12.12.12

12.12.12 Gallery


Зайсанд байдаг Цагаандариум галлерейд очих үед зураач Гэрэлийн үзэсгэлэн гарсан байв. Олон жилийн өмнөөс очиж үзэхийг хүсэж байсан газар. Санасныг бодоход цөөхөн зурагтай байсан.




Гэрэл зураачийн homepage дотор ингэж бичсэн байсан :
Ж.Гэрэл зураач өөрийн уран бүтээлийн ажлыг урдаа тавиад, амьдралаа гаргуунд нь орхисон нэгэн байсан. Тэрээр 2 жилийн өмнө ходоодны хавдартайгаа мэдээд, өөрийн биений хэмжээгээр булш ухсан. Тэгээд хажууд нь хоёр дах булш ухаж доторыг нь чулуугаар дүүргэсэн. Эцэст нь өөрөө хамаг хувцасаа тайлж нүцгэлээд ухсан авсандаа орж юу ч мэдрэхгүй хэвтсэн нь 2 булш нэг нь нөгөөрүүгээ шилжин орж байгаа байдалтай болсон.

Ходоодны хагалгаанд орохдоо хагалгааны турш болж байгаа бүх үйл явцыг баримтжуулан камераар бичиж авахыг хагалгаа хийх эмчээс хүссэн. Хагалгааны дараа зураач Гэрэл хавдараа авахуулаад, эмнэлэгт хийлгэсэн бүх үйл явцыг харуулсан баримттай болсон төдийгүй Боб Фланаган уран бүтээл болгон үргэлжлүүлж байгаа.

Тэр эдгэрснийхээ дараа аав болсон.
Охиноо 2034 онд хөөрхөн бүсгүй болсноор зурсан зураг нь байсан, би даанч зургийг нь аваагүй байна. Орой нь хоол идэж байгаад Гэрэл зураачтай, зурган дээрх охинтой нь тааралдсан сонин учрал болсон.

Энд би ихэвчлэн гэртээ ханандаа хадаад харж байвал гоё юмуу гэж бодсон, тод хурц зургуудаас тавив, өөр өөр зураачийн бүтээлүүд. 




Иймэрхүү байдлаар тавилгажуулсан нь нэг талаар ийм гэртэй болохсон гэсэн шунал хөдөлгөж, нөгөө талаар уран зургийн галлерей гэхээсээ илүү тавилгын дэлгүүрийн show room шиг болгоо юу даа гэсэн сэтгэгдэл төрүүлж байлаа.

Хөөрхөн зураг, миний бага нас нэг иймэрхүү? аая.
Гүн бодолд автсан харц нтр. Гоё.


Нүцгэн биеийн гайхамшиг :)

Өнгө нь таалагдсан, бас сүүдэрлэсэн юм шиг зохиомж нь гоё.

Мөрөөдлийн залуу.
Ухаалаг, номондоо шимтсэн дүр төрх.
Аа бас тэр цаатлын номын шүүгээ нь миний мөрөөдөл.
Гэрийнхээ нэг ханыг дүүрэн номтой болгох юмсан гэж мөрөөддөг.

Ханандаа хадвал дулаан энерги цацрах юм шиг

Зурагны нэр юу байлаа даа, зугаалга ч билүү?
Хүүхний хөх бас л янзтай шүү :р

Нэгэн кафены хананд байсан зураг.
Ингэж нэг бүжиглэх сэн.
Мөрөөдөл.
Макс Малл-ын 5 давхарт байрлах 976 Галлерейн зурагнууд. ОХУ-ын Репины нэрэмжит дүрслэх урлагийн их сургуулийг дүүргээд одоо тэндээ багшилж байгаа Б.Отгонпүрэв гэдэг зураачийн зургууд тавигдсан байв. Ер нь галлерей гэхээрээ үзүүлдэг, бас зардаг юм байлээ.

Өвөрмөц, гоё, өнгө нь нүд булаам.





Хүлээлт

"Найзууд" Отгонпүрэв.

"Бөмбөгөн дээрх охин" Отгонпүрэв.

