31.8.12

Сүүлчийн бичлэг

8 сарын, зугаатай зуны, урт амралтын, удаан хугацааны гадаад дах тэнэмэл амьдралын, цоо шинэ хуудас нээгдэхийн өмнөх...сүүлчийн бичлэг гэсэн утгатайм. Энэ сард рекорд амжилт тогтоомоор олон бичлэг хийжээ, их ч олон үйл явдал өрнөсөн сар байж. 



Нэгдэхээс ажилдаа орохоор болсон. Анх бодож байсан газраасаа эцсийн мөчид "урваж", арай түлхүү цалин, хамаагүй их хариуцлага, өндөр хүлээлттэй газрыг сонгосон нь нилээд эрсдэлтэй алхам болчихвуу даа гэж эмээгээд л байна. Угаасаа шинэ газар ажиллахад бэрхшээл зөндөө л байдаг, гэхдээ энэ удаад өмнө нь хийж байснаасаа нилээд ахисан төвшний хэцүүхэн ажил хүлээгээд авчихсан, бусдын өмнө нүүр улайхгүйгээр даваад гарч чадах эсэхээ үнэндээ сайн мэдэхгүй байнөө. Хүмүүс бүгд баяр хүргэж, чи чаднаа гээл урам өгч байгаа ч гэсэн, яс юман дээрээ би чинь их зориг муутай, аймхай амьтан байгаамаа.
Гурван өнгөнөөс улбар шарыг нь сонгосон
Жил бүрийн өдийд, хоргодон хоргодон онгоцонд суудаг байж билээ. Энэ жил тэгэхгүй гэж бодож байтал бас л хоргодоод байх юм. Явахгүй хэрнээ, улам бүр холдон одож буй урин дулаан улирал, ажилгүй дураараа өдрүүд, завсрын энэ байдал маань битгий дуусаасай, цаг хугацаа зогсоосой гэсэн дэмий хүсэл төрөөд байхын гээч. 


Гэрийн "архив" дундаас тэмдэглэлийн дэвтэр олдов. Хар багын л дурламтгай бас шаналамтгай охин байжээ. 


Зүс таних хөвгүүн …д зориулав
Зуурдхан уулзаад өнгөрсөн ч гэлээ
Зурвасхан учраад салсан ч гэлээ
Гэнэхэн зүрхэнд оч харвуулж
Гэгээхэн дурсамж үлдээн одсон
Нүдэнд дулаахан хөвгүүн чамайг
Насан туршид дурсаж явья
Хүрэн зүрхнийхээ чанадын чанадад
Хүслийн дээдээр хайрлаж явья
Дуудах нэрийг чинь би мэдэхгүй ч
Дурсах сэтгэлд минь чиний дүр мөнх
1996.8.3 Түнэлийн амралт, Хөвсгөл
одоогоос хэдэн жилийн өмнө бээ. Ээжтэй цуг Хөвсгөл яваад, тэнд нэг саравчин доор хэсэг хүүхэдтэй юм ярьж зогссон санагдаад байгаан. Нэрийг нь ч асууж чадаагүй өнгөрсөн мөртлөө бас дурлаад шүлэг зохиоцон, тэгээд насан туршдаа санана гэцэн байгаамаа хаха. Тэр үеийн ичимхий бүрэг зангаа бодоход ер нь би харахаас өөрөөр үг яриа ярьсан эсэх нь ч эргэлзээтэй. Тэгсэн мөртлөө дурлалын булчирхай нь үнэн сайн ажиллагаатай. Зуслан явах болгонд дурлаад ирнэ, тэгээл намар хичээл эхлэхээр буцаад “байнгын” анхны хайраа бодно ккк.
Бас нэг шүлэг байгаан :
Дотносон танилцах гээгүй юм бол чи
Доройхон надаар юунд тоглов доо
Хоромхон үзэгдээд өнгөрөх байсан юм бол чи
Хэрэг болгон юунд утасдаав дээ
Өнчин сэтгэлд дурлалын оч харвуулж
Өр зүрхэнд хайрын гэгээ татуулаад
Гэв гэнэтхэн ирсэн шигээ л
Гэдэргээ буцаад явчих юм гэж үү чи
Зүгээр байсан зүрхийг минь
Зүсэж орхичихоод одлоо чи
Мөрөөрөө байсан охин намайг
Мөрөөдлийн биелэшгүйд умбуулчихаад явлаа гэж үү чи
Тэр үед утсаар танилцах моод байсан, нэг хүүхэд надруу хэсэг ярьдаг байснаа гэнэт алга болцын. Хараачгүй мөртлөө бас л дурлацан, алга болчихоор нь үхтлээ шаналаад, үгүйлээд л сүйд болсноо санажийна. Гол горойгоол, бүлх залгисийм шиг, нэг л их санаа алдаж, гунигласан хүн. 10 хоногийн дараа гэнэт ярьсан л даа нөгөө хүүхэд маань. Хөлөө хугалаад эмнэлэгт хэвтээд гэцэн. Ярихад нь чухам тэнгэрт нисэхийн дайтай бөөн баяр болжийж билээ. Тэхдээ тэр хүүхэдтэй уулзаж чадаагүйн, нэг хоёр удаа уулзая гэхэд нь ичээд чадаагүй, дараа нь найз охинтой болоод сураг алдарсым даг.

