19.9.12

Хоёр ертөнцийн буудал

Нэрнээс нь ямар ч хинт авч чадаагүй, "ТВ коктейль" гэдэг хошин шогийн жүжигчид найруулж тоглосон, тэдний өмнөх бүтээлүүдийг нь огт үнэлж байгаагүй, Франц зохиолчийн "сэтгэлгээний драмын" жүжиг гэдэг тодорхойлолт ч ерөөсөө ой тойд бууж өгөхгүй байсан... Зүгээр л нэгэн сайхан дурсамж үлдээхийн төлөө огтоос бодлогогүй, бас хүлээлтгүй сонгосон үзвэр байлаа.



17.9.12

Wake me up when September ends

Цагаан хэл ам хүрмээр дулаахан өдрүүд.

Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-ыг уншиж байхад түүнд зориулж бичигдсэн шүлэг, түүнийг зурсан хөрөг зураг зөндөө байдаг гэдэг нь их онцгой сэтгэгдэл төрүүлсэн санагдана. Ер нь миний хувьд Л.Ө. өөрөө онцгойн билэгдэл болсон хүн л дээ. Дэргэд нь хичнээн энгийн эгэл жирийн нэгэн билээ гэдгээ мэдрэх шиг...

Тэгсэн чинь...

Гоё юм болсоон.


10.9.12

Тааварлашгүй таамаглашгүй төсөөлөмгүй


Цочир хүйтэрнэ гээд, бас бүрхэг байхаар нь хамгийн хав хар хувцаснуудаа өмсөөд гартал юувээ. Нүд гялбам нарлаг өдөр. Энхтайвны гүүр засвартай гээд тэр хавийн зам машингүй шахуу сэлүүхэн. Хоцроогүй ч гэсэн угийн сурсан зангаараа хурдан хурдан алхаад орж явтал гүйцэтгэх захирал агаа ажилчидтайгаа мэндлээд зогсжийхтой халз тулсан. Өнөөдрөөс эхлээд 1мин хоцроход цалингаас 1000төг хасдаг болж байгаан гэсэн.

April's law

4 сар дуусах арай болоогүй ч гэсэн бичих зүйлээр бялхаад... 6-нд Анир поп оркестрын тоглолт 2 бяцхантайгаа үзсэн. Ghibli studio болон Холли...