13.6.13

Анхны хайрын төрсөн өдөр

Өнөөдөр BDAY нь болж байгаа хүн энэ бичлэгийг уншвал өөрийгөө миний анхны хайр юм биш байгаа гэж нэг сэжиглээд үзэхэд илүүдкүү шүү :р




Жоохоон байсан. Хаврын нэг л өдөр тэр бусдаас онцгой харагдсан. Тэгээл олон олон жил түүнийг нууцхан хардаг, хайдаг, хайрладаг байсан.

Томоо болсон. Хэзээ нь юм бүүмэд, түүнийг гэсэн сэтгэлээ хаа нэгтээ гээчихсэн. Тэгээл олон олон жил түүнийг огт санаагүй, дурсаагүй, хааяахан зүүдэндээ л харсан байх.

Өмнө нь бол мэддэг хэрнээ мэнд хүргэж зүрхэлдэггүй байсан түүний төрсөн өдөр. Өнөөдөр бол үнэндээ мартчихсан байхад ФБ сануулж өгөв. Бяцхан далимаар түүнтэй 3 үг солилоо. Тэр яг л хэвээрээ, өнөө л дүрсгүйтэж намайг шоолдог хүүхэд зангаараа. Түүнийг дагаад би бас алдрай бяцхан охин насруугаа арван хором аялаад ирэв.

Балчир насны дурлалаа гэж...Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг юм бишүү :)



Шагайгаа гэмтээснээс хойш өнөөдөр зориглон байж өндөр өсгийтөө углав. Ухаад хаясан нүх, овоолоод орхисон шороон дээгүүр хэрэндээ гутлаа гамнамар аядан болгоомжтой туучих зуур, тэнцвэрээ алдахгүйхэн шиг, тэрийж унаад наанадаж хувцас хунарын, цаашлаад бие махбодийн бэртэл гэмтэл авчихгүйхэн шиг,  бас өвдгөө нугалахгүй, нуруугаа бөхийхгүй, цэмцгэр цэмбэгэр алхах гэж үйлээээн үзлээ.... Хичээгээд нэмэргүй байсан л дөө. Ядаж байхад дэргэдүүр нь өнгөрсөн залуугийн дэмий шидлэх харцанд хөл маань орооцолдоод тушигдаад эгээтэй л бүдэрчихсэнгүй :D

3 comments:

  1. Huuhed nasaa gej neeree... dursamj buhen barag buhleeree gegeen baih yum daa....
    FB-ee haachihsan tul heregt durlan unuudur tursun huniig tagnah sanaa 0 zaab :)

    ReplyDelete
  2. хөөрхөн юмаа. фб олон хүний дурсамжийг сэргээж байх шиг байна

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...