2.9.13

...

Хөөрхий муу орхигдсон блог минь. Удаж удаж ганц бичлэг хийхдээ гарчиг ч олоод тавьчку шүү.



Амьдрал үргэлжилсээр л. Гэхдээ сэтгэл дотроо юу болоод байгааг өнгийн харж, түүнийгээ үг өгүүлбэр болгон бичиж үлдээх онгод хүсэл төрөхгүй яваад байна. Бичмээргүй байхад ёстой гээд өөрийгөө хүчлэхээр шал дэмий юм оронцоглоод байхын.

Ажлын талбарт хөл тавьсаар анх удаа 21 хоног гэдэг урт амралтыг авч үзлээ. Ажлын 15 хоног л доо. Дээтл нь 7-10 хоног л амарч үзсэн надад диваажингийн билет шиг л санагдаж байлаа. Цагт хавчигдахгүй, тааваараа байх гэдэг сайхан л юм, даанч...

"ДААНЧ" хаа нэгтээгээс гарч ирдгүй бол гоё байхгүй юу. Ажил дээр нэг төрлийн "онцгой байдал" үүсээд. Амралтын дундуур буцаж ажилдаа ор гэж дуудагдаад. Боломжоос шалтгаалаад арай гэж хөдөө явж байсныг хэлэх үү. Ер нь ажлаасаа гарах бодолтой байгаа нь ч нөлөөлсөн биз. Том толгойлоод тэр чигтээ голорч, өнөөдөр л эргэн ирэв. Хийвэл бүү ай, айвал бүү хий. Айн байж хийчихээд, хийснийхээ дараа үргэлж айсаар, түгшүүртэй хэд хоног амарлаа.

Нөхцөл байдал тийм ч сайнгүй байна. Компаний хамгийн хэл амтай, хэрүүл уруултай хэсэгт би ажиллахаар болж байгаан байна. Анх хийнэ гэж орсон ажлаас хамаагүй хөндий хол, угаасаа хийх гэж боддог ажлаас ч тэс хөндлөн. Босс хүүхэн, чи надаас ч илүү цалинтайн байлээшдээ гээд ёозгүйхэн байна. Анх орохдоо илүү өндөр цалин амласанг нь сонгосон маань эцсийн бүлэгт иймэрхүү үр дүнд хүргэжээ. Гэхдээ энэ нэг жилийн хугацаанд сэтгэл зүрх, чадавхи боломжоо дайчлан ажилласан, их зүйл ч сурсан. Сургамжтай, хөгжилтэй, дурсамж дүүрэн нэг жил байлаа, харамсахааргүй.

Одоо харин яаж эвтэйхэн дуусгах вэ? Уг нь дараагийн ажил шийдэгдчүүл сэтгэл санаа шулуудмаар байх юм. Буух газар нь тодорхойгүй байхад эндээсээ хөөрч эрсдэлд ормооргүй... Санаагаар болдог бол яг одоо өргөдлөө өгөх TIMING байна, ДААНЧ санхүүгээ бодохлээр хүлээзнэх хэрэгтэй болоод байдаг...

Амралтаараа Архангай явсан зургуудаа жич оруулнаа.

9 comments:

  1. өргөдлөө бичсэн хэрнээ өгч чаддаггүйэ. Шалтгаан нь зөвхөн санхүүгийн бэрхшээл, эрсдэлээс айсандаа биш юм байна. Мэдээж дараагийн ажил олтол мөнгө төгрөг асуудалтай байх нь ойлгомжтой. Миний хувьд ажилгүй байх гэдэг сэтгэлзүйн их том дарамт юм шиг байнаа. Ингээд юу ч гэсэн дараагийн ажил тодорхой болтол эндээ новшрохоор шийдэв.

    ReplyDelete
  2. Replies
    1. shudarga handjee bayar hurgye

      Delete
    2. Шударга? ямар утгаараа?
      дургүй болчоод ажилласан нэр зүүж удаагүй гэж үү?

      Delete
    3. tovchhondoo bol tiim. gehdee uuriin bodol uurtuu zuvduu. sanhuu gej bas tom asuudal bhad bi ch yu medehev :)

      Delete
  3. kk.setgel shuluudsan bol bolloo. hel amtai ajiltai baih ch hetsuu shuu. Tanaih neeree ene asuudal mudguiee. site deeree setgegdel bichij bolohgyuigeer hereglegchidddee handaj uchirlah ch bish uuchlalt guij baigaa ch bish buurunhiileeed delhiin standartiin tulbur tootsoonii sistemd shiljlee geed tavisan baisan. Bi ch nileen hed honog huleegeed argagui erhend uur uuren telefonii hereglegch bolson doo.gesen ch bas goridlogo teeseer huuchin dugaartaigaa yavaad bga.

    ReplyDelete
  4. za za neg dursen bol nevt dur gej saihan buriad ug bna yadgiin ymar zorigtoi bna shuu

    ReplyDelete
  5. нэг их хүнд ачаа мөрнөөсөө авч тависан мэт. санаа амраад сайхан байна шүү.
    удахгүй шинэ ажилд орох гээд бас хэсэг стрессдэнэ дээ. ядаргаатай эмзэг дэлбээ юмаа би.

    ReplyDelete
  6. amidral iim l yum daa. up and down.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...