4.3.13

Миний мэдэх зарим орд

Цэвэр өөрийн туршлага дээр тулгуурласан хувийн үзэл бодол бүлгээ.



Хумх
Би өөрөө хумхынх, миний сайн найзууд дунд хумхынхан олон (байсан). Яг хоорондоо адилхан гэж хэлэхэд хэцүү л дээ, бүгд л өөр өөрийн араншинтай, гэхдээ сайн найзууд болоод ойлголцоод байдгийг нь бодохоор дундын сонирхол, хүсэл мөрөөдөл, давхарддаг зүйлс олон байдаг бололтой. Биеэ даасан, өөрийн гэсэн бодолдоо үнэнч, практик баримтанд л итгэдэг, гэсэн хэрнээ зөн совингоо байнга сонсдог, нууцлаг ертөнцөд тэмүүлэх дийлдэшгүй хүсэлтэй, хүнд зөвлөх дуртай хэрнээ хүнээр зөвлүүлж юу хийхээ заалгах дургүй, эрх чөлөөг нь бооход хамгаас дургүй.

Нум
Энэ ордны цөөнгүй хүнтэй ойртож дотносож явжээ. Ерөнхийдөө сайн харьцаатай байдаг, гэхдээ тодорхой зайнд. Түүнээс илүү ойртох гэхээр нэг бол тэд нар зугатаад эсвэл би залхаад... Гэхдээ бүрмөсөн холдоод явчихдаггүй, уяатай юм шиг холбоотой эргэлдээд л байдаг. Энэ ордны хүмүүс ухаалаг, намайг нөхөх өөр төрлийн ухаан тэднээс гардаг юм шиг. Тайлбарлаж боломгүй, нэг тийм өвөрмөц татах хүч тэдэнд байдаг.

Загас
Намайг дэмжиж, халамжилж, хэцүү үед гоншигонохыг минь тэвчээртэй сонсож, уйлвал нулимсыг минь арчиж өгдөг хүмүүс байдаг. Өөрсдөө бас их эмзэг, мэдрэмтгий, артист чиглэлийн хүмүүс. Урлагийн ямар нэг чиглэлээр жирийн хүнээс гоц гойд авьяастай байдаг. Тэрэндээ өөрсдөө ч маш дуртай, гэхдээ бүр мэргэжил болгоод явах гэхээр бодит амьдралын бэрхшээлдээ уягдаад чададгүйм шиг. 25 наснаасаа өмнө энэ чиглэлээ бариад явбал их амжилтанд хүрдэг гэсэн, тэрний нэг жишээ нь Наранбаатар найруулагч юм бишүү гэж сэтгүүл дээрээс харсын.

Арслан
Гадна байдлаасаа л дэгжин, хээнцэр, бардам хүмүүс. Чамин зүйлст дуртай, өөртөө итгэлтэй, хэзээ ч толгой гудайхгүй хүмүүс шиг санагддаг. Би л тэднээр дутна уу гэхээс тэд надаар дутахгүй байх гэж боддог. Ер нь хэн нэгнээр дутаад байх хүмүүс биш юм болуу, ертөнцийн төв нь би гэж боддог байж магадгүйэ :р

Хилэнц
Яг л өргөстэй сарнай шиг. Нууцлаг, өвөрмөц, эрч хүчтэй хүмүүс. Гэхдээ ойртоод очиход өргөсөөрөө хатгадаг. Нэгэн хилэнц эрхэмийн над руу уурлаж хашгирч байсныг мартаж чададгүй. Одоо бодоход миний ч буруу, тэр хүний ч буруу байсан, би хөнгөхөн хүлээж аваад өнгөрч болох байсан. Даанч надад их хүндээр туссан, түүнээс хойш хэдэн сар шаналж билээ. Хилэнцийн орд гэвэл хамгийн түрүүнд болгоомжилдог болцон, ямар ч ул үндэсгүй мухар сүсэг шиг итгэл хэрнээ зүрхэнд нэг тийм айдас үлдсэн бололтой...

Хамтатгах
Надад аймаар хайртай хоёр хүн энэ ордных. Нэг нь одоо хүртэл миний дэргэд байдаг, заримдаа намайг юунд ийнхүү болзолгүй хайрлана вэ гэж гайхдаг. Нөгөө хүн нь уулзалгүй олон жил болж байгаа, гэхдээ надад үнэн сэтгэлээсээ хайртай байсныг нь мэддэг...

Хайртай хүн гэхээр зөвхөн эсрэг хүйсний хүн гэж битгий бодоорой доо...

27 comments:

  1. Ертөнцийн төв ордны хүний хувьд хэлэхэд би чамаар жоохон дутдийм шүү :P

    Блогтоо ойрхон салхи оруулж бай л даа. Нэг юм бичих гэж нэг хэсэг дуншиж байх..

