Нэгдэхээс ажилдаа орохоор болсон. Анх бодож байсан газраасаа эцсийн мөчид "урваж", арай түлхүү цалин, хамаагүй их хариуцлага, өндөр хүлээлттэй газрыг сонгосон нь нилээд эрсдэлтэй алхам болчихвуу даа гэж эмээгээд л байна. Угаасаа шинэ газар ажиллахад бэрхшээл зөндөө л байдаг, гэхдээ энэ удаад өмнө нь хийж байснаасаа нилээд ахисан төвшний хэцүүхэн ажил хүлээгээд авчихсан, бусдын өмнө нүүр улайхгүйгээр даваад гарч чадах эсэхээ үнэндээ сайн мэдэхгүй байнөө. Хүмүүс бүгд баяр хүргэж, чи чаднаа гээл урам өгч байгаа ч гэсэн, яс юман дээрээ би чинь их зориг муутай, аймхай амьтан байгаамаа.
Гурван өнгөнөөс улбар шарыг нь сонгосон |
Гэрийн "архив" дундаас тэмдэглэлийн дэвтэр олдов. Хар багын л дурламтгай бас шаналамтгай охин байжээ.
Зүс таних хөвгүүн …д зориулаводоогоос хэдэн жилийн өмнө бээ