Ойрдоо юм бичиж чадахгүй байнаа. Амьдрал сонирхолтой хэвээр, зүсэн зүйлийн адал явдал намайг тойрохгүй байгаад баярлавч, нөгөө талаар сэтгэлд хургасан гунигийн жавар зүрх жихүүцүүлээд, бичих дур хүсэл боогдуулаад байх юм. Аажимдаа гайгүй болох бизээ гэж найдаад, хэдэн зураг тайлбартай нь шахчий. Өдөр өдөрт өрнөсөн үйл явдлын хэлтэрхийг хадгалаад явахаар нэг л мэдэхэд амьдралын түүх бичигдэх юм.
|
Большой театрын тоглолт үзсэн. Балет үзэхлээр яагаад ч юм, энэ ертөнцийн биш, хаа нэгтээ орших өөр гариг, өөр оршихуйн бидэнд илгээх ихэмсэг хээнцэр мэндчилгээ шиг санагддаг. Оросын балетчид бие бялдар, техникийн хувьд үнэхээр анги юм билээ, би ч нэг их идэвхтэй үзэгч биш л дээ, гэхдээ л илт мэдэгдэж байсан. Ганц харамсалтай санагдсан зүйл нь, хөгжим нь амьд биш, ДБЭТеатрын оркестр тоглосон бол, бас тайз чимэглэлдээ жоохон ч гэсэн санаа тавьсан бол. Гайхалтай тоглолтыг бүүр тасархай гайхамшигтай болгох байсан даа... |
|
Айлын байрны найранд очсон юм. Эхнэр нөхөр хоёр хоёулаа манай ажлынх. Өөрсдөө ийм бичкэн хундганд уугаад зочдоо том стаканаар шахаад байсаан. Би хатуу юм чадахгүй, пийв л уучий гэж үнэнээ хэлсиймсан. Сөжү уугаагүй гээд их зантай нэр зүүцээн :р |
|
Монгол кимчи ккк. Жамц давсаар дарчихсан, арай сулхан болсоон. |
|
Өмнө нь хайгаад олдохгүй байсан чинь, гэрийн хажуутлын жижкэн дэлгүүрт байжийдаг гэжийшд. Бөөн баяр. Юм бүхэн учиртай, бас цагтай. Нэр нь хүртэл яг одоо л унших хэрэгтэйг гэрчлэх мэт... |
|
Амстердам кафе. Гоё газар байна лээ, Tseren Tours. Гадаадад байдаг монгол кафе шиг ч юм шиг. Өвөрмөц, гадаад орчноос тасарсан газар. |
|
Өглөө босохын алдад нар манддагийн. Зун болохоор бүр эрт босож байж л харах байх. |
|
Манай дүүрэгт шинээр баригдсан усан бассейн. Уг нь аль зун л барьцан байсан, ашиглалтанд орохгүй байсаар өвөл болжээ. Амралтаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдсэн нь таашаалтай. |
|
Нар жаргаж байна, ягаараад л, маргааш сайхан өдөр болох нээ. Хажуугаар нь утаа. Пүү паа балиар утаа гэдэг ч, биднийг дулаан, тав тухыг хангагч гол хэрэгсэл. Цэвэр агаарт амьдарна гээд цэв хүйтэн, харанхуйд байж чадахгүй. Ямарваа зүйлсийг авахад цаана нь заавал золиос дагалдаастай. Жаргалтай байсан хэдэн мөчийн төлөө, шаналж гуниглах хэсэг хугацааг даван туулах жамтай. |
|
Оюутан байхдаа бичих гэж үзүүлж өгдөг байжээ. Одоо таг мартсан, эргээд сэргээе гэж бодож байгаа. |
|
Энэтхэг хоол. Ялангуяа миний дуртай гамбир. Хоолны дараа 2 халбага пийв амсаад, 11 цагийн кинонд орсон чинь, эхний 10, төгсгөлийн 10 минутыг нь л үзлээ. Уг нь сайхан залуу гардаг сайхан л кино байлаа, даанч надад хоёр зовхи маань дэндүү хүнд санагдаад байсан :р |
|
Найзынхаа өгсөн усанд бүр дурлаад байгаа. Хурц нялуун биш, үл мэдэг хэрнээ анхилуун, байн байн үнэртмээр нэг тийм гоё үнэр. Яг энэ үнэр шиг бүсгүй байх сан. |
|
Том том ширхэгтэй цас хаялсан өглөө. "Чихэн дээр хонх жингэнэх шиг" гэж гоё бичсэн байсан шүү. Яг л тийм, үлгэрийн юм шиг өглөө байсаан. |
|
Их дэлгүүрийн урд ёолк засагдаж, гэрлээ яг асааж байхад нь тааралдсан. Ингээл шинэ жилийн наастр ороод эхэлж байгаам даа. Хүүхэд шиг л хөөрцөглөх нь. Ирэх жил чамд дахиал нэг нас нэмнэ гэдгийг мартаа юу??? Аха мартцан, угаасаа би насаа тоолохоо байцан :р |
|
Тагтан дээрээ зогсоод бусдын амьдралыг дурандахуй :р Өмнө нь яг ийм зураг харжийсиймаа. Нэрийг нь санадгүйэ. Айлуудын амьдралыг хэдэн өдөр дараалан авсан. Санавал олж тавинаа. |
Micheal learns to rock тоглолт 12 сарын 7,8нд болно гэсэн шүү дээ. Гоё тээ :)
Захиалга нь энд гэнээ.
