13.2.13

Төрсөн өдөр


Ажил дээрээ цэцэг авч үзсэн. Цэцгэнд нэг их дурлаад байдаггүй хэрнээ цаанаа л нэг сэтгэл догдолж байсан нь хүмүүс, ажлынханы нүдэн дээр цэцэг авч гайхуулсандаа байсан юм болуу :р 
  
Ажлын охин ийм бал, touch хоёр өгсөн. Хүйтэнд хуруугаараа дарах хэрэггүй touch pen-р дарахад их зүгээр юм байлээ. Хүмүүс сайн сэтгэх юмаа...

Дараа нь ажлынхантайгаа тоорт, шампаанск, вино хуваасан. Бас л өмнө нь тэгж үзээгүй болохоор сэтгэл хөдлөөд гоё байсан.
Хайртай найз маань гүйж ирээд бэлгээ өгсөн. Амьдралдаа авч үзсэн хамгийн гоё захиаг гараараа бичсэн, доторх түүх нь ямар гоё гээч. Насан туршдаа хадгалж жил бүр гаргаж ирж уншмаар...
А
Орой нь бас нэгэн хайртай найз маань концертонд урисан. Ажил руу машин явуулаад, эгч бол хатагтай нар шиг л унаагаар хүргүүллээ шд. Тоглолт тасархай болсон, Bulsara Unplugged концерт байсын, акустик гитар, классик хөгжимчид, үкүлэлэ гээд өвөрмөц мөртлөө хоорондоо зохицолтой гэж ванлий. Даанч арай л богинохон байсан...

Тараад дараагийн арга хэмжээ Nickel David Ganbaa-гийн дисконд очив. Энэ клипэн дээрээс анх хараад нүд унаад байсан юм, сүүлд сонсохнээ зураг авдаг, эко мотоцикл?? хийдэг энээ тэрээ гээд өвөрмөц авьяастай celebrity юм байлээ. Өөр бас мисс модел байрын охидууд олон очсон байв, танидгаас Дэлгэрмөрөн агаа нилээд турсан явжийсан. Ганц шүтдэг A Sound-н дуучин Тэмүүлэнтэйгээ зургаа авахуулсан. Нилээд гостуу харцтай гарсан болохоос гоё зурагтай болсоон :р Ийнхүү төрсөн өдрийн битүүний үйл ажиллагаа 2 цагт дуусав.




Төрсөн өдөр, сар шинийн бэлэг. Ноолууран оймс, маш дулаахан, нимгэн бөгөөд зөөлөн юм байлээ.



Золголтын мөнгө бэлдсэн байдал.

Охины маань бэлэг, өглөө сэрээд л ээждээ бэлгээ өгнөө гээд зурсан юм.

Яг төрсөн өдрөөрөө Скай Резорт орсон. Жоохон хүйтэн, бас цагаан сар дөхсөн болоод хүн багатай сэлүүхэн байсан. Төрсөн өдрийн эзэн 100% үнэгүй!!! Охиндоо цаны багш авч өгөөд өөрөө сайхан гулгасан. 

Орой нь хоёр дүүтэйгээ 3уулаа караокэдсэн. Би 18 хүрснээсээ хойш Монголд төрсөн өдөр тэмдэглээгүй болохоор дүү нартайгаа тэгж явж огт үзээгүй байсын. Гурвуулаа хоолойгоо сөөтөл орилоод янзтай гоё байсаан. 12 цаг болохоос өмнө, мэнд хүргэхийг нь заавал сонсмоор байсан хүн рүүгээ залгаж хоолойг нь сонссон. Надаар тэр хүн дутахгүй ч, би тэр хүний үгээр дутна гэдгээ мэдэж байсан болохоор :)

Амьдралдаа үзээгүй гоё гоё сюрпризээр дүүрэн, янзтай гоё төрсөн өдөр болсон. Намайг хайрладаг хүн ямар олон юм бэ гэж мэдрэх л хамгийн жаргалтай мэдрэмж юм байна...

14 comments:

  1. Happy belated birthday! You had a great day!

    ReplyDelete
  2. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Сайхан баярласан байнаа, Монголд тэмдэглэлт өдөр жинхэнэ утгаараа гоё болдог шүү.

    ReplyDelete
  3. Терсен едрийн мэнд, хеерхенее..

    ReplyDelete
  4. saihan baisan shuu :-)

    Bi ch urlag oilgodoggui hun 3 shil beer huleengee uugaad bulsara-iin uyeer evsheej uzej baina lee shuu hehehe ter toglolt hurdan garaasai mash goyo uyangalag bolson.

    ReplyDelete
  5. Torson odriin mend hurgeye !!! zondoo goy2 beleg avsan bna sh dee.

    ReplyDelete
  6. Төрсөн өдрийн мэнд хүргэе ! :)

    ReplyDelete
  7. Goyo temdeglejee, yostoi ingej temdeglemeer yum baina. Medmeer yum baina, medeegui negend ni helmeer yum baina, kkk. Happy Birthday!

    ReplyDelete
  8. Happy birthday, eej ohin 2n zurh ni haana abdg ingenee :P

    ReplyDelete
    Replies
    1. ааахахахаах юун сайн олж хардын

      Delete
  9. dahin tursnii bayriin mend ingeed ter chigtee yvchihnuul gej bodlooshdeee kkk

    ReplyDelete
    Replies
    1. хэхээх сүртэйшдээ ккк би хаачихав дээ
      хаалгаа түгжиж аваад ганцаараа жоохон юм бодсымөө :р

      Delete
    2. yav iiv yu bolov gej gaixaad.

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...