23.11.12

Шилдэг...

Нэгэн блогоос санаа авч хамгийн их хандалт авч байсан болон, өөрийнхөө дураар сонгосон TOP 10 бичлэгүүдийг шалгаруулваа. Угаасаа оны эцэс болжоон байна.



Nov 10, 2008, 24 comments
7185








May 16, 2012, 18 comments
3916








3268








Aug 20, 2012, 28 comments
2504








Sep 14, 2011, 27 comments
2145








May 10, 2012, 24 comments
2007








Apr 27, 2012, 36 comments
1994








Oct 26, 2012, 20 comments
1942








1818








Oct 4, 2012, 20 comments
1663











Үнсэлцэх хичээлийг түрүүлнэ гэж мэджийсийн. Миний блог руу орж ирдэг keyword дундаас "үнсэлцэх" гэдэг үг тэргүүн байрыг эзэлдгийн байлээ :р Дашрамд, дахиад нэг үзчихэд илүүдкүү шүү, үнсэлцэхдээ илүү амжилт гаргах болноо гээд амлачий. За тэгээд орос дуу, Хумхын зурхай, алдарт Каннам стайл гэх мэт keyword-оор дамжиж нилээд орж ирдгийн. Ажлаас гарах өргөдлийг бас их хайдгийн, даанч энэ бичлэгээс хайсан мэдээллээ олохгүй гардаг байх даа.

1. Бороо орж байна
2. Миний интернэт түүх
3. Блог бичих шалтгаан
4. Дугуйлан
5. Мартамхай
6. Мухар сүсэг
7. Англи хэл
8. Дурлалын тухай миний бодол
9. Үнэр
10. Мөрөөдөл 

Энэ хэд болохоор би хувьдаа дуртай, намайг сайн илэрхийлдэг,  бас хэрэндээ бясалгаж бичсэн хэд маань. Тэхдээ өөрийн хүүхдүүд бүгд л хөөрхөн гэдэг шиг, сонгох гэсэн 10аас давчаад байсаан :р Ойрдоо блог чатаар орж ирээд байгаа шүүмжлэлүүд үнэн л юм байна, сүүлийн үед олигтой мөлжүүртэй бичлэг үйлдсэнгүйэ, нэг л өнгөц, хальт мөлт, халтуурдаад хаясан байхым. Шинэ ондоо махтай шөлтэй, сайхан чанга бичлэг хийж байх зорилго тавинаа :р

Шилдгүүдийн жагсаалтанд оруулаагүй ч, миний бахархдаг, хайрладаг бичлэгүүд бол дууны орчуулгууд. Зүгээр л нэг дууг орчуулахгүйэ цаачинь, ая нь, үг нь таалагдаад, сэтгэл хөдөлгөөд, монгол хэлээрээ утгыг нь гаргамаар, түүнийгээ бусдад хүргэмээр санагдсан дуугаа л орчуулдгын. Угаасаа тэгээгүй үед онгод орохгүй ккк. Дуу орчуулаад өгөөч гэж захиалсан хүмүүст за гэчээд одоо болтол таг байгаагийн учрыг ойлгож өршөөгөөрэй :р



Төгсгөлд нь, өвлийн хөгжилтэй тип?
- Цас орж байхад дээшээ хараад зогсохлээр, нисэж байгаам шиг санагддаг... (bluefire ингэж зааж өгсөн, нээрээ тэгдгийн аймаар гоё)
- Доор байгаа дууг сонсонгоо, шүгэлддэг хэсгийг нь дагаад амаараа үлээхээр амнаас уур савсаад яг л би шүгэлдээд байгаам шиг гоё санагддаг...




