19.9.12

Хоёр ертөнцийн буудал

Нэрнээс нь ямар ч хинт авч чадаагүй, "ТВ коктейль" гэдэг хошин шогийн жүжигчид найруулж тоглосон, тэдний өмнөх бүтээлүүдийг нь огт үнэлж байгаагүй, Франц зохиолчийн "сэтгэлгээний драмын" жүжиг гэдэг тодорхойлолт ч ерөөсөө ой тойд бууж өгөхгүй байсан... Зүгээр л нэгэн сайхан дурсамж үлдээхийн төлөө огтоос бодлогогүй, бас хүлээлтгүй сонгосон үзвэр байлаа.





Дуурийн театрын хамгийн уртлын эгнээ. Жүжигчдийн царай, нүүрний хувирал, өчүүхэн төдий өөрчлөлт нь нүдний өмнө ил тод гоёийм байлээ. Бас танхимын зүгээс "гудамжны нэмэгдэл" орж ирэх нь бага амар. Миний утсанд 18 удаа дуудлага ирээгүйсэн бол үнэхээр гоё төвлөрч дотор нь орж үзэхээр гайхалтай жүжиг байлаа. Юу болсын тэр 2 цагийн хугацаанд УБ хотод би хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй хүнээр тодорч гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл төр засгийн тэргүүнүүд залгаад салдгүй :р

Ер нь өөлөх юмгүй гоё жүжиг байсөөн. Зарим нэг урт хөлтэй хүний өвдөг нь тулаад тухгүй байсныг эс тооцвол ккк. Амьдрал, үхэл, итгэл үнэмшил, хайр дурлал, эцэг эхийн хайр, мөнгө ба эрх мэдэл, улс төрийн хэнээрхэл, үүрд ба зуурдын тухай гээд бидний хааяа нэг боддог тэр л сэдвүүдийг хөндсөн, тэгээд нэг бол түсхийтэл инээд алдмаар, эсвэл сэмхэн гуниг төрмөөр тийм л үгсийг яг эгзэгтэй мөчид шидэж чадаж байсан нь үнэхээр таалагдсан. Өдийг хүртэл амьдралаас олж авсан ухаарлууд, эхлэл ч төгсгөл ч үгүй энэ ертөнцийн хувьсах жамын тухай, сайхан бүхэн хэзээ нэгэн цагт дуусдаг тухай, заримдаа хүлээхээс өөр юу ч үл хийж чадах хүмүүний мөхөс хувь заяаны тухай, зайлшгүй зүйлтэй эвлэрэхээс өөр арга байдаггүй тухай, гэхдээ л сэтгэлд итгэл байсан цагт зүрх бүлээцдэг тухай... хүүрнэн өгүүлэх нь сайхан санагдсаа.

"ТВ коктейль"-н уран бүтээлчдийг шинээр харав. Цаг үеэ олсон, зоримог гэхдээ маш ухаалаг шийдэл болсым шигээ. Шинэ зүйл рүү тасралтгүй тэмүүлж, хувирч өөрчлөгдөж байх хэрэгтэйм даа гэж бодогдсон.

Товчхондоо, бүх тохироо нь бүрдээд үдшийг сайхан л өнгөрөөлөө.

Талбай дээр "Касктай Монгол" бичил цуглаан(?) болж байсан. Ганцхан сарын дотор 3 хүний амь нас гэдэг үнэхээр аймшигтай. Эрх мэдэлтэй хүмүүс нь арга хэмжээгээ аваасай, би хувьдаа барилга харагдвал аль болох холуур тойрч явах журмыг тогтоосон, та нар ч гэсэн тэгээрэй!




7 comments:

  1. ENe jujig heden boltol togloh bol? 10 sariin eh hurtel bh boluu? Mongol ochihdoo uzchih ymsa, shii jujig uzelgui olol jil bolchij ee, 여극고파 boljiinaa.

    ReplyDelete
    Replies
    1. өчигдөр хамгийн сүүлчийн өдөр нь байсиймаа, амжиж үзсэндээ баярласан.
      10 сар гараад дуурь балетууд эхэлнэ, бас зөндөө жүжиг гарах байхөө

      Delete
  2. Uu tm uu, ug n uzmeer sanagadaad bsn ym. zazaa. Ene UB maani yu bolood bainaa. haramsmaar hereg zunduu boljee,

    ReplyDelete
  3. ene jujig ongorson hagas sain odoroos dramiin teatr deer togloj bgaa, 7 honog toglono gesen shu

    Muugii

    ReplyDelete
    Replies
    1. аха тийм байлээ, аав ээж 2тоо билет авч өгсөн.

      Delete
  4. Жүжиг үнэхээр таалагдсан :)

    ReplyDelete
  5. ГОЁ жүжиг үзсэн байна ..
    Энэ касктай монгол хөдөлгөөн маш хурдан өрнөсөн шүү ..

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...