30.9.12

You are in my September


ФБ дээр ийм зураг байсийн :)

Ойрдоо инстаграм гэдэг юманд дурлаад. Өнгө гэрлийг нь гоё гоё болгоод соличихоор чика харагдхымаа :р Намрын зугаалганы зураг. Далимд нь бас ФБ профайлынхаа намрын хувилбарыг даруулсан. Охин нь зургий нь дарж өгөөл, ээж нь модел болдгийн билүү ккк.









 
Энэ аязыг надад ийм гоё 9 сар бэлэглэсэн найзууддаа, тэр дундаа нэгэн хүнд онцгойлон зориулах гэсийм.

Ажилдаа ороод нэг сар болчлоо. Брррррр.... хэцүү хэцүү, стресстэй, шантармаар өдрүүд байнаа зөндөө. Хэдэн ч удаа гүн хямралын давалгаанд дайруулваа. Гэхдээ яахав угийн баки юм болохоороо живэхгүй нэг мөчирний үзүүрээс зуураал гараад ирхийм. Цаашдаа улам болд мэт хатаагдах нь ойлгомжтой. Гадуураа хатуу бүрхүүлтэй, дотроо уян эмзэг аашаа хадгалаад нэг тийм яст мэлхийрхүү хүн болохым саан гэж :р

10 сар... Амьдралд олон юм өөрчлөгднөө. Бурхан ч байнуу, adjustment bureau нь ч байнуу, аль болох эерэг, сайхнаар тохируулж зохицуулаасай. Монголд ирснээс хойш бүхнийг өөрийн хүслээр, under control байлгах гэж зүтгэхээ болиод байгаашд цаачинь. Өдөр, цаг, мөч бүрийг чадах чинээгээрээ үр бүтээлтэй, үнэн сэтгэлээсээ, гамнаж, мэрийж, хайрлаж амьдарна, энэ л миний хийж чадах зүйл. Үүнээс бусдыг нь миний хэр чадлаас хамаагүй илүү давсан, юу гэж нэрлэхээ мэдэхгүйм, хувь заяа, төөрөг тавилан, зурсан зураг нь аяндаа шийдээд, баланс бариад явчдым шиг санагдах болсон. Гэхдээ би "эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үгийг хаяагүй лдээ. Заяа гээд Исүст итгэгч хүний хамгийн дуртай үг нь юм гэсийшүү :р


17 comments:

  1. "Бурхан ч байнуу, adjustment bureau нь ч байнуу, аль болох эерэг, сайхнаар тохируулж зохицуулаасай"-Гоё үг байнаа :)

    ReplyDelete
    Replies
    1. зохицуулагчдад бас таалагдсан байгаасай тэ :р

      Delete
  2. 9 sar duuslaa daa. Goyo zuragnuud bna.

    ReplyDelete
    Replies
    1. тэглээ дуусчлаа
      тээнкс гяляля

      Delete
  3. ингэж нэг 9 сарыг ардаа хийж сэрэх гэж бурхан минь [-O<

    ReplyDelete
    Replies
    1. ккк чи нээрээ сураггүй алга болцон чинь унтаад л байсийм байшд

      Delete
  4. september ahiin zuragnuudiig goy avch uldjee :)

    ReplyDelete
    Replies
    1. thanks.

      October бидэнд юу бэлдсийн бол

      Delete
  5. хайр дурлал гэж...
    ирээд л яваад л
    учруулаад л хагацуулаад л...
    энэ клипийг vзээд ингэж л бодогдов...
    миний урл оркууен секретвиш

    ReplyDelete
    Replies
    1. харин тиймээ.

      Ахиад хэдэн намрыг
      Зүрхээ зүсүүлэн угтаад,
      Ахиад хэдэн намрыг
      Зүрхээ тасдуулан үдэх бол?
      Ахиад гэж үлдээгүй байгаасай гэх
      Зүрхний уйлахыг сонсолгүй
      Ахиад ирэхээ хүлээх
      Зүрх эсгэх намрууд ээлжиндээ зогссоор.

      from Ollie's blog

      Delete
  6. adjustment berau jil garan ajlaa hiihgui bna bluefire- iind. naash ni duudaad ajliig ni hiilguuleerei kkk welcome back to mongol brrr
    Blu

    ReplyDelete
    Replies
    1. tnx Blue

      хүйтрээл, ханиад хүрээл, бүх юм жам ёсоороо үргэлжилж байна :р

      Delete
  7. 9 sariin tugsguld dalai yamar baidgiig harchaad irlee

    ReplyDelete
  8. Dunguj 20 hurch yvaa zaluu hunii muruudul shig bna lee eremgii surleg hurdan bas mash tungalag davalgaa tursen salhitai

    ReplyDelete
  9. Nadad zoriulaad u? :D

    ReplyDelete
  10. хэхэ яасан гоё зурагнууд бэ
    би ерөөсөө инсаграмм ашиглаж үзээгүйшт .. үзий байж..
    ийм гоё болчдынмуу

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...