Бусдаас өөр, онцгой гэж итгэхэд дурлал эхэлдэг,
Бусадтай яг л ижилхэнийг нь ухаарахад дурлал төгсдөг...
В.И.Soulmate :)

17 comments:

  1. Сүүлийн үг гоё үг байна тааллаа Лениний хэлсэн үг тээ

    ReplyDelete
  2. Aimarr ug bna.
    Barag l neg post ni minii bux postiin xandalttai duij bna. Irex jil burr olonnpost xuleej baiya

    ReplyDelete
  3. Дор нь хэрэгжүүлжээ :)

    ReplyDelete
  4. Ingeed haraad baisan chin bi dandaa ach holbogdol bagatai bichlegend coment uldeedeg yum bna teheer ungutshun unshigch gesen uguu

    ReplyDelete
    Replies
    1. өнгөцхөн сараачаад хаясныг минь ч үнэн сэтгэлээсээ хүлээж авч коммент үлдээдэг баярламаар уншигч :)

      баярлаж явдгийшүү...

      Delete
  5. Хандалт бол мундаг байнаа. В.И. Soulmate-ийн үг үнэн байнаа. Ингэхэд өөрийхөө soulmate-ийг олсон уу?

    ReplyDelete
    Replies
    1. өөрөө өөрийгөө давтах тэнэг л байх даа ккк

      би энд ингэж бичжийсийн байна :
      http://soulmate247.blogspot.com/2010/03/soulmate.html

      хариулт болох байх :)

      Delete
    2. Шилдэгээр шалгарсан болоод санал болгосон бичлэгүүдийг чинь уншлаа. Анх нэг хүний санал болгосноор блогийг чинь уншдаг болсон. Тэр үед уг нь нэг бүрчлэн уншсан мөртлөө анх уншиж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх юм. Асуултын хариуг урд нь уншиж байхдаа аан ийм утгаар нь ойлгодог хүн юм бий вий гээд л яг бодож байсан мөртлөө мартсан байнаа.

      Delete
    3. хэхэ. Нэг юм хэлий. Уншаад өнгөрсөн чи байтугай би өөрөө эргээд уншихаар миний биш хүний бичлэг шиг л цоо шинэ санагддышд. Бичиж тэмдэглэж үлдээхийн үнэ цэнэ тэндээ л оршдог байх. Би ингэж бодож, бичиж байжээ гээл эргээд уншихад гоё байдгийн. Нөгөө талаар, ой муудсаны л шинж байхдаа :р

      Delete
  6. та нар над шиг "шүгэлдэж" үзкүүмүү :р

    ReplyDelete
  7. bayrlaj yvdagt chin bayarlaj yvdag shuu

    ReplyDelete
  8. надаачас чиний дуртай бичлэгүүд таалагдаж байсым байна, зурхай аймаар урт санагдаад бүгдий нь унших гэсэн чинь залхуу хүрээд байсан, харин тэр үнсэлцэх хичээлийг нэг үзсэн, айрр хачин болгоод байсан болохоор дахиж ороогүй ккк

    ReplyDelete
  9. би өчдөр шүгэлдэж үзсийшд, гоё болжээлээ ккк

    ReplyDelete
  10. цэцэг навч дэвссэн дэвсгэр цагаан өнгөтэй загвар юун дээр нь ягаан өнгө нь дотуур хувцас шиг чимэг болоод гоё харагджээшд кк мээдрэмж сонголт байнаа байна :P
    Яг энэ клипэн дээрх бүсгүйчүүд шиг л ккк

    Над шиг шүгэлдэж чадхуу хонгор минь
    Надад хэлээч
    Яаж шүгэлдэхийг заая би чамд
    Яарч хурдлахгүй удаан хийцгээе
    Ялдам хоёр уруулаа нийлүүлээд
    Яг ингээд надад ойрт :P

    ReplyDelete
  11. Яг энэ клипний нүүрэн дээр байгаа том гоё өгзөгний дотуур хувцасны өнгө дүрээрээ байгаазд ягаан өнгө ккк

    Яарах хэрэггүйээ
    Яг ингээд удаанаар дээшлүүлээд
    Ягаан өнгөн чимэгтэй өгзөгийг хар
    Шүгэлд бүсгүй минь шүгэлд
    Шүгэл дууг сонсоод шүгэлд хаха :P

    ReplyDelete
  12. Tsuuhun posttoi ch gesen uuriinxuu blogiin xamgiin xamgiiniig shalgaruulnaa.

    ReplyDelete
    Replies
    1. тэгээрэй, ер нь өөрийнхөөр зурагнуудаас шилдэгийг шалгаруулаач :)

      Delete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...