3.12.12

Hamlet

Миний хувьд өнгөрсөн 11 сар, Гамлетаар дурсагдаж үлдэх нь бололтой. Төдий хэмжээний хүчтэй сэтгэгдэл үлдээсэн, гайхалтай жүжиг байлаа. Болд-Эрдэнэ, Ганцэцэг гэдэг хоёр жүжигчнийг өөртөө нээж, тэдэнд дуртай болов, Наранбаатар найруулагчийн өвөрмөц сэтгэхүй, ур чадварыг бишрэв. Сонгодог зохиолыг хүмүүс яагаад дахин дахин үздэгийг ойлгох шиг болсон.



"Ай, гараа хүргэж үзмээр Гамлет...нүд рүү нь эгцлэн ширтээд ухаан алдаж унамаар Гамлет байлаа....тэр." гэж мундаг хүн бичсэн байна лээ. Миний хувьд, тэр цоо шинэ нээлт байсан, гэхдээ он удаан жилийн турш, Гамлет хэвээрээ л зүрхэнд үлдэх юм шигээ.



1979 онд анх тавигдаж байх үеийн хувцаснууд гэсэн.



Тоглолтын өмнө гоё хөгжим эгшиглэж байсан нь таалагдсан, тэр үдшийг онцгой мэт санагдуулж байсан.


Хаалтын тоглолтын дараа. Жүжигчид нилээд туйлдаж ядарсан бололтой, урвагар харагдаж байсан. Эсвэл өнөө л гудамжны нэмэлтээс болоод урам хугарсын болуу. Хамгийн захад байгаа жижигхэн хүүг Хангай гэдэг юм байлээ, тэрвээр гэнэтийн сюрприз байсан, хажууд нь зогсож байгаа эмэгтэй ээж нь, жүжигчин Ганцэцэг, Офелия буюу Гамлетын хайртай бүсгүйн дүрд тоглосон. Залуу жүжигчин Ганчимэг Офелияд тоглоно гэж маркетинг хийгдсэн ч гэсэн, хоёуланг нь харьцуулахад, Ганцэцэг хамаагүй илүү байсан. Харьцуулашгүй. Полоний буюу зусар бялдууч, үглээ түшмэдийн дүр, түүний хажууд байгаа Лаэрт буюу хүүхэмсэг хөнгөмсөг залуугийн дүр, эзнээ олоод сайн амилжээ гэж бодогдсоон.

Гамлетыг 10 жилийн хичээлээр үздэг хэдий ч, үнэндээ юу ч мэдэхгүй, таг мартсан байсан. Өнөө л алдартай "Оршихуу, эс оршихуу"-г хальт сонссоноос цаашгүй, яг ямар утгатай, хэзээ тэгж хэлдэгийг ч мэдэхгүй байсан. Амьдралдаа гутарч, эмгэнэж, энэ хорвоод хоргодох зүйлгүй болчихоод, үхлийг сонгомоор байвчиг, чухам үхэл гэдэг яг юу болох, тэнд очсоны дараа юу хүлээж байгааг мэдэхгүй болохоороо, мэдэхгүйн айдсаас, мэддэг зовлонгоо илүүд үзэн хоног хоногийг аргацаан амьдарч буйгаа гаслан байж тийн хэлдгийн билээ.

Сонсоод өнгөрсөн ч тогтоож чадаагүй гоё гоё үгнүүд өөр зөндөө байсөөн. "Сайн муу хоёр дангаараа оршдоггүй, бидний өгсөн дүгнэлт бүхнийг шийддэг" гэх мэт...Гамлет үхэхдээ хэлдэг үг нэг л танил, буддын үзэл бодол үнэртсэн, сэтгэлд асар нийцсэн үгс байсын. Даанч ой тогтоомж муутай хүний хувьд эргээд толгойгоо мянга сандайчаад нөхөн санаж чадаагүй тул, англи эхийг нь хайж үзсэн, тиймэрхүү үг байдгүйн байлээ. (Гамлетын англи эх нь эртний хэллэгээрээ, мань мэт ойлгоно гэж худлаа, зүгээр таамаглаад тэмтэрч үзэхэд олдоогүй гэсэн үг) Тэгсэн чинь Наранбаатар найруулагч өөрөө ТВ-ээр ярихдаа "Гамлетыг тавихад хэцүү байсан, үг нь дутаад. Ямар сайндаа төгсгөлд нь Далай Ламын хэлсэн үгийг нэмж оруулсан. Үүнийг анзаарах нэг нь анзаарсан байхаа" гэж ярьсан гэсэн. Аан тийм байлгүй дэээээ...гэсэн гэжуга. Сүүлд үзэхдээ мартахгүйн тулд бичлэг хийгээд авсан.


"Хүн гэж хэн юм бэ? Хүн, ирээдүйн төлөө яарч өнөөдрөө умартаж орхидог. Үр дүнд нь тэр өнөөдөр маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэгээд, хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч, эцэст нь, хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэгийн байна. Горацио, үхэл гарцаагүй ирдэг, хамгийн чухал нь, тэрэнд бэлэн байх ёстой"

Ижил хүйстэн, сексуаль код, уран нугаралт, нүглийг гинжээр дүрсэлсэн, жүжгийн үйл явц, дүрслэлд сайн уусаж, тодруулж өгсөн хөгжим гээд...бодох, ажиглах, баясах зүйл ихтэй, мөлжүүртэй жүжиг байсан. Наранбаатар найруулагч ярилцлагандаа, ойрын 50 жилд дахиж тавигдахгүй, тохироо нь бүрдэхдээ хэцүү гэж хэлсэн гэсэн. Цаг хугацаа бүхнийг харуулна биз ээ.

