9.11.12

Цас цас цас

Өглөө сэрээл цонхоор харсан чинь нуль цагаан ертөнц. Нэмээл ороод байсан, одоо ч орсоор. Албаар ажил болгож банк орох нэрийдлээр гадуур жаал алхав. Зам бол там байнам, шавар шавхай тамтаггүй. Гэхдээ л сэтгэл юунд ч юм баяртай.

Хунгарлаж тогтсон цасан дээр Miss U гэж бичээд зураг дарав. Гоё харагдахгүй байсан тул арилгасан. Дараа нь гоёор аваад эндээ тавимз...

Иймэрхүү зураг дармаар байгаамаа. Хүний зургаар хүүдэгнээдхий.






Если хочешь идти – иди, если хочешь забыть – забудь
Только знай, что в конце пути никого уже не вернуть


Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан суулчийн навчис
Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?

Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүйнэ
Моддын дээр цас орно

Зүрхнээс нь минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
Моддын дээр цас орно

Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр

/Л.Ө./

17 comments:

  1. tsas tsas tsas

    ReplyDelete
  2. сайхан байна сайхан байна сайхан байна сайхан байна

    ReplyDelete
  3. Цас гоё шүү. Зураг авсан хүнийг таньдаг ч юм шиг.

    ReplyDelete
    Replies
    1. таних байхаа, мундаг шдэ Жамбаа

      Delete
  4. Ene zuragiig yag nudnii omno tsas orj bgaa yum shig darjee.

    ReplyDelete
  5. гунигтай дуу юмааа...

    ReplyDelete
    Replies
    1. тиххх

      явмаар байвал явал дөө
      мартмаар байвал март.
      дараа нь харин хэн ч, юу ч
      дахин ирэхгүйээ энэ замаар...

      Delete
  6. end boroo tend tsas orool gehdee tend orj baigaa tsas iluu saihan baigaa bi medej bna yg ene udur er n l bol tsas oroh durtai baidagiin barag arvan udaagiin doloo naimd n tsas ordogiin ingehed chi ungursun jil G.A minii durgui saruudaar sar bolgoniig ehelj baisan hirnee yagaad 11 sariig tegej ehleegui yum ug n ter chin yg minii yuhai heseg n baigaaan

    ReplyDelete
    Replies
    1. энэ жил үлдсэн хэсгийг нь тавьчий :)

      Delete
  7. "Сэтгэл хөхиүн болгодог, жингэнэсэн гэрэлт хонх чихэн дээр цахилдаг, санаа сэтгэлээс урьдын, бүр өчигдрийн хөндүүрийг хүртэл ул мөргүй хийсгэдэг тийм нэг ариухан цагаан цас хаялдаг даа. Алхаад баймаар, амандаа дуу аялмаар яг тийм шидэт цас
    хаялсан орой. Энэ хотын бүх хүн аз жаргалтай болчихсон юм шиг, бурханд захиалаад аваад ирсэн юм шиг тийм үдэш байлаа."

    гэжээ.

    ReplyDelete
    Replies
    1. Ganchimeg goyo bichdeg, unshix durtai baisan. Daanch zaxialgiin niitlel bichdeg gexeer neg l unshix sedel turuxuu baitsan.

      Delete
    2. захиалгаар бичдэг ч юмуу, үгүй ч юм уу баттай биш биздээ? Би ч байнгын уншигч нь биш л дээ, гэхдээ хааяа хааяа уншаад мундаг юмаа л гэж боддын.

      Delete
    3. bainga zaxialgaar bidchdeggui bx, er ni bol golduu tiimerxuu baidlaar gej uuruu bichsen bsan.

      Delete
    4. өөрөө тэгж бичсэн юм бол ч...

      Delete
  8. miss u gejee. heniig sanasan be?

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...