8.5.13

...

Эмэгтэй хүн чинь уг нь лаг олон үйлдлийг зэрэг хийдэг, multitask-ндаа сайн гэдэг биздээ. Би үнэхээр энэ тал дээр нойл заажийнаа. Ажил ихсээд, хамаг оюун санаа тэнд төвлөрөөд ирэхээр бусад хэсэг нь хоцрогдоод, амьдарч амжихгүй, амжиж амьдрахгүй байна яах вэ???

Ганц суваг л гардаг зурагт шиг, ганц л дугаар луу залгаж болдог утас шиг, ганцхан дуу явдаг хөгжим шиг болчлоо. Бичлэг шахах чинь асар их цаг, бодол шаардсан ажил юм бээлээшд, хааяа нэг уран санаа зурсхийхэд араас нь ажлын үй түмэн бодол түрж орж ирээл будаа. Шөнө хүртэл ажлаа зүүдлээд, үүрээр сэрэнгүүтээ ажил бодогдож нойр хулжаад. Ийм байдалтай л хүн байна. Хэзээ нэг хэвийн урьдын Soulmate болох юм бүүмэдээ. Блогтоо жинхэнэ ёсоор эргэн иртлээ хулхины, гурилын бичлэг л шахаад суужаах нь байшүү...


Зурхай дээр ингэжээ...


AQUARIUS - Does It in the Water (January 20 to February 18)
Trustworthy. Итгэл даадаг

Attractive. Дур булаам (аая)
Great kisser. Гайхалтай үнсэлцэгч (ооооё)
One of a kind. Өвөрмөц нэгэн (энэ хэллэг гоё санагдсан, one of a kind)
Loves being in long-term relationships. Урт удаан харилцаанд дуртай. Цөөхөн хэдэн сайн найзтай, нэг сайн хүндээ сайн л байгаад байдаг...--> Үнэн үнэн
Tries hard. Хичээдэг, мэрийдэг, чармайдаг, зүтгэдэг...--> Төххх. 
Will take on any project. Ямар ч ажилд хүчээ үзэх чадалтай? --> Тийшүү, нэг л шийдсэн бол үзээд алднаа...
Proud of themselves in whatever they do. Хийж байгаа ажлаараа бахархдаг. Өөрийнхөө санаанд нийцтэл гүйцтэл тултал хийчих санаатай шөө ер нь.
Messy and unorganized. Эмх замбараагүй, зохион байгуулалтгүй. Цүнхний байгаа байдал, ширээний хөглөрсөн төрх, weekend болгоноор гэр цэвэрлэх гэж нүсэр ажилд дарагддаг бодит үнэн...
Procrastinators. Удаашруулагч? Хашир талдаа байхаа, алгуурлаад байдаг тал байгаа.
Great lovers, when they're not sleeping. Нойрондоо харам, унтаж байхад оролдвол юу ч хийж мэдэх аюултай :р
Extreme thinkers. Аюумшигтай их юм боддог. Хэт их боддог. Байнга боддог. Юм бододгүй хүн болж үзхиймсссс...
Loves their pets usually more than their family. Амьтан тэжээсэн удаа цөөхөн тул мэдкүү.
Can be VERY irritating to others when they try to explain or tell a story. Ямар нэг юм тайлбарлах буюу ярихдаа бусдын уур уцаарыг хүргэдэг? За энэ харин яагаад билээ? Ерөнхийдөө удаан боджийж цөөн үг дуугардаг болохоор гайгүй л баймаарын. Гэхдээ огт бодоогүй үедээ юм ярих гэвэл урд хойноо оруулаад холион бантан хутгаад хүний уур хүргэдэг байж болзошгүйэ.
Unpredictable. Урьдчилан төсөөлөх аргагүй. Харинээ??? Энэ үнэн үү? Таахын аргагүй, төсөөлөхийн аргагүй байх гоёыздээ? Гоёшд.
Will exceed your expectations. Хүлээлтийг чинь ямагт давах болно. Ммм. За ёстой бүүмэд.
Not a fighter, but will knock your lights out. Тэмцэгч бол биш, гэхдээ шийдсэн үедээ уулыг нурааж усыг эргүүлнэ (wow)

5 comments:

  1. huuh bi bas cham shig bna, boon ajil nogoodohoo ch ih idevhtei hiij bna. Ogloo ert mert bosoj bgaa gej jigteihen.

    ReplyDelete
  2. Аль болох завгүй байх тусам бүтээмж илүү байдаг мэт санагддаг шүү.

    ReplyDelete
  3. Завгүй байх сайхан, их зүйлийг амжуулдаг юмаа. Өөрөө мэдрэлгүй multitask болчихсон яваа. Жоохон завтай болохоороо мэднээ. Энэ зурхай эмэгтэйчүүдийх үү эсвэл нийт aquarius-уу?

    ReplyDelete
  4. guriland jaahan gomdood bna uu daa

    ReplyDelete
  5. Erunhiiduu bol barag l super humuus yum shig baa tee zurhaid zursnaar bol bid chini kkkkkkk

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...