4.2.13

Puzzle




Үй олон хэлтэрхийтэй асар том puzzle дунд зогсож байна гээд төсөөл дөө. Өмнө нь ийм puzzle эвлүүлэх нь бүү хэл харж ч байгаагүй, эдгээр бутархай дүрс нийлээд ямар дүр зураг гарах нь баримжаалагдахгүй, гэхдээ эдгээрийг чи эвлүүлж дуусгах ёстой. Хаанаас нь, юунаас эхлэхээ мэдэхгүй, дэндүү их болохоор нь балмагдаастай. Хэнээс яаж тусламж гуйх хэрэгтэйгээ гадарлаж байвч, тэр хүмүүс чамд туслах эсэх нь эргэлзээтэй. Хүмүүс өөрийнхөө мэддэг зүйлсийг амархан хэлээд өгөх дургүй, мэддэг чаддагаа бусдад заахдаа харам байдаг... Чамайг энэ puzzle-ийг хэрхэн эвлүүлэх бол, чаддаг болвуу, чадвар ухаан нь хүрдэг л байгаа гэж тал талаас чинь сонжин шинжин харцгааж байгаа. Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх түмэн хэлтэрхий дунд тэнхээ барагдан зогсоод, хий дэмий маргааш, нөгөөдөр гэж хойшлуулан өөрийгөө хуурах... Харин энэ хооронд цагийн зүү урагшилсаар, элсний ширхэгүүд урссаар...
Яг одоо суугаад гартаа тааралдсан хэсгийг барьж  аван эвлүүлж эхлэхээс өөр арга үгүй. Би чаднаа гэх тарнийг өөртөө үглээд л тасралтгүй ажиллахаас өөр зам байхгүй...



Гэрийн засвар гэж яг энэ зураг шиг л... Үр дүн нь төсөөлж бодож байснаас тэс өөр, гэхдээ минимум мөнгө, гар хөл оролцсон тул дуугай л хүлээж авахаас өөрцгүй. Эхний ээлжинд дуусгаад авах л ганц уриа байна.


Ийм ном олж харсын. Эрчүүдийн толгойд сээгсээс өөр юу байдгийн гээд унших гэтэл хов хоосон цаас байхын...Гадаадад бестселлэр болсон гэсэн шүү, тэгээд манайхан "орчуулсан" бололтой ккк.

Эмэгтэй хувилбар нь "Эм хүн чухам юуг хүсдэг вэ?" гэдэг ном байж болохын. Онгойлгоод харахлээр доторх нь байнга өөрчлөгдөж хувирч байдгаар хэвлэсэн байх хэрэгтэй. Ийм зузаан ном ч эмэгтэй хүний бүх хүслийг багтаахад хүрэлцэхгүй л дээ...



9 comments:

  1. Like how you describe things :-)

    ReplyDelete
  2. bidniig ch bas araal arraaal hetruulhiimuu emegteichuud bairnii zasvaraa gej changa ajildaa nadad ene zun bas tiim ajil bna daa

    ReplyDelete
    Replies
    1. энэ номыг "зохиосон" хүн нь эрэгтэй хүн шд, тэхээр өөрсдийгөө мэдээл тэгж "бичсэн" байх, хэтрүүлэг биш байлгүй дээ ккк

      Delete
    2. Uuuu muu bag alaach

      Delete
  3. puzzle gej manihaa amidraliig bichsen baih shivee ene chini

    Lolli

    ReplyDelete
  4. сээгэс эсвэл ажил л боддог байх...
    ийм ялгаатай сэтгэхүйтэй байж нэгдэх гээлллл зүтгээд байдаг бид нээрээ мятрашгүй мэриймтгүй хүмүүс шүү ккк

    ReplyDelete
  5. zasbar gej neeree laitai shuu, duusaad tegeed sanaandaa hurtel hiigdsen ni tsuuhun l baidiin. tehdee yahab daraagiin udaa teriig eniig zasna saijruulna geed bodchihbol buh yum OK :)
    erchuud sex-s gadna hun l yum chini yanz buriin l yum boddog bh daa bodbol kkkkkkkkkk..... tehdee neg iimerhuu daraalaltai seeges... ajil ... seeges... uls tur... seeges... geriinhee hen negnii tuhai ... seeges... geh met xaxaxaxa

    ReplyDelete
  6. bii neereee araaachdee gej unenn heljeee kkkk

    ReplyDelete
  7. seeeges-s uur yu boddog tuxai er bodoj chadkui ni

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...