10.3.13

Цэцэрлэгт учирсан 2

Миний дуртай гурван хүн, миний дуртай сэдэв, би үзэхгүй бол хэн үзхийн бэ :р


 



Март гээд гадуур дүүрэн үзвэр. Ихэвчлэн хошин шог, эсвэл зохиолын дууны концерт. A Sound бас тоглосон, гэхдээ саяхан үзцэн болохоор бас нэг их сонирхсонгүй. Тэгтэл харин ийм нэртэй жүжгийн сураг дуулаад шууд л үзмээр санагдсан. СТО дээр билетийг нь авах гээд очиход хошин шог, зохиолын дууных нь аль хэдийн дуусчихсан, маргаашийх нь хүртэл олдохгүй гээд л хүмүүс бие биенээсээ сураглаад байсан. Харин жүжгийн билет элбэг, орой тоглолтон дээр суудал нь дүүрээгүй, захаараа хов хоосон байлаа. Гэсэн ч бидэнд ийм үзвэрийн сонголт ганц ч болсон байгаа нь юутай талархууштай. Жил ирэх тусам үзэх хүмүүс нь олон болж, бас соёлтой, чин сэтгэлээсээ үздэг болно байхаа гэж найдна...

Оросын зохиолч А.Гельманы "Скамейка" гэдэг жүжгийн зохиолыг Наранбаатар найруулагч, Болд-Эрдэнэ, Ганцэцэг гурав үнэн гоё зохицолтой амилуулсан санагдсан. Уг зохиол нь ч сайн бичигдсэн байх, үйл явдал, өрнөл бүрээс нь өөрийгөө, эргэн тойрны хүмүүсийг, хүний өөрийн амьдралын танил дүр төрхүүдийг олж харжийсан... Үе үе инээдтэй, үе үе бодлогоширмоор, бас жүжигчдийн ур чадварт биширмээр... Миний дуртай хүмүүс гэдэг жагсаалтанд энэ гурван хүн лав баттай байр сууриа эзэлчлээ :)

Төгсгөл нь харин. МММ л гэсэн. Романтик төгсгөлөөр дуусгая гэж бодсон уу? угаасаа зохиолдоо тэгж гардгиймуу мэдэхгүй. Жүжиг дууссаны дараа ч амьдрал үргэлжилдэг болохоор... гол дүрүүдийн амьдрал хаашаа яаж эргэснийг хэн мэдэх билээ дээ...

14 comments:

  1. Яг үнэндээ хошин шог, нийтийн дууны концертод хошууран шуугих олныг хараад өөрөө дотор нь явж үзээгүй юм шиг л өрөвддөг. Зайлуул ийм хэмжээгээр сэтгэж байж цээжээ дэлдэн би монгол хүн, эх орноо хөгжүүлье гэж яаж орилдог байнаа? Сонгодог юм сонсож, уншдаггүй юмаа гэхэд ядаж нэг үзчихдэг байгаасай л гэж ард түмнээсээ хүсмээр байна. Тэгж байж бид арай хол харж, удаан явж чадах буй.

    Дашрамд чи бас муухай романтик золиг шүү. Вкус хааяа таарах гээд байдаг талтай (инээв)

    ReplyDelete
    Replies
    1. Hoshin shog, niitiin duunii concert uzehed yu ni buruu bgaa yum? Hun bolgon songodog urlag uzeh yostoi? Hoshin shogt mongoliin niigemd bgaa emgeneliig haruuldag, niitiin duund mongol ard tumnii baharhal, ulamjilal, soyol zan zanshiliig duuldag. Uuruu teriig ni olj harj chaddag bolovuu? Tuhailbal, mongol ardiin zuir tsetsen ug bdag "erdemtei hun daruu ..." gej. Baruun, zuun, urnu dorniin buh uls orond comedy gej urlag bdag, niitiin duunuud ch bdag.

