19.10.12

Чинбаа "Эзлэн"


Энэ тоглолтын тухай бичиж үлдээх түүхэн үүргийг би хүлээжээ :р
Амьдралдаа анх удаа ийм гоё концерт үзлээ гэж уулга алдвал яасан юм үзээгүй хүн бэ гэж бодох бизээ. Ийм авьяаслаг, мундаг хүнтэй нэг цаг үед амьдарч байж түүний тухай мэдэхгүй шахуу, уран бүтээлийг нь сонсож мэдрээгүй явсан гэхээр миний ертөнц үнэндээ л явцуухан байжээ. Хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж, миний ертөнцийн хязгаарыг тэлж өгсөнд нь талархаад баршгүйэ...




Өмнө нь иймэрхүү тоглолт хийгдэж байсан болов уу? Том дэлгэц дээр киноны хэсгээс гараад өмнөх талбай дээр нь симфони найрал хөгжмийг нь эгшиглүүлээд...Концертийн бүрэлдэхүүн үнэн сүпер байсаан.


Хөгжим нь гоё, performance тасархай, кино нь өөрөө ч маш сайн хийгдсэн юм байлээ, яагаад өдий болтол үзээгүй явсын бол. Бүтнээр нь олж үзэх хэрэгтэй кино байлээ. Чинбаагийн мөрөөдөл байсан гэнээ, киноны хөгжим бичих... Хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан хүн ямар ч гоёийн. Мөрөөдөцгөөе таминээ, тэгээд биелүүлж амьдрий :)

"Ятгын хатан хаан Мөнх-Эрдэнэ"

Морин хуурч Шинэцог-Гени

Бурхан шашин гэж мэдэхгүйэ, хүмүүний авьяасыг л бишрэн шүтнэм.

Киноны хөгжмийг тоглож дууссаны дараа сэтгэл ханамж 100%, за дууслаа гэж бодсон чинь үргэлжлүүлээд бүр гоё юм болсоон. Sweetymotion-ий Сарнай, Ганболор гээд хоёр дуучин, Fire-ийн гитарчин (нэрийг нь мартав), өөр бас бөмбөрчин, басс гитарчин гээд нэмэгдэж гарч ирэнгүүтээ будаа болгоод хаясааан. "Жалам хар"-аар эхлүүлээд "Мөнхийн", "Эх дэлхийн залбирал", өөр юу юу билээ нэрийг нь тогтоосонгүйэ, гоё гэж хэлэхэд багадаад ер нь илэрхийлэх үг олдмооргүй хөгжмүүдийг тоглосон.


Зариман дээр нь доргиж нисээл, зариман дээр нь нулимс цээжинд зангираал, бие сэтгэл бол энэ хорвоогоос тасраад яваад өгцөөн. True eargasm!!! Амьд яваадаа баярламаар, энийг мэдрэхгүй үхцэн бол яанаа гэж бодмоор, за ер нь л үзээгүй өнгөрсөн бол харамсаад барахааргүй тийм гоё байсаан. Тэгээд хамгийн гол нь огтоос санаандгүй, сайн сайхан хүмүүсийн ач буянд, бас өөрийн минь аз, амны хишиг юм уу даа, бүх тохироо нь бүрдэж таараад (гэхээр өнөө л зохицуулагч хороо - adjustment bureau маань ажлаа сүпер хийсэн болж таарах нь, тэднийхэн нээрээ мундаг шүү, тулж ажиллаад байхаар намайг их харж үзжаах шиг байнаа :р)

Амьд хөгжмийн тоглолт үзэхэд хамгийн гоё нь зөвхөн чихээрээ биш, бүхий л биеэрээ тэр хөгжмийг мэдэрч сонсох боломжтой байдаг нь тээ. Зүрхэн дотор аз жаргалын энерги дүүрээл дүүрээл улам дүүрээл байгаам шиг, гараад явахад, гэртээ харьсан хойно, одоо энийг бичиж байхад ч тэр хэвээрээ нээх гоё...

Амьдралын хэцүү нь яг юунд байгааг
Ахиад хэдэн жил энэ бүхэн үргэлжлэхийг
Хамтдаа зугаалж, зурагаа даруулж
Хайрлалцаж асан өдрүүд хаачсаныг
Танил амт, үнэр, дурсамжууд яаж
Татсан тамхи шиг алга болж чадсаныг
Өмнөхөөсөө илүү их ууж, тэнүүчилж
Өөрийгөө ингэж их өөрчлөгдсөний учрыг
Гомдол тунирхлууд хаанаас ирдэг, яагаад ганцаарддагаа
Горьдлого найдварууд хаашаа нүүж одсон, яаж мартсанаа

Би мэдэхгүй

Тэмүүлэл, итгэл үнэмшил минь хаана дууссаныг

Тэнэглэл, алдаанууд минь хэзээ дуусахыг

Бас л мэдэхгүй

Гэхдээ юу гээч...

