.

Манай охины дуртай зүсмийн морь. Сүүлд Архангайн Төвхөн хийд рүү мориор явсан, охин маань эвлэгхээн унаад явчихна лээ.

Хар зүрхний Хөх нуурын хөвөөнд байгуулсан эртний хаадын дурсгалт газар.

Тулуй өөрөө хаан болоогүй ч түүний үр хүүхдүүд Монголын хаан ширээнд өв залгамжлан суусан юм билээ шдээ. Хүн болгоны мэддэг юмыг сая олж мэдчээд их баяснаа цаачинь ккк.


Хар зүрх уулын Хөхөн нуур гэдгийн байлээ. Хөх хэлбэртэй 2 нуур байдаг гэлцэнэ. Том жижиг юм билээ. Линзэнд бүтнээрээ багтах өнцөг рүү очоогүй тул нэг иймэрхүү.
Элсэн тасархайн элс. Торго шиг зөөлхөн, мааш жижиг ширхэгтэй.

Хангай, говь хосолсон


Эрдэнэ зууд.



3 хоног үргэлжилдэг чухал ном хурж байхтай таарав. Үүдэнд нь ийм айраг байлаа. Амт гэж ванлий, амьдралдаа ийм гоё айраг анх л амссан санагдана.

Тайхар чулуу.

Чулуутын гол. 

Сүрдмээр ажээ...

Тариат сумын модон гүүр.

Хоргын тогоо руу өгсөх зам

Хоргын тогоон дээгүүр нар жаргаж байна

Тэрхийн цагаан нуурын эрэг дээр майхнаа засаад, түүдэг галд төмс булж, marshmallow, хиам шарж идсэн. Канад хүүхдүүд аав ээжтэйгээ зугаалгаар явахдаа заавал ингэж шарж идэцгээдгийн байлээ. Тэрийг манай охин санаж үлдчээд хийж үзэхийн бөөн хүслэн байсан. Нэг хүслийг нь ийнхүү гүйцэлдүүлэв.

Зүг чигийн баримжаа 0-ээс ч доошоо яваад хасах гэдгийг юуны өмнө ичихгүй хэлчий. Өглөө сэрүүтээ өмнө нь тависан амьдралын том зорилгоо биелүүлэхээр апраадаа аваад гарч гүйсэн. Нойрмог нүдээр нарыг хайлаа, үүүпс, буруу талд нь гарснаа мэдэв. Ингээд том зорилгын маань хэрэгжилт саад тотгортой тулваа. Дараа ирэхдээ л яг гоё байрлалыг сонгож байгаад...гэж бодсоор гомдлын мөрт энийг дарав.

Цагаан нуурын эрэг дээр. Хүмүүс чулууг ингээд овоолоод тавичихсан нь гоё харагджийсан.

Галт уулын үлдэгдэл нүхтэй чулуу.

Шар нохойны там. Хүн амьтан унавал эргэж гарч чадахааргүй ангал, хавцал юм. Дээхнэ энд хэдэн чонын бэлтрэг хийгээд. Өнөөдүүл нь бие биенийгээ бариж идсэн явдал болжийсон гэнэлээ. "Шар нохойн там" нэртэй кино хүртэл байдгийн байна. Олж үзнээ. 

Уулын орой дээр байрлах Төвхөн хийдэд очив. Эх орон минь юутай үзэсгэлэнтэйг бишрэх мөч

Гайхамшигтай

Төвхөн хийд.

9 comments:

  1. saihan nutag bainaa...
    bayabaga

    ReplyDelete
  2. Huh nuuriin hushuug neg naiz mini hiisiishdee 10 jiliin umnu

    ReplyDelete
  3. Gadaadaar l ayalaad baidag Mongol gej iim saihan baidgiin baina shdee odoo l medlee, dandaa l oir zuur Terelj haviar l ergeldeed baisan, tegeed Eej had, Eej mod ruu 1, 1 yavj uzsen, hamgiin hol ni Harhorin hiid l orj uzsiin baina tegeed l boloo. Odoo l neg Mongol yavahdaa iimerhuu gazraar yavj uzhiinsan, huduu tanidag hamaatan sadan ch baihgui bolohoor gazar medehgui problem baina.

    ReplyDelete
    Replies
    1. Архангайн маршрут бол ер нь их амархан, мэдэж ядаад байх зүйлгүй, засмал замаа дагаал явчихад болно. Найзуудаараа нийлээд майхан саваа аваад явсан ч болно, эсвэл түрийвчээ зузаахан бэлдчихэд жуулчдын бааз газар сайгүй болсон байна лээ. Яг явнаа гээд шийдсэн байхад аяндаа бусад асуудлууд шийдэгдчихнэ дөө.

      Би ч боломж л гарвал ийш тийшээ хөдөө явж байя л гэж бодоод байгаа.

      Delete
    2. Bi burr Harhorin, terelj ch orj uzeegui. Soul-eer zam zaalganaa

      Delete
  4. aav eejteigee tsug yavsan yumuu

    ReplyDelete
  5. tuvxun xiidiig ochij yznee geed zorilgo tavichixsan bgaa.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...