    ReplyDelete
    Replies
    1. тохироо бүрдэхээ болиод байнаа юм юм зөрж таараад байхым

      Delete
  2. Aidas daguulagch

    ReplyDelete
    Replies
    1. хилэнцийхэн одоо надаас эмээдэг боллоо :р

      Delete
    2. esregeer

      Delete
  3. би загас шт... яг үнэн хэлсэн байнаа

    ReplyDelete
  4. bi numiin ord shde, er ni bol daarch bna.
    Numiin ordniihon chin harvasan num sum shig ulsud bolhor barij togtohod hetsuu bdiin gsn, lol

    ReplyDelete
  5. Humhiinhan er ni l neg iim shuu. Huneere zaalgah ogt durgui :)

    ReplyDelete
  6. Би чамаараа зөндөө дутдагш дээ. Надаас бусад арслангууд дээрх дүгнэлтүүдийг төрүүлсэн бололтой. Надаас 180 градус өөр юм байна.
    З...

    ReplyDelete
    Replies
    1. чи бол ордоо буруу олоод төрцөн юм байнаа ккк миний онолийг няцаагаад байгаа болохоор ингэж л тайлбарлахаас :р

      Delete
  7. nadaa urlagiin taliin aviyas tyi ch bxgyi sh dee. manai eejiin taliinxan urlagt ix aviyastai xymyys bdag atal nadad yuuuuu ch bxgyi, yostoi gomdmoor. Bas bi tiim emzeg bish ee, za za, boloxgyi bgaa yum chini yaax ve dee geed suuj bx ni elbeg dee.

    ReplyDelete
  8. битгий нээх серёоз хүлээж авөөө, зүгээр л миний бодол шд :р

    ReplyDelete
  9. би хумх ч юм шиг, уул нь бол матар л даа,заримдаа урд хойд 2 ордынхоо шинж чанарыг бас бага зэрэг шингээдэг юм шиг санагддаг, хүнээр зөвлүүлэх айррр дургүй :P, тиймдээ үнэн үгийг өгүүлсэн газар чив чимээгүй уншаад суугаадаагаа байхгүй юу, хэлэх үг олдохгүй байгаам чинь ккк
    Сандра хилэнцшд, тэхдээ над руу хилэгнэдэггүймоо, өөр хүн амьтан луу хилэгнэсэн сурагтай л байдаг :P

    ReplyDelete
  10. nadaa urlagiin taliin aviyas tyi ch bxgyi sh dee. manai eejiin taliinxan urlagt... oo tuuruud yavchlaa. Manai xamaatnuudad urlagiin xun xovor. Bi ch xumx, zagasnii zaag deer tursun boloxoor artist aviyas alga.

    Minii xamgiin sain medex orduud Matar, Xumx, Zagas, Uxer. Aixtar xilentstei taarch bgaaguin bna.

    ReplyDelete
    Replies
    1. Төрсөн өдрийн оройтсон мэнд!!! Өдийд яг болдог санагдаал байсан, хэдийд гэдгийг нь санахгүй байсаар өнгөрөөчжээ сорри!
      чамд урлагийн авьяас байгаа, чи өөрөө хүлээн зөвшөөрдгүй л болохоос

      Delete
    2. aihtar hilents aimaar teee soul kkkkk hilentsiin yvsan zamd 5 alhaad neg uhdel taardag gediimdaa

      Delete
    3. ккк за миний буруу түмэн буруу
      ганц хилэнцээс болоод зөндөө олон сайхан сэтгэлт хилэнцийн ордныхныгоо гомдоосон байна. Үгээ татаж авлаа, тэр нэг ганц муу жишээг одоо мартая ерөөсөө :)

      Delete
  11. Minii hamgiin hairtai hun Humh. Gehdee nadad yeruusuu ch hairgui gej...

    ReplyDelete
    Replies
    1. өөрөө ямар орд вэ?

      Delete
    2. Humh Soulmate-d aimaar hairtai 2 hunii ord oo gej :)

      Delete
  12. ter chamd hairtai 2 nohor hen geech ve?

    lolli

    ReplyDelete
    Replies
    1. нэг нь чи шд. нэг нь бас чиний мэдэх л хүн байгаа.

      Delete
  13. Hilents gedegtee ch bish blguidee. Amidral huneer toglood shalgaad ungurdug tiim neg zurvas uyeiiig l hen hen ni dairsan bhdaa. Etsest ni buh yum bairandaa orohod l jaahan hetsuu bsan bh. Gehdee sarnai hurtel urgustei bdag bizdee.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...