      Delete
    2. Rubiks:
      Буруу гэж хэлээгүй юмаа. Буруутгаагүй юм. Би өөрөө ч үзээд явдаг хүн. Үзсээр ч ирсэн, үзсээр ч байх болно. Хошин шог урлаг бол нийгмийн сэтгэлзүйн толь тэр ч утгаараа дэлхийн урлагын тавцанд өндөр байр суурь эзлэх нь гарцаагүй.
      Нийтийн дууг бас онцгойлон буруутгаагүй, поп, рок, хип хоп ч бас цаана нь байгааг мартаагүй. Гагц хэлэх гэсэн санаа нь ерөөс нэг зүйлд туйлширхаараа, түүнд автахаараа хөгжихөө больчихоод байгаа юм шүү дээ. Тэгээд л сонгодог урлаг, соён гэгээрэх үйлсдээ шамдаасай гэсэн санаа л цухалзуулсан хэрэг л дээ. Дуурийн театр-р орж гардаг бол ямар байгааг нь надаас илүү анзаарсан л байх. Санаа зовниж, саваагүй нохой саранд хуцах шиг Soulmate-н блогт донгосхоос өөр сачийгүй намайг эрдэмтэй хүн гэхэд ч хэцүү л байх. Харин эрдэмтэй эрдэмгүй хэлэх үгээ хаана ч хэлчих л хэрэгтэй байгаа юм.

      Delete
    3. huue 2oo bur yuch uzdeggui barag yamarch duu sonsdoggui hun baina tegeheer odoo sarmagchin gesen uguu

      Delete
    4. Mongol ulsiin hugjih esvel hugjihgui baihad niitiin duu, hoshin shog saad bolohgui baihaa. Ugaasaa uursdiin soyoloo deedelj baij l hun hugjdeg, busdiig duuriaval sarmagchin bolohoos yalgaagui. Bidnii aav eejiin nasnii humuus niitiin duu l sonsdog, rock hip hop sonsohgui ni oilgomjtoi, bas songodog urlagiig oilgood baina, medreed bna geed hudlaad dur isgeed suuhgui. Mongol uls yaaval hugjihiig bid bugd medne, garaa hudulguj, ajilaa hiij baij hugjinu. Minii neg boddog zuil gevel mongolchuud hoshin shog ih uzdegiin neg shaltgaan ni amidrald ni ineeh yum dutsanaas boldog baih gej boddog. Hetsuu amidraliar uduruus uduriin ard arai chuu gej garch yavaa humuus, hoshin shog uzej jaahan ineej avahiig ni buruutgaj ch barag bolohgui baih. Hamag yum ni sain saihan tegshirchihsen hoinoo, yu uzehiig ni haraya, ter udur ireesei bilee.

      Delete
    5. Рүбигийн хэлдэг зөв л дөө. Инээх дургүй, дуулах дургүй хүн гэж хаана байх вэ. Гэхдээ өнөөдрийн хошин шог, нийтийн дуу арай хэтэрхий хөнгөхөн, хямдхан, зөвхөн мөнгөний төлөө болчихсон юм шиг санагдаж байнөө. Урлаг гэж хэлэгдэхийн тулд уран бүтээлчийнх нь сэтгэл, хичээл чармайлт, хөдөлмөр шингэсэн байх, шинэлэг соргог санааны эрэл хайгуул, бас нийгмийн асуудлыг чимхэж чичилсэн гашуун амт ч хэрэгтэй байх, гэтэл өндөг гаргаж байгаам шиг адилхан, нэг хэвийн, хоосон маазрал гаргаж тоглоод байхаар тэр тоглолтых нь ч, үзэж байгаа хүмүүсийнх нь ч үнэ цэнэ буураад байгаам шиг... Нэг тоглолт дуусгаад сар бололгүй дахиад л өөрийг гаргаад байхаар бэлдэх цаг ч гардаггүй биз дээ. Гэхдээ хошин шогийн жүжигчид авьяастай, ухаалаг хүмүүс зөндөө байдгийн байлээ. Намар үзсэн "Хоёр ертөнцийн буудал" жүжиг, цагаан сараар зурагтаар гараад байсан "Хөх толбот хүмүүс" гээд кино аль аль нь маш таалагдсан, хошин шогийнхныг өөрөөр харах болсон шүү. Тиймэрхүү уран бүтээл хийдэг, хийхийг хичээдэг болчихвол дагаад үзэж байгаа хүмүүсийн авч байгаа сэтгэл ханамж нь ч өндөрсөнө шдээ. Тэрнээс биш өнгөц марзаганал тухайн үедээ нэг инээгээл цаанаа юу ч үлдэхгүй.

