26.4.13

feeling 22, acting 17

Нэг л өглөө гадаа хавар ирчихсэн юм шиг, хорин хэдэн насны хонгор дурсамжийг үнэртүүлээд хамаг сэтгэл зүрх хөвсөлзүүлээд байх шигээ :р



Өчигдөржин өвдсөн толгой, ходоод, уусан эм, унтсан нойронд нам дарагдаад өглөө хачин сайхан болоод босож ирсэн нь бас нөлөөлсөн бизээ. Амьдрал яг ийм үедээ л дэндүү сайхан...

Өнгөрсөн долоо хоногт урд хөрш рүүгээ хальтхан ухасхийгээд ирлээ. Очоод зав чөлөөгөөрөө блогоо бичнэ дээ гэж бодтол, тэндээс фб, юүтүб, блогспот аль нь ч орж болдоггүйн байна. Миний ордог гол гурван суваг хаалттай болохоор нэг л сонин хаалттай торны цаана орсон мэт санагджийлээ.



Ирж очихдоо 4 удаа онгоцонд сууснаас 3 нь цагаасаа хоцорсон, 3т нь яг далавчны харалдаа, цонхны хажууд сууж таарсан. УБ-с хөөрөх мөчид, түр яваад түр ирдэг, Монголдоо бүр суурьшсан хүн болох сон гэж мөрөөдөж байснаа санасан, сайхан байсан. Хол газар луу удаан хугацаагаар явна гэхээс үнэхээр шантардаг айдаг болсон байна. Аюулгүйн шалгалтаар шагайны хамгаалалтыг маань тайлуулж, задалж үзэх нь холгүй сүржигнээд байсан, бас нэг буу шиг хэлбэртэй асаагуур шохоорхоод авсан байсныг маань чимдааны ёроолоос ухаж гаргаж ирээд хаяулсан.
Дэлгүүр хэсэх хувийн зорилгоо биелүүлж амжаагүй болохоороо онгоц хөөрөх цагаа тултал буудлын хэдэн дэлгүүрээр эргэлдэж яваад, шалав онгоцондоо суугаарай гэсэн дуудлаганд яарч гүйж яваад чимдаандаа тээгэлдэж шалан дээр тэрийн унасан паянтай. Зүүн талын өвдөг хөх няц, хөндүүр, уруул зүүн талаараа хэц цохигдоод памбайгаад хавдсан амьтан УБ-т буусан. Ажил дээрээ ирчээд хүн асуухаар нь ботокс тариулаад, мөнгө хүрэхгүй өрөөсөн талаа л ийм болголоо гэж хэлсэн :р
Урагшаагаа мэдээж халуун, чийглэг уур амьсгал. Хэд хоног хөлсөө урсган байж гадуур тэнэснийх, арьсанд маань сайхан нөлөө үзүүлсэн байхаа гэж найджаагаа. Орой бүр Tsindao-той нөхөрлөсөн. Монголоор бол fusion-рхүү амттай юмуу даа.

Ажилдаа үнэн голоосоо дуртай, ажлаа гэсэн сэтгэл гаргадаг хүнтэй цуг ажиллах сайхан байсан. Хэзээ нэг ажил намайг биш, би ажлаа захирч, төлөвлөж, аясаар хөдөлгөдөг болох болоо... Ойрдоо ч ажил доороосоо босож ирж чадахгүй л өдөр хоногууд үргэлжилж байна...





Би нээрээ үнэн тэнэгээ...
Нэрийн хуудас хэвлүүлснээс хойш хүн амьтанд өгөх боломж барагтай бол гараагүй байхгүй юу. Энэ удаа явахад чухам олноор нь түгээх сайхан тохироо бүрдсэн байхад, нэрийн хуудсаа авахаа тааг санацан байлээ...

Үүгээр ч зогсохгүй, гол очих газраа зураг дарах гэж апраадаа чирээд очсон боловчиг, SD кардыг нь компьютертээ зоогоод орхисон байсан...

гэх мэтчилэн мартамхай хүний бүтэлгүйтэлд эцэс төгсгөл гэж үгүй юм даа. Дахиж ингэж болохгүй шүү гэсэн үүднээс энд бичиж өөрийгөө ичээхээр шийдэв, ичиг ичиг :р

Онгоцны буудал дээр буухад хаа ч хамаагүй тамхилах хүмүүс их л содон харагдаж байна лээ. Тэрүүхэн хооронд тамхигүй орчинд бүр сурчиж, ганц юмаараа ч гэсэн хятадыг түрүүлээд, боловсон дадал зуршилд сурсандаа би лав аймаар бахархаж, додигор байсааан.




Гуанжүгийн хурдан галт тэрэгний буудал. Бас л сүртэй гоё барилга байлээ.
Хурдан галт тэрэг нь. Японы алдарт шинкансен билүү юүвлээ... тэр л болтой.
Автуусаар бол 2 цаг явах газрыг 35 минутанд хүргэж өгөх бөгөөд нэг талдаа 75 юань
дээд хурд нь хүрсэн гэнэ. 305км/цаг
Шөл уумаар байна гэсэн чинь иймэрхүү юм гарч ирэв. Торт ч үнэртээд байх шиг, амт нь бол какос болоод далайн амт холилдсон нэг тийм өвөрмөц...
санасан байсан энэ умдааг. Таарсан газраа ууж явсөөн.
муу хүн идсэнээ...

ууснаа...

11 comments:

  1. ээхэхэхэ бөөн паян, бөөн адал явдал бөөн ажил гээд бөөн бөөн юмтай сайхан л байгаам, байна
    өнөөдөр яассс сайхан өдөр гээч вэ :)
    их урт хөл ингэж орооцолдоод байдаг юм болвуу :P

    ReplyDelete
    Replies
    1. ахахаха
      улам уртсаад байгаан бишүү, орооцолдож унах нь олшроод байхым :р

      харин тиймээ сайхан өглөө байна

      Delete
  2. чи асаагуураараа онгоц барьцаалах гэжээсийм бишүү кккк

    ReplyDelete
    Replies
    1. заржийсан залуу нь тамхиар дайлж нтр, би татдаггүй хэрнээ асаагаад сорж нтр, хөөрхөн маркетингтай залуу байлаа гэж :р

      Air China онгоцнууд төвөгтэй болсон байлээ, гар утасны батрей болку, асаагуур болку, нислэгийн туршид утсаа асааж болку, тэгсэн мөртлөө паднуудыг болно гээд (tablet) үнэн авцалдаагүй наассс...

      Delete
    2. асаагуураараа хөөрхөн залуу найрах гэжийсиймаа :р

      Delete
    3. утасны сүлжээгээр дэлбэлэх комманд өгч болдым болвуу, таблет чинь тэхдээ бас сим-тэй байдаг л биздээ, жоохон юм хэлж өхийнсөн ккк

      ц ц ц , хайранен, надаа дараа нэг асаагуур аваад ирээрэй, найрчих ганц нэг залуу байгаамсан, тэр үедээ харин air china-гаар битий нисээрэй, нээрэнгээсээ чи бүр хэдийг авчраач :P

      Delete
  3. Oyutan bhdaa aild geriin uilchlegch hiideg bailaa lager deer. Surguulia togsood ajild orood neg zugeer l zochin shig ochij bilee. neeh goy tiim sonin medremj. huuchnaa dursaad l. odoo yamar bgaagaa bodood.

    ene duug sonsood saihan heseg suulaa.

    ReplyDelete
  4. Starbucks гоё харагдаж байна. Нэг уухсан бүр нэг санаад байх болов шт..

    Өглөө сэрэхэд бүх зүйл сайхан болсон байх мэдрэмж бол амьдралын хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг!

    ReplyDelete
  5. ene duu yu ter chigtee minii horin heden nas ehner bid 2 odoo zarimdaa ene duug chimeegui suugaal sonsdogiin uneheer goe


    naad zamaa harj yvjee ain nas yvj ys hevreg bolsnoo medjeenuuu kkkk


    urd zugeer uur sonin yu bna daa

    ReplyDelete
  6. тийм шүү, өглөө сайхнаар сэрэх ч сайхан шүү

    ReplyDelete
  7. Аахаан чи тэгж явсан бий вий? Даан ч утас нь болохгүй байсын. кк Сайхан өглөөнөөсөө хуваалцаарай. Манай энд нэг сайн дулаан болж өгөхгүй л байна.
    З...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...