Гоё зурагнууд байнаа. Тэр энэтхэг хоол уу ммм. Хоолонд нь дуртай мөртлөө хүмүүст нь дургүй хэхэ..
ReplyDeleteэнэтхэг хүмүүс үү. ммм. сайнтай муутай л байх. Надад онцгүй сэтгэгдэл үлдээсэн тэр зүгийн хүн бий бий, дажгүй найзууд болсон хүн ч бий. Биднээс дэндүү их ялгаатай улс юм дөө.
DeleteТэр үнэртэнг нь нэг үнэрлэж үзэхиймсээн гэж. Тэр усан бассейныг манай ах барьсан шт гээд бүүүүүрррр далийгаад явчихвал хэхэ.
ReplyDeleteцагаан сараар золговол үнэрлээрэй намайг :р
Deleteахдаа баярлалаа гээрэй :) гоё бассейн байлээ.
Монгол бичгээр ямар гое бичдэгийн бэ..би бас енеедреес монгол бичгээ сэргээж байгаашд..
ReplyDeleteMongol bichegeer nadaas muuhai bichdeg yum bna geed hudlaa yariad baival yasiin. hahah Mongol bichegeeree saihan unshaad bicheed surchihval,1 tuuh sanaand orloo. San Franciso-d delguur heseed yavj báilaa, 1 palaaj avah geed kassen deer ni irsen chine minii credit card ajilladaggui ee. Kasschin huuhen oroldood l bailaa, 3-4 udaa oroldloo, tegeed garaa deeshee orgohod harsan chine buguin deeree mongol bichegeer shivees hiilgechihej. Bi gaihaad asuusan l daa,(har huuhen bsan) minii mongol naiz nadad bichej ogson yum nadad bicheg ni taalagdaad shivuulsen gej helj bna lee. Chinii zuragnuudiig haraad mongold ochson yum shig sangdlaa bayarlalaa.
ReplyDeleteЭрт ёолк засдаг болчихсон байна ш дэ. Гоё юмаа.
ReplyDeleteЁстой Монголд очоод ирсэн юм шиг боллоо. Баярлалаа
shine jil ch duhuj ba daa... mash goyo zuragnuud ba
ReplyDeleteНэг. Хуримын анхны шөнө гэж юм байгаа болохоор тийм жоохон юмаар хосууд уух нь аргагүй шд зочид барьцаж нтр :P
ReplyDeleteХоёр. Мартачлаа харааты ...
Хаана байдаг басээнийм бол үнэ төлбөр ?
Анхаарал тавьсан явдалд баярлалаа. тавьсануудад нь бүр их баярлалаа :D
үгүйэ, хүүхэд шуухадтай айл
Deleteбассейн баянзүрх дүүргийн 6р хорооны нутаг дэвсгэрт, том хүн 10, хүүхэд 7 гэсэн.
баярлалаа гэсэнд баярлалаа :р
хүүхэд шуухадтай гэхээр л болдгүймоо :P
Deleteхороо нтр мэдэхгүйээ тоймтой зүйл бараадуулаад хэлдээ :)
тавьж баярласанд нь баярлалаа :D
gaihamshigtai idevhtei amidarch bgaa busgui bna da :D
ReplyDeletemongol bichgeer yasan ch goy bichdiin, bas yasan ch goy zuragnuud oruultsiin.
neeree ter cafe-nuud goy yum bna.amsterdam n haana baidag genee ?
Cafe Amsterdam geed ih delguur hunsnii 20 hoyoriin yag zavsart bgaa.
DeleteBassein 21r surguuliin chanh hoitold :)
ReplyDeletebalet ch goy shu ,ta zav garval Red ger ru ochij gallery uzehgui yu , tend neg amerik zuraachin uzesgelen bolj bga gsn humuus magtaad l bna le .
ReplyDeleteGantsaardliin dasgal hamgiin goy shulguudii ni batgaasiim shig sanagdaad bdima ,aa tiin ,bi bas ih delguur orj teruuger yolknii togloom uzej huurch guiseen :D
olon goyo nud hujirlam zuragnuud bn, endees gehdee ter kimchi l bur chashiigeed bn shuu hehe
ReplyDeleteneeree ulziitugsiin ter dahij namaig gomdoovol tsonhnii tsetseg bolood duugarahgui shuu gedeg bhaa neg shuleg ni ih goyo. za dasgalaa sain hiigeerei
Танайхаар орохоор, чи нэг л тайван намуухнаар, маш цэгцтэй тэгээд тасрахгүй л яриад байгаа юм шиг санагддаг юм:)
ReplyDeleteГоё зурагнууд байна, тэр кафе нь яасан гоёйин. Бас чи уйгаржин монгол бичгээр ёстой гоё бичдэг юм байна.
Mongol bichgeer geltgui bux xeleer lag bichdeg bx gej bodov.
ReplyDeleteMuch bur tuuxiin neg xeseg. Xojim xaraxad dursamjtai zurguud bn
olon gazar ni bi davhij yavna goy yumaa
ReplyDeletelol
Hamgiin dood taliin zurag ih yum oguulj bna aa.
ReplyDeleteTend amidral butsalj baina.
Mongold maani ch amidral saihan butsalj baidag daa.