26.3.13

Сэтгэл

Хүмүүс яаж үгүйсгэлээ ч, би сэтгэлийг хамгийн чухалд тооцсоор л байх болно...Хаа сайгүй, сэтгэлийн өчүүхэн хэлтэрхийг хайсаар л байх болно...
Яагаад гэвэл...



Ажлаа сэтгэлээсээ хийж байгаа хүнийг харах сайхан байдгийн. Өөрөө үйлчилгээний байгууллагад ажиллах болсоор үүнийг улам тод мэдрэх шиг.

Бяцхан охин минь өвдөөд өвгөн эмчид үзүүлэхэд... Үртэй минь үнэн сэтгэлээсээ харьцаж, өвчинг нь эдгээх гэсэн сэтгэлийн учгийг мэдрэхэд сайхан байсан...

Өрөвгөр хэдэн үсээ янзлуулах гээд үсчин ороход... Өтгөн, ширүүн ширхэгтэй гэж тээршаалгүй чамбайлан янзалж өгөхөд нь баярламаар, үнэн сэтгэлээсээ хийж байгааг мэдрэхэд талархмаар байсан...

Үдшийн бүрийгээр хөл алдаж эвгүй гишгээд, огцом хурц өвдөлтөндөө дотор балартаад толгойгоо өргөх тэнхэлгүй сууж байхад хажуунаас минь чимээгүйхэн түшээд дөхүүлж өгсөн нэр үл мэдэх тамирчин байрын хүүгээс гарсан тэр сайхан сэтгэлийг мартахын аргагүй...

Шөнө дөл болтол гэмтсэн бэртсэн урагдсан ханзарсан хүмүүстэй зууралддаг ч энгийн тайвнаар үзээд, эмчлээд, зөвлөөд явуулж байсан эмч сувилагчийн ажил мэргэжилдээ хандах чин сэтгэлийг нь биширсэн...

Хэдийгээр зарим газар, зарим хүнээс хайсан сэтгэлээ олоогүй ч гэлээ, хүний сэтгэлийн гайхам илч хүч, бахдам гэрэл гэгээг нь олж харах найдвараа хэзээ ч хаяхгүйэ.



Бас, өөрөөс минь гарах сэтгэлийг илэрхийлэхээ болихгүй. Хаа нэгтээ, хэн нэгэнд тэрхүү сэтгэлийн минь энерги дамжиж байгаа гэдэгт итгэдэг болохоор...

7 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Сэтгэл мандтугай :)

    ReplyDelete
  3. damjdagiimaa mederdeg

    ReplyDelete
  4. сайхаан сайхан, сайхан сэтгэлийг мэдэрч чаджаагаа нь бvр сайхан

    ReplyDelete
  5. Nice. They sent to you cause you have distributed your positive thinking to others through blog.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

Шийдлүүд

 Асуудалд биш шийдэлд төвлөрий. Сонгуулийн сурталчилгаа шиг ямар поп үг вэ гэж үү. Залуу байхдаа хэрэгжүүлж мэддэггүй байсан, одоо харин нас...