энэ арай хэтрүүлэгтэй заадаг, гэхдээ л -32 хавьцаа байсан өнөө өглөө
Дуурийн театрын тааз
Риголетто дуурийн хэсгээс...
Виктор Хюгогийн "Хааны алиа салбадай" нэртэй жүжгээс сэдэвлэн зохиосон Жузеппе Вердигийн Риголетто дуурийг үзэв. Би ер нь дуурийн талаар ойлголт муутай, Риголетто гэж сонсоод аманд орж ирсэн ая нь харин яг зөв байсан байлээ. Хүүхэмсэг гэж жигтэйхэн гүнтэн, түүнийг баясгагч алиа салбадай Риголетто, Риголеттогийн охин Гилда нарын эмгэнэлт түүхийг өгүүлдэг юм байна. Авахын аргагүй хөнгөмсөг гэж мэдсээр байж гүнтэнд дурласан Гилда, өөр хүүхэн хараад шүлсээ гоожуулаад сууж байхыг нь харсаар байж түүний төлөө амиа золиослодог Гилда. Ээ хөөрхий Гилда Гилда, энэ хорвоод эмэгтэй хүн яагаад ийм хөөрхийлөлтэй, дурлалаас болоод юугаа ч өгөхөд бэлхэн байдгийм дээ зайлуул...
VIDEO
Дуурийн завсраар нэгэн томхон компаниас шинээр оруулж буй брэндийнхээ нээлтийг хийв.
мөсөөр хийгээд ягаанаар будсымуу цаанаас нь гэрэл тусгацымуу
сайхан залуус, топ моделууд гсн. Бага байхад сэтгүүл үзэж байгаад энэ минийх гээд дарчдаг байсан даа. Би лав баруун гар талын залууг авцан шүү хахаха
Архиныхаа шилийг яаж цуглуулсан бол гэдэг нь аягүй сонин байлаа.
Виски асгаад гал асаагаад...
UFO хамтлагийн Live Electro Show
Миний хайртай A Sound
UFO хамтлаг, Asian Beat хөгжмийн наадамд оролцоод 3-р байр эзэлсэн, мундаг шүү.
20 хэдтэй залуусын шөнийн амьдралаас хагас хугас сонирхов. Яасан ч ганган, хээнцэр, царайлаг юм дээ одооны охид бүсгүйчүүд. Залуус нь ч бас золбоолог цоглог сайхан юмөө, нүдээ баясгаад гоё байлаа.
Энэ бүхнийг цуг дагуулж явж үзүүлсэн хонгор найздаа баярлалаа...
ub-n neg udesh
ReplyDeleteок нээрээ тийм юм байна
ReplyDeleteDandaa neeh saihan gazraar yavj, saihan yum uznee :)
ReplyDeleteнамайг юм үзүүлж нүд нээлгэж нийгэмшүүлэх үүргийг сайн дураараа хүлээсэн нэг сайн хүн байдгиймаа :)
DeleteHoo, bi bas dagaad namirchlaa. Top model busguichuul bxguimuu?
ReplyDeleteбайсан тэхдээ би зураг дараагүйн :р
DeleteСайхан үдэш байх чинь. Яалт ч үгүй дуурь, амьд хөгжим аа бас дарс гэдэг бол сайхан сонголт л доо. Ярих юм байхгүй!
ReplyDeleteЕе чи л дээ, залуугийн сонголт хvртэл адилхан нтр, бичас баруун гар талынхыг авлаa, шvдээ гаргаад инээцэн нь мен биддээ ккк
ReplyDeleteБи бас нийгэмшихийнсаан ккк
ккк мөн мөн, сайхан амьтан байгааз
DeleteАй мен сайхан амьтан юмаа нтр хахахах
ReplyDeletehi
ReplyDeleteгүээ нээрээ тэр үнэтэй архины шилийг яаж цуглуулсан юм бол доо
dahij ingej yavmaar sanagdchlaa
ReplyDeleteloll
and ajil amidral dajgui yu gene genehen tag alga bolchhiimaa
ReplyDeleteдажгүйэ,тэгж байгаад нэг бичнээ :р
Delete