17.12.12

УБ-н нэг үдэш


энэ арай хэтрүүлэгтэй заадаг, гэхдээ л -32 хавьцаа байсан өнөө өглөө



Виктор Хюгогийн "Хааны алиа салбадай" нэртэй жүжгээс сэдэвлэн зохиосон Жузеппе Вердигийн Риголетто дуурийг үзэв. Би ер нь дуурийн талаар ойлголт муутай, Риголетто гэж сонсоод аманд орж ирсэн ая нь харин яг зөв байсан байлээ. Хүүхэмсэг гэж жигтэйхэн гүнтэн, түүнийг баясгагч алиа салбадай Риголетто, Риголеттогийн охин Гилда нарын эмгэнэлт түүхийг өгүүлдэг юм байна. Авахын аргагүй хөнгөмсөг гэж мэдсээр байж гүнтэнд дурласан Гилда, өөр хүүхэн хараад шүлсээ гоожуулаад сууж байхыг нь харсаар байж түүний төлөө амиа золиослодог Гилда. Ээ хөөрхий Гилда Гилда, энэ хорвоод эмэгтэй хүн яагаад ийм хөөрхийлөлтэй, дурлалаас болоод юугаа ч өгөхөд бэлхэн байдгийм дээ зайлуул...



Дуурийн завсраар нэгэн томхон компаниас шинээр оруулж буй брэндийнхээ нээлтийг хийв. 


мөсөөр хийгээд ягаанаар будсымуу цаанаас нь гэрэл тусгацымуу

сайхан залуус, топ моделууд гсн. Бага байхад сэтгүүл үзэж байгаад энэ минийх гээд дарчдаг байсан даа. Би лав баруун гар талын залууг авцан шүү хахаха

Архиныхаа шилийг яаж цуглуулсан бол гэдэг нь аягүй сонин байлаа.


Виски асгаад гал асаагаад...

UFO хамтлагийн Live Electro Show

Миний хайртай A Sound

UFO хамтлаг, Asian Beat хөгжмийн наадамд оролцоод 3-р байр эзэлсэн, мундаг шүү.



20 хэдтэй залуусын шөнийн амьдралаас хагас хугас сонирхов. Яасан ч ганган, хээнцэр, царайлаг юм дээ одооны охид бүсгүйчүүд. Залуус нь ч бас золбоолог цоглог сайхан юмөө, нүдээ баясгаад гоё байлаа.

Энэ бүхнийг цуг дагуулж явж үзүүлсэн хонгор найздаа баярлалаа...

14 comments:

  1. ub-n neg udesh

    ReplyDelete
  2. ок нээрээ тийм юм байна

    ReplyDelete
  3. Dandaa neeh saihan gazraar yavj, saihan yum uznee :)

    ReplyDelete
    Replies
    1. намайг юм үзүүлж нүд нээлгэж нийгэмшүүлэх үүргийг сайн дураараа хүлээсэн нэг сайн хүн байдгиймаа :)

      Delete
  4. Hoo, bi bas dagaad namirchlaa. Top model busguichuul bxguimuu?

    ReplyDelete
    Replies
    1. байсан тэхдээ би зураг дараагүйн :р

      Delete
  5. Сайхан үдэш байх чинь. Яалт ч үгүй дуурь, амьд хөгжим аа бас дарс гэдэг бол сайхан сонголт л доо. Ярих юм байхгүй!

    ReplyDelete
  6. Ее чи л дээ, залуугийн сонголт хvртэл адилхан нтр, бичас баруун гар талынхыг авлаa, шvдээ гаргаад инээцэн нь мен биддээ ккк
    Би бас нийгэмшихийнсаан ккк

    ReplyDelete
    Replies
    1. ккк мөн мөн, сайхан амьтан байгааз

      Delete
  7. Ай мен сайхан амьтан юмаа нтр хахахах

    ReplyDelete
  8. hi
    гүээ нээрээ тэр үнэтэй архины шилийг яаж цуглуулсан юм бол доо

    ReplyDelete
  9. dahij ingej yavmaar sanagdchlaa
    loll

    ReplyDelete
  10. and ajil amidral dajgui yu gene genehen tag alga bolchhiimaa

    ReplyDelete
    Replies
    1. дажгүйэ,тэгж байгаад нэг бичнээ :р

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...