"Ирээдүйн аварга" Отгонпүрэв.

"Голын эрэг" Отгонпүрэв.

"Басган" Отгонпүрэв.
Зөндөө харж байсан зураг. Ийм гэрэл зураг ч байдаг билүү?
Энд байхгүй ч Б.Отгонпүрэв зураачийн бусад бүтээлээс нь яахын аргагүй орос шкоол ханхалж байна лээ.

Гоё гэрэл цацарч байгаам шиг зураг. Нэр нь "Дайн" гэсэн байхаа.


Выставкын хойхно байрлах "Мазаалай" галлерей. Энд зураг авч болохгүй гэсэн тул гаднаас нь хальт хэдэн зураг дарав. Үзэхээсээ илүү авах гэж очих газар байна лээ. Яг хажууд нь Xanadu гээд вино зардаг дэлгүүр, Millie's гээд хөөрхөн кафе байна.


Тэнд ажилладаг охин хөөрхөн юм байлээ шүү гэсэн мэдээллийг шигтгэчий.


Арьсан урлал. Гоё санагдсан.




Millie's cafe.
Хөөрхөн гэрэл зургууд ханандаа өлгөсөн, дажгүй газар.
Chocolate cake нялуун биш нь таалагдсан.
Гадаад хүмүүс их ордог бололтой, эзэн нь ч өөрөө гадаад хүн харагдана лээ.

13 comments:

  1. Гэрэл зураачийн үзэсгэлэнд очиж өөртэй нь бас охинтой нь хэдэн үг солих завшаан тохиосон. Охин нь өөрийг нь зурсан зургаа үзүүлж энэ чинь би шүү дээ гээд их хөөрхөн байсан. Сайхан бичлэг байна.

    ReplyDelete
  2. хөөрхөн охин байна лээ тэ. Нээрээ л том болоод тийм сайхан бүсгүй болох байхаа гэж бодсон

    ReplyDelete
  3. Гэрэл зураач нь өөрийгөө л их зурдаг гээд байсан. Хамгийн эхний зураг нь өөрийнх нь зураг байна тээн.Саатуулахад хэд хоносон зураг нь ч юм шиг.

    Энэ тэмээтэй охины фото зураг ёстой алдартай тэгсэн бас уран зураг болоод гарчээ. Хөөрхөн юмаа.

    ReplyDelete
  4. Minii naiziinhaar shagaival sonirholtoi, setgel sergej amid baigaadaa bayrlahuits bichlegtei baas ashiglah yumnuudtai baylag shuu
    /manai baiguullaga shine jileer Gangnam style bujigleheer bolood odor tanaihaar orj orchuulgiig tani avch ahsiglaj biagaa kkk/

    Lolli

    ReplyDelete
  5. haniin zuragiig chini haraad olschloo hehehe

    chi mini mia mia sanagddag yunudasa yagad bichdegguin barag

    Lolli

    ReplyDelete
    Replies
    1. erteer neg durgui biasan yumnuudaa bichsiishd :D

      eronhiidoo mani buhniig saihnaar hardagiin ntr

      Delete
  6. goyo zuragnuud setgeld ungu nemeheer..... bi 12.12d gerlej bsiim shd neeree heden jiliin umnu kkkkkkk......

    ReplyDelete
  7. yostoi goyo uzesgelen baina.

    ReplyDelete
  8. ter arisan urlal goe bnaa

    ReplyDelete
  9. hi
    энэ тэмээтэй охины зураг нэтэд байдаг юм гэрэл зургаараа. нээх хөөрхөн тэмээтэйгээ хамт дуулж байгаа юи шиг, охин тэмээ 2-н дуу нь сонсогдох шиг болдогийн. Охины цангинасан дуу, тэмээний хүнгэсэн дуу ккк. чи нэг төсөөлөөд үзээрэй

    ReplyDelete
  10. yum yumtai sonirxoltoi blogt uran zurgiin gallery negeer nemegdchij.

    ReplyDelete
  11. torgon medremjtoi tansag busgui shuu, kkk. Thanks.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...