Гэрэл гэгээ, амьдралын сайхан юунд байгааг би мэдсэн.

12.Oct.8 Б.Б


Амьдралын сайхан ийм өдрүүд, цаг мөчүүдэд л байдгийн байна...

18 comments:

  1. бурхан гэж мэдэхгүй гэнүү, байнга юм гуйдым байжэж ккк
    за дуустал нь уншааты :P

    ReplyDelete
    Replies
    1. Буугий ахыгаа гомдоочиж үү ккк. Зохицуулах хорооны тэргүүн чинь л Буугий ах маань юм байгааншд угаасаа. Тийм болохоор тэндээ багтаагаад талархлаа илэрхийлцэн байгаа :р

      Delete
    2. буугий ах чинь майррр болоог уншдым байлээ ккк

      гоё тоглолт байнаа, учиргүй юм гэж үгүй, энэ тоглолтыг үзэх гэж л...
      энэнээс сайхан зүйлийг бас үзэх гэж л...

      Delete
    3. Буугий ах бас концерт үздэг болуу? Өнөөдөр сүүлчийн тоглолтыг нь үзүүлчхиймсс :р

      Шүтэн биширч биш, найзан дундаа харьцахнээ би ер нь хахах тийм даварцан

      Delete
    4. өшдөр чамтай хамт үзцийшдээ ккк

      Delete
    5. нээрээ тэгсэн шүү, надтай адилхан сэтгэл нь хөдөлцөн гүйжийлээ нтр ккк

      Delete
  2. uzsniixee tuxai ingej bichseniig unshaad yaa tasarchijee gej bodoj baigaagaas xaraxad ochood uzvel buur l tasrax bx.

    ReplyDelete
    Replies
    1. Хойтонгийхийг бүгдээрээ цуг үзий гэж тохирох уу?

      Delete
  3. Хамаг гоё нь энэ дээрээ л байна дөө

    " Амьдралын хэцүү нь яг юунд байгааг
    Ахиад хэдэн жил энэ бүхэн үргэлжлэхийг
    Хамтдаа зугаалж, зурагаа даруулж
    Хайрлалцаж асан өдрүүд хаачсаныг
    Танил амт, үнэр, дурсамжууд яаж
    Татсан тамхи шиг алга болж чадсаныг
    Өмнөхөөсөө илүү их ууж, тэнүүчилж
    Өөрийгөө ингэж их өөрчлөгдсөний учрыг
    Гомдол тунирхлууд хаанаас ирдэг, яагаад ганцаарддагаа
    Горьдлого найдварууд хаашаа нүүж одсон, яаж мартсанаа

    Би мэдэхгүй

    Тэмүүлэл, итгэл үнэмшил минь хаана дууссаныг

    Тэнэглэл, алдаанууд минь хэзээ дуусахыг

    Бас л мэдэхгүй

    Гэхдээ юу гээч...

    Гэрэл гэгээ, амьдралын сайхан юунд байгааг би мэдсэн.

    12.Oct.8 Б.Б



    Амьдралын сайхан ийм өдрүүд, цаг мөчүүдэд л байдгийн байна..."

    ReplyDelete
  4. Паар Паар Паар

    ReplyDelete
    Replies
    1. халуун дулаан үг л хэлжаах шигээн :P

      Delete
  5. Тэгвэл одоо :D

    Sifflet bébé, bébé sifflet,
    Sifflet bébé, siffler bébé

    ReplyDelete
    Replies
    1. Whistle baby, baby whistle
      Whistle baby, baby boo

      Delete
  6. Saihan yumnaas hotsorchee bi...

    ReplyDelete
    Replies
    1. тэр өдөр чамайг ажилгүй байсан бол дуудахгүй юу...

      Би СD-г нь аваад сонсож байгаа. Тасархайййй.

      Delete
  7. Бурхан шашин гэж мэдэхгүйэ, хүмүүний авьяасыг л бишрэн шүтнэм.---------------------чи бас их үгийн баялаг сайтай нөхөр байна шүү ..
    Наад тоглолтыг чинь үзмээр санагдчихлаа..
    Дараа жилийнхйиг нь үзнээ

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...