21 comments:

  1. Amjilt husey!! Chi chadna. Namariig saihan ugtaarai :), bas durlachihvaa kkk

    ReplyDelete
  2. Ajliin ehnii 7 honogiig l davchihval arhag ajiltan bolloo gesen ug. Hair durlaliin tuhaid hen negniig hairlaj, durlaj, uzen yadaj chadaj baival amid yavaagiin shinj. Chi mundag shuu,

    ReplyDelete
  3. OO emegtei humuus nuguu huisiin humuusee bodvol oortoo ergelzeh durtai, hamaagui zorig muutai bdiim bainooo geel medreed l yavjiin. esuul bi l tiim hulchgar yuum uu :P humuus chi chadiishdee geel dairaad bhiin kkk.

    ReplyDelete
  4. za ter durlal murlal ch yahav, ajildaa orchood blog-oo togtmol hutluud bdgiim shuu, maniust bas chinii blog-iig unshij tsenenglegdeh hereg bn kkk

    ReplyDelete
  5. Shar sain songolt boljee mash sain songolt

    ReplyDelete
  6. баяр хүргэе.чи чаднаа.Соулмэйт ухаалаг, их мэдрэмжтэй юм шиг санагддаг.солонгос дуунуудыг их гоё орчуулах юм аа.зав зайгаараа дуу орчуулж тавина биз дээ.

    ReplyDelete
  7. Bodliin ur uil boloh amarhan buizaa. Tiimees bodloo emhelj biee tudiigui setgelee belen bailgabal yamar ch uiliig buteej chadna shuu :)
    Nadad oird ih gegeereh bodluud orj ireed... Shugden unshsaniih yum boluu daa kkkkkk

    ReplyDelete
  8. HILDE shugdend avtaa naasnuu G.A-g bi neg iimerhuu nom gargahiig bol medej baisan bur tsag hugtsaanii huvid ih ert gargah baih gej bodoj baisiin getel iim hojuu bas sanasnaas arail neg oor bailaa

    ReplyDelete
  9. Сүүлчийн үг гэдэг шиг
    Сүүлчийн бичлэг нтр гээд ай үг хэлээ бодож ярий шоо :P

    ReplyDelete
    Replies
    1. төгсгөлийн дараа шинэ эхлэл
      сүүлчийн бичлэгийн араас анхны бичлэг тавийшдэ :р

      Delete
    2. яанашдээ гэнүү :P

      Delete
    3. цөг гэм...тэгээл эмээтэйгээ үгээр тоглоод байдгийн :р

      Delete
  10. хөөх ийм багадаа юун хөөрхөн шүлэг бичдэг байсын, надаас одоо ч ийм шүлгийн мөртүүд гарахгүйээ ккк, одоо ингэж гоё бичдэг нь багадаа илэрсийм байшд, би чиний гоё бичлэгүүдийг уншсаар байгаад өөрөө бичихээс ичдэг болцон байналээ :)

    2 дахь шүлэг бол ёстой заналхийлсэн маягтай бичигдсэн байшд :P

    ReplyDelete
  11. дурлалын булчирхайнд бол амрах зав ер өгөхгүй нь вайншд, зуслан явахаараа ачаалалтай ажиллаал, ирэхээрээ бас зугуухан ажиллаал этр :P

    ReplyDelete
  12. тэгсээр байгаад бүр тамирчин шиг болцийм байналдаа энэ дурлагч булчирхай нь :р

    ReplyDelete
  13. Naizdaa dahin dahin bayar hurgie. Chi chadna aa chadna. Bid sain yavj irsen. End ih bugchim baina. Neeree goyo shulegnuud bainaa. Bi bas huuchnii yum uhaj baigaad chinii yavuulsan shulgiig olloo.
    Аяндаа мэлмэрэх нулимсаа
    Арчих ч сөхөөгүй явна би... geed l ehelj baina. Mash urt shuleg tul bichij chadsangui. Daraa ireed unshaarai.
    Z...

    ReplyDelete
  14. хэхэ үхэн үхтэлээ дурлах боловуу гэж боддын кккк хүнтэй суулаа гээд үлдсэн дөчин жилийхээ амьдралдаа нэгч дурлахгүйгээр амьдарч чадах боловуу

    ReplyDelete
  15. хэхэ үхэн үхтэлээ дурлах боловуу гэж боддын кккк хүнтэй суулаа гээд үлдсэн дөчин жилийхээ амьдралдаа нэгч дурлахгүйгээр амьдарч чадах боловуу

    ReplyDelete
  16. хэхэ үхэн үхтэлээ дурлах боловуу гэж боддын кккк хүнтэй суулаа гээд үлдсэн дөчин жилийхээ амьдралдаа нэгч дурлахгүйгээр амьдарч чадах боловуу

    ReplyDelete
  17. хэхэ үхэн үхтэлээ дурлах боловуу гэж боддын кккк хүнтэй суулаа гээд үлдсэн дөчин жилийхээ амьдралдаа нэгч дурлахгүйгээр амьдарч чадах боловуу

    ReplyDelete
  18. Kkk lav 4 udaa durlahiin bn :D

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...