PS : Цуг үзсэн найзууддаа "Thanks for your company" гэмээр байна (танай компанид баярлалаа гэжаагаамуу тэ :р) Гоё юмыг гоё хүмүүстэй үзэх гоё байдымаа :)

16 comments:

  1. Saihan saihan yumnaas hotsrood l bna daa agshin aznaach gej hen helsen gelee yg odoo tegej l helmeer bna

    ReplyDelete
  2. Намайг үзэхэд энэ Ганчимэг гээд охин офелияд тоглож байсан /11 сарын 26/ надад лав жүжиглэлт нь таалагдсан

    харин тэр гамлетийг бол ёстой ойлгоогүй нэг тийм үзэгчдэд өгөх мэссэж гэж байдаг даа тэрийг би олж хараагүй, Юугаараа тийм сонгодог гэдгийг нь ойлгоогүй шдээ хэхэхэ тэхээр би сонгодог зохиол ойлгохооргүй мангар гэдгээ хүлээн зөвшөөрцөн байгаа

    бас хэтэрхий урт санагдсан 3цаг 30 минут зарим зарим шал хэрэггүй шахам хэсгүүд байсым шиг санагдсан.
    Мэдээж жүжиглэлт тайз засал хувцас хунар бол өөлөхийн аргагүй гоё байсан гэхдээ л гамлет таалагдаагүй. Зүгээрл зохиолыг нь уншиж үзмээр санагдсан. Тэр гоё уран яруу үгсүүд нь их таалагдсан тэд нарыг нь номон дээрээс нэг тийм тухтай уншмаар санагдсан.

    Юугаараа сонгодог зохиол болсоныг нь бас үзэгчдэд өгөх мэссэж нь юу юм гэдгийг ойлгоогүй болхоор таалагдаагүй ккк

    /яаанаа баахан шүүмжлүүлсээн сонгодог зохиол ойдоггүй мангаа гээд/

    ReplyDelete
    Replies
    1. Хүн бүр өөрийнхөөрөө тусгаж авдаг. Бас цаг үеийн тохироо гэж байдгийм шиг, нас залуу байхад ойлгомжгүй байсан зүйл цагийн эрхээр аяндаа ойлгомжтой болоод ирдэг л юм байлээ.

      Delete
  3. ping box ugui bolsond xaramsaj bna oo

    ReplyDelete
    Replies
    1. Yahoo цаанаасаа хааж байгаан байлээ. Нэгэнт ажиллахгүйгээс хойш гээд аваад хаячлоо.

      Delete
  4. Yay yanziiin saihan dugnej shuu...
    Ter nas yavahaar oilgododg gej yasan saihan hariulaa vee chi mini
    Iim l bolohoor bi 30 nasandaa 20-toigoosoo durtai baidagiim hehehe

    Loll

    ReplyDelete
  5. Chi ingehed 2 udaa uzsenee
    Neg udaad ni am tsangasanaa yagaad bicheeeguim hehehe bichlegt bichuul ontsguim bn ene seegiinii hesegt bicheech kkk

    Loll

    ReplyDelete
  6. хахаха тэр нээрээ гоё байсийшүү
    жоохон градустай улаан ус уусаан уусан, тэр 50.000н суудал нь угаасаа винотой болоод тийм үнэтэй байсан гэжийлээ. Бид хоёрых тэр хэмжээнд хүрсэн гоё суудал болсон тээ Лолли :р

    ReplyDelete
    Replies
    1. delhiin hemjeend setgej songodgiin hureend l yariltsana sht zarimdaa bid 2

      chi ingehed taraans ene ter talaar bicheech hoo
      bichlegt chini heregtei bol dahij yavahuu barmeeniig tanidagiin huvid kkk

      Delete
  7. hi
    ene soulmate-iin blog goyo shuu dandaa hund yum bodogduulah bichleg bichij bdgiin. bi ugaasaa bainga ene ailaar shagaidagiin. aash zan saitai shuu. amjilt shuu bicheed bgaarai

    ReplyDelete
  8. Mash goyo bolson boltoi jujig... tsag hugatsaa bolood bas bus yumnii tohiroo burdej baij ue uedee orchlong oilgoh geed bdag gej unen shuu yag. Tolgoigoo uchirgui hurdtai dohiod garlaa tanaihaas :)

    ReplyDelete
  9. mend. chamd xaayadaa setgelee prazitlax saixan bdag tegsen setgegdel deer tiim bolomj xyazgaarlagdmal um aa xexexe xen xenee tanixgui gexdee bi chamaig emegtei gedgiig medsen blognooos chini xen xen ni amidraltai gexdee nadad zarimdaa aadriin uul bolj xyrimtlagdsan ugnuudiig xen negend sonsgomoor bdag xarin ezen biegui orxix dyrgui l dee bi songodog oilgodoggui umaa

    ReplyDelete
  10. дурсагдах мөчүүдтэй, сэтгэл тээлгэсэн 11 сар минь баяртай...
    Дараа дахин уулзахгүй ч ахан дүүс сартай ч чинь тааралдана...
    амьдралд бичигдээд өнгөрсөн өдрүүдээ дурсий...
    уншихад сайхан байлаа...

    ...амнон...

    ReplyDelete
  11. гоё гоё юм их үзэх юмаа
    тэр Лоллигийн хэлсэн гоё гоё юмнуудыг нь умшмаараахын кк

    ReplyDelete
  12. hehe ened chini 21-ees doosh nasniihan orj irdeggui bol bichee hoo

    loll

    ReplyDelete
  13. dahiad togloosoi. dahiad uzeh yumsan.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...