      "Цэцэрлэгт учирсан 2"-н тухайд сонгодог гэж хэлэхгүй байхаа. Уянгын мелодрама гэж тодорхойлсон байсан, гэхдээ холливудын байдаг л нэг романтик киноноос арай илүү эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотоод бодол, хүсэл, ялгааг энгийнээр гаргасан тийм л жүжиг. Дуртай жүжигчдийнхээ тоглолтыг цөөхөн үзэгч, богинохон алга ташилтаар үдсэндээ яагаад ч юм би өөрөө гэмтэй мэт санагдаад л хошин шогруу хошуураад одсон олонхийг шүүмжилсэн юм шиг байна. Үнэндээ бол билет нь олдохгүйн зовлонгүй, шагаар билет авах гэж хөөцөлдөх шаардлагагүй нь надад амар л байна :р

      Delete
    6. Minii uzdeg hoshin shog gej, youtube deer bgaa videonuud l yumdaa, ted ni bol ihenh l tsaaguuraa yanz buriin yum heleh gesen bdag, yag mongold tegej oir oirhon hiideg hoshin shogiig bol sain medehgui l dee. Sergeesh geed neg hoshin shog bsan, communismiin uyed humuus yaaj tarhia ugaalgasan bsaniig haruuldag, savj untalaa ineej bilee. "Gahai avsan huntei naizlahgui geed ..." Odonchimeg ni uuregt daalgavaraa biyeluulehgui gahai avaad bdag kkk.
      Bas Booyoogiin neg "haramch hun" geed video bsan, haramch haramch, ter tusmaa gazar nutgiig mini avah gej hun irvel bur iluu haramch geed. ... Bur neg hii hooson ineelgesen hoshin shog bol tsuun taarsan, ugaasaa tiim yumgui bna gej baihgui bizdee, oi mod urttai boginotoi gedeg shig.
      Za baahan l hoshin shog umuurluu kkk, niitiin duu bol nadaar umuuruuleh shaardlagagui bizee, ugaasaa mongoliig niitiin duuguigeer tusuuluhiin argagui.
      Minii bichsend hariu bichsen ta buhendee bayarlalaa. Bugdiin chini uzel bodliig hundetgej bna. Odoo bi indereesee buuya daa.

      Delete
  2. сайхан юм үзэж...
    би гамлэт үзсэн ... үнэхээйр гайхамшигтай ..

    ReplyDelete
  3. Niiteeree zohioliin duu, hoshig shog uzeh n argagui ee gej bodoj bnaa. Hotiin niit hun amiin diilenh n huduunuus orj irsen humuus. Huduuguur zohioliin duuchid, hoshin shogiihon l yawj tolgodog shuu dee, Hun uzej dassan ymaa l haidag blhr argagui ee. Gehdee jiliin daraags baidal uurchlugdnuu.
    Mongoldoo ochihooroo neg shn soyoloor amisgalyaa, end neg shn Musical ch ym uu, shn jujig, tolgolt uzchiheye geheer bilet n 100$ davchaad,oyutan hund hetsuu ymaa, hehe. Manaid chini harin uzver uilchilgee hyamd shn shuu. Oyutan bhd Dramiin teatert shn shn jujiguudiig 2000 tugruguur l uzchihdeg blaa shdee hehe.
    Shn jujig shn shuu :)

    ReplyDelete
  4. paa aimaar heleltssen bnasht kkk
    Gadaadad baigaa bol zohioliin duu, hoshin shog saihan sanagdalgui yahav... gehdee Ms Soulmate odoogoin nohtsol baidliig bichjee nohdoo

    Lillo

    ReplyDelete
  5. Bi huvidaa soulmate-iin bichseniig yerduu shuumjleegui shuu. Frank gedeg hun l "haraad uruvddug, zailuul" enee teree gesen bsaniig haraad baahan hoshin shog umuurluu kkk.

    ReplyDelete
  6. энэ жүжгийг өнгөрсөн жилийн мартаар үзсэн. сонин шийдэлтэй, дажгүй жүжиг байсан.

    ReplyDelete
  7. ihenh hoshin shog orovdmoor l yumnuud baidag
    tulga toirson heruul esvel gamgnam style metiig duuraisan hetsuu yumnuud baidag...

    Lillo

    ReplyDelete
  8. bichleg hiigeechee andaa!!!!!!!!!!!!!!!!!

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...