8.10.12

Hello October!

Өнөөдрөөс сэрүүсээд аймэр болжийно. Яг жинкэнэ 10 сар эхэлжийнэ.
Гэснээс миний блог өчигдөр 4 нас хүрцийн байна :)



10 сарын дуу.


4 дүгээр сарын тэнгэр шиг цээлхэн, цэлмэгхэн бүсгүй, 10 дугаар сарын тэнгэр шиг бүүдгэр, бүрхэг залуу хоёрын дурлалын тухай дуу ингэжийнэ. October & April гээд... яг надад зориулчжээ энэ дууг.

10 сарын кино.

"October Sky"
Энэ киноны тухай өмнө нь бичжийлүү? Их гоё урам зориг, өөдрөг мөрөөдлөөр цэнэглэж өгдөг гоё кино. Хөөрхөн Jake Gyllenhaal жоохон байхдаа тоглосон, киноны нэрний үсгүүдийг солихоор Rocket Boys болж хувирдаг, намрын энэ жихүүн өдрүүдэд үзэхэд яг таарсан кино.

"October Baby"
2011 онд хийгдсэн, үр хөндөлт гэдэг хүнд сэдвийг их болгоомжтой мөртлөө сэтгэл хөдөлгөм хөндөж чадсан, зураглал, хөгжим гоётой, дажгүй кино. Хайр хайр хайр, үзэж дуусаад ингэж хэлмээр санагдсан кино.


10 сарын онол
Өчигдөр дуртай ганц сэдвээрээ юм бясалгаал суужаахдаа "Дурлал бол хар тамхи" гэдэг онол боловсруулсан байхгүй юу. Нэг орчихлоор үргэлж бодогдоод, дахин дахин, илүү хүчтэйг, илүү их тунгаар хүртмээр санагдаад байдаг. Хэрвээ олж хэрэглэж чадахгүй бол бие сэтгэлд дутагдлын шинж тэмдэг илрээд зүрх өвдөөд, санаагаар унаад, аймаар болдог. Олж авахын төлөө хүн юу ч хийхээс буцахгүй болж хувирдаг...гэх мэт хар тамхи дурлал хоёрт ижил чанар олон байгааздээ. Тэгсэн чинь миний онолыг эрдэмтэд баталчиж.

Н ь ю - Й о р к и й н Сиракузийн их сургуулийн эрдэмтдийн баталснаар дурлахад 5хан хором (хором = минут, секунд? ) хэрэгтэй гэнэ. Энэ утгаараа дурлал хар тамхи шиг хурдан үйлчилгээтэй, донтуулагч хэмээн “The Daily Telegraph”-т бичжээ. Тухайн хүнийг харснаас хойш хэдхэн хормын дотор дурлалын довтолгоон эхэлж, тархины 12 хэсгийг “эзлэн” авснаар цусыг “хөөргөн баясгана”. Ингэснээр цусан дахь окситоцин, допамин, адреналин, вазоп рессин дааврын хэмжээ ихсэж толгой эргэх, инээд хүрэх, нүүр улайх, зүрх хүчтэй цохилох зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн дурласан хүний цусанд уураг ихээр агуулагддаг нь судалгаагаар нотлогджээ.

21 comments:

  1. Энэ October Sky гоё кино юм шиг байна. Эндээс үзчээд шууд трэйлрийг нь үзлээ, сэдэвлэсэн хүнийх нь намтрыг ч хальт уншлаа, эцэст нь торентоор татаад эхлүүлчлээ. Тавьсан дуу ч гсн гоё байна :)

    ReplyDelete
  2. Баяр хүргияаа
    "...Ингэснээр цусан дахь окситоцин, допамин, адреналин, вазоп рессин дааврын хэмжээ ихсэж толгой эргэх, инээд хүрэх, нүүр улайх, зүрх хүчтэй цохилох зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрнэ..." юун гоё шинж тэмдгүүдийн

    тэнгэрийн муухай арилнаа хүний муухай арилахгүй гэдиймблээшд би их бүрхэг муухай хүн лд :P

    ReplyDelete
    Replies
    1. юунд баяр хүргэчлээ гэж бодсон чинь онол маань батлагдсанд баяр хүргэсийн байшдээ :р

      чи тэгвэл Октябрь юм байна л даа яг.

      Delete
    2. еээ өөлгий дөө. Нээрээ баяр хүргэснийг нь би буруу ойлгоцон байшд :р

      Delete
  3. October sky minii uzex durtai kinonii neg.

    ReplyDelete
    Replies
    1. Тийн тээ. Би бас дахиж үзкээд татцан байгаа

      Delete
  4. ... толгой эргэх, инээд хүрэх, нүүр улайх, зүрх хүчтэй цохилох зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрнэ ккк
    олон дурлахаар зүрх муудах болуу :P

    ReplyDelete
    Replies
    1. Байнга энэ шинж тэмдгүүд илрээстэй, зүрх савлаастай явдаг бол нэг их удкуу зүрхний шигдээсээр явнааа л гэжийлээ. Аз болж энэ симптомууд урт насгүй, тэгсгээд уйдах, залхах, тайвшрах, назгайрах төлөв рүү шилждэг болохоор зүгээр :р

      Delete
  5. sandra yu testlecheed garchvaa kkk

    ReplyDelete
  6. тестийн хариу хоёр зураас гарлаа :P

    ReplyDelete
  7. 10 sar taivan uhaalag goe sar chi ch tegeed donjiig n olood helchdeg hoino doo bi iluu todorhoiltoor yahav harin suuliin 2 jiliin 10 sariin yg ene doloo honogt hiij baigaa ajildaa uneheer duraldag bolomj oldvol ene ajiliig buh nasaaraa hiimeer sanagddiin tiim bolohoor zav ch baga oor busad zuild anhaarah anhaaral ch bas sul bna aaaa kkk tegj baigaad tuhati zochlomz

    ReplyDelete
  8. Анонхүү аав болцнуу? again? :D

    ReplyDelete
  9. atb-iin ecstacy-g sonsood uzeerei, neg talaaraa mansuuruulah bodisnii tuhai nuguu tald ni bas neg durlasan baagiigiin tuhai ch um shig, kk

    ReplyDelete
  10. durlana gedeg yostoi yadargaa, urgelj uzen yadalt hamt baih jisheetei minii huvid, durlahgui baina gedeg unen uitgartai, neg l tiim gunigtai, uitgartai baih jisheetei...
    ingeed bodohoor yamar mundag humuus ni tevcheertei bdgiin boloo ain?

    ReplyDelete
  11. 10 sar garchlaa gej.. gesen tegeed udahgui duusah ni dee ... gunimaar ch yum shig nisej bgaa tsag hugatsaanii araas

    ReplyDelete
  12. bayar hurgeye ! bicheed baigaarai tegeed hezee negen udur duchin nas, tavin nasnii oi hiidiim shu :)

    ReplyDelete
    Replies
    1. баярлалаа. Аригато, сээнк юүүү :)

      Блог 4 хүрчээд байхад Сүрэн л баяр хүргэсэн байншд. Бусад нь яасан? Тоорт хаанайна, шампанск хаанайна, шоуды барий, ууя идий хаанайнаа манайхаан (танайхан гэж хэнийн? Сурв)

      Delete
    2. хахаха манайхан ууж идэхээн болиод уджаагаашд аягүй гоё соёлч боловсон нтр, юун шоуды барий яассс муухай үгэв :P

      Delete
    3. би эхэлж хүргэсийшдээ гэх нь ч хаашаен ямар тэгж хэлэлтэй ч биш :P

      ууж идэхээ болисон гэснээс хэзээ ч билээ юугаар ч билээ нэг хүн ярьжийдаг байхгүйёо тэгсэн хүнүүс идэж уухаа яриад гаргахаа мартачдын тэр чэн аягүй чухал шд гээд алтан суултуураа тайлбарлажийж билээ /зурагтаар/

      Delete
    4. хахаха Секретвиш
      соёлтой шоудий лд :р

      Анонхүүгээ чухам гүтгэжээ, уучлаарай.
      Алтан суултуур дээр гаргаж яваарай гэж ерөөе

      Delete
  13. Нээрээ би мангаррррр дурлах дуртайшт

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...