29.6.13

que sera, sera


Танихгүй хоёр жаал онгоцны буудал дээр зүгээр л бие биенээ ингэж тэвэрсэн гэнэ. Хөөрхөн байгааз. Заримдаа зүгээр л тэврэх ямар ч үгнээс илүү тайвшрал, тайтгаралыг өгдөг, гоё санагддаг...





Энэ дууг сонсоол сонсоол суумаар өдөр байна.


Угийн л их боддог хүн байсан, ойрдоо бүр ч их бодож, гадагшаа гаргах нь цөөрөөд байхын. Бичих нь бүүүүр багасаал.


Энэ үзгийг хүнд бэлэглэх гэж авсын. Тэгсэн одоо өгөх эсэхдээ эргэлзээд байхын. Юм бүхэнд өөрийн гэсэн үнэ цэнэ байдаг. Намайг үнэлэхгүй байгаа газар ажиллах урамгүй, миний өгсөн бэлгийг үнэлэхгүй хүнд юу ч өглөө гээд дэмий. Мөнгө төгрөгөндөө биш, миний зориулж байгаа сэтгэлийг мэдрэхгүй, ухаарахгүй байдал хамгаас илүү урам хугалдаг. Харин надад сэтгэл хамгаас чухал.

Хов хоосон хүмүүс олон болжээ. Дотоод ертөнц гэж үгүй, тэмүүлэл мөрөөдөлгүй, мэдрэмжгүй. (Энэ хэсгийг хэн нэгний бичсэн үгнээс иш татав) Хүмүүсийн хооронд ойлголцол, тохироо гэж байдаг. Тус бүрийн өвөрмөц ертөнц... Бодлоороо, яриагаараа, мөрөөдлөөрөө нийтлэг хэн нэгнийг олж мэдэх сайхан байдаг. Солонгосоор 공감 гэдэг үг байдгийн, өөр хэл дээр ганцхан үгээр зохистой буудаг үгийг би мэдэхгүйн. Сайн яривал soulmate гэдэг үгтэй бас дүйж очно байхаа :р

Кино үзсэн ч тэндээс өөрийгөө олж харах, бусдаас өөртэйгээ адилхан талыг мэдрэх... Сайхан мэдрэмжүүдийн нэг. Магадгүй би үргэлж хаа нэгтээгээс тэр л мэдрэмжийг хайж амьдардаг байх. Г.А. хэлсэн шиг ..."Миний нүдээр ертөнцийг харах хэн нэгнийг би хүлээдэг" Гэтэл ерөөс өөрийн гэсэн үзэл бодолгүй, дотоод ертөнцгүй, эль хуль, хов хоосон хүмүүстэй их таарах юм.

Заримдаа,

өнгөрснийг шүүн тунгаахгүй,
ирээдүйг хичээнгүйлэн төлөвлөхгүй,
өөрийн мэдрэмжээ нарийвчлан тодорхойлох гэж чармайхгүй,
яг юу хүсээд байгаагаа яв цав олж мэдэх гэж хичээхгүйгээр...
Зүгээр л юу болохнуу харж суух нь дээр үе байдаг...

Que sera, sera...

зөвхөн Монгол хэлээр бичнэ гэдэг бодлоо өнөөдрөөс эхлэн орхисон бөлгөө. Хэн ч ойлгохгүй өөрийн гэсэн хэлийг зохиогоод тэрүүгээрээ бичсэн ч яадгийн ер нь :р

8 comments:

  1. xyazgaargui ogtorguid xun yamar uchuuxen, amidrax tsag xugatsaa yamar boginoxon ve, xarin tuuniig aguu bailgaj chadax zuil ni alivaa xuleest avtaxgui uuriin uzel bodol, xusel muruudultei baix.

    ReplyDelete
  2. xums 공감 -ee xaij, olj, xureellee uusgej, xuuj gargaj, ergen uuriig olj irseer, songolt xiiseer amidral geechiig avch yavdag biz.

    anglishar goyo bichdegiin bna.

    uuriin xel zoxiovol code-oo uguurei.

    ReplyDelete
  3. ter 2 jaal yun huurhiin... kkkkkkk
    Zarimdaa uuriinhuu dotor luu shagaij harahad hob hooson baih ue baih, getel ene hoosnoos mini yum olj harah hun taarah..... tegeed bodohoor hunii dotor luu ali untsug ruu ni shagaij harahaas hooson bolon hooonguig harah shig... sanagdahiim daa buu med

    ReplyDelete
    Replies
    1. тийм байхөө, миний өнцгөөс лав тэдний дотор юучгүй хоосон санагдсөөн

      Delete
  4. Юу ч болбол болог өөрийхөө л

    ReplyDelete
  5. hitt;mcb kkrmc qqori lgllobn s,s,j ngngubs' mbisn ew;lmv /хэн ч мэдэхгүй хэлээр бичлээ шүү/

    ReplyDelete
    Replies
    1. хахаха

      ямар нэг юм байж магад гээд кирилл рүү хөрвүүлж үзээд байнаа бас

      Delete
    2. хэллоооүүү Анон гээл хүний өрөөнд мэндлээ хаячий кккк

      Кино үзсэн ч тэндээс өөрийгөө олж харах, бусдаас өөртэйгээ адилхан талыг мэдрэх... Сайхан мэдрэмжүүдийн нэг. энэ ч үнэн шүү

      гүүээ ер нь худлаа хэлжээсэн бишдээ, дандаа л үнэн хэлдэг л дээ кккк

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...