9.3.13

Gloomy

Чи урьдаасаа өөр болсон байна, цоглог, эрч хүчтэй сайхан энергитэй байхаа больсон байна, уйтгартай байна, яасын ийсийн?
Блог мессенжертэй байхад нилээд хэдэн хүнээс иймэрхүү үг сонсож байсан. Тэгж боддог, мэдэрдэг хүн байвал цааш нь уншаад хэрэггүй болуу даа. Энэ удаа нилээд бараан юм л бичмээр байна.

Монголдоо ирсээр овоо хөөрхөн удчихжээ. Нэг үеэ бодвол юм бүхэн төвхнөх шинж орж л байна. Жинхлээгүй ч  гэсэн ажилтай, засвар нь дуусаагүй ч гэсэн гэртэй, бүтсэн бүтээгүй янз бүрийн адал явдалтай, үнэмлэх нь хэвлэгдээгүй болохоос жолооч, худалдаж авч амжаагүй болохоос биш ер нь удахгүй бий болох машинтай... гээл уг нь ч дажгүй л амьдарчийна.

Март гэдэг баярыг Монголд үнэхээр сүртэй тэмдэглэх юмаа. Бүгд бие биенээ хөөрөгдөөд л, би ч мэдээж дунд нь орцон хөөрцөглөөд л. Нөгөө хэнээс мэндчилгээ ирэх боловуу гэж битүүхэн хүлээсэн шиг. Үнэндээ өмнө нь үл тоомсорлодог баяр байсиймсан. Ажлынхантайгаа баяр тэмдэглэж караокэдоод. Үр дүнд нь утсаа хаясан гавьяатай. Тамхины хуулиас хойш харин гадуур гарахад урамтай болсон байлээ...

Эмэгтэйчүүдийн баяр болсон болохоор ээжийнхээ тухай ганцхан өгүүлбэр бичий. Бусад хүний л адил ээж минь надад хорвоод ганцхан л байдаг ховор дулаахан мэдрэмжийн эх булаг нь. Гэхдээ чин үнэнээ хэлэхэд, ээжийгээ улам бүр дуурайх өөрийгөө харахдаа заримдаа айдаг аа. Дуурайхыг огт хүсээгүй тийм зан чанарыг нь хүртэл өөрөөсөө олж харахдаа би дургүй. Тэгэхгүй юм сан гэж боддог үйлдлээ яг эгзэгтэй мөчид хийж байгаагаа мэдрэхдээ бас дургүй.

Гадаа хаврын урь оржээ. Зарим өдөр, сэтгэлд дэндүү бүрхэг хүйтэн байхад, гадаа цэв цэлмэг тэнгэр, алтлаг наран нүд гялбуулахад дотор нэг л хачин болчихдогийн. Бодоод байхнээ, жилийн энэ хэсэгт би дандаа л ингэдэг ч билүү гэж санагдах шиг. Хямраад л, зөрчилдөөд л, бүхнийг үгүйсгэж, гутарч бас гунигламаар. Хавар гэдэг улирал, дотроо тээж явдаг хэрэгтэй хэрэггүй бүх л бодол, хүслийг сэргээн амилуулаад, тэдгээрийн амьсгаа, үймээн, цээжинд дэгдээх бослого хөдөлгөөн нь намайг тамирдуулах мэт...Яагаад байгаагаа өөрөө ч үл ойлгон, хэнд юу хэлэхээ ч мэдэхгүй болох үед сэтгэлийг тайтгаруулагч тарни мэт шүлгийн мөртүүдийг хайж эхэлдэг. Намайг тарчилгагч энэ олон хүслээс ангижрах юм сан...

Би чөлөөлөгдөхийг хүсч байна
Бие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байна
Хайр, хүслээс, шунал, тэмүүллээс
Харанхуй мунхагаас, атаа хорслоос
Хагацахыг, амарлихыг хүсч байна

Бие минь гэрэл нэвтрүүлдэг болоод
Би өөрөө тув тунгалаг болоод
Үг, хэл, үнэр санаа минь ариун болоод
Үнэхээр би амгаланг олоод...

Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байна
Тэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна. /Л.Ө./




10 comments:

  1. devjin deeshlex spiral onol... Jil bur udiid xugjil devshliin daraagiin alxam xiij neg shat axix ued baga zereg yadardag bxoo

    ReplyDelete
    Replies
    1. хэнтэй ингэж ярьжийснаа санав :р
      нээрээ тийм байхөө, гайгүй болно биздээ...

      Delete
    2. zalxuurtsima login xiixes

      Delete
  2. Нэг их дарамтлан барин байж уншуулж гэнэ. Нэгэнт орж ирээд гарчигласан л бол унших нь тодорхой зүйл дээр цааш нь уншаад хэрэггүй боловуу нтр гэсэн сэтэр зүүж байх.

    Хавар болоход ямар ч нөлөө байхгүй байвал өөрийгөө жоохон эрүүл бус гэдэгт тооц гэж байсан үг санаанд оров. Гадаа үүр цайчихаж, унтах минь..

    ReplyDelete
  3. genet ride yavsan chine yamar goyo yumbe, yostoi goyo duu

    ReplyDelete
  4. ...........................................................................................................................................................................................................................................

    ReplyDelete
  5. Martiin 8 gej bayar baidag biluu xe xe xe.... martsan ba shdee.... chinii yag l iim habriin medremj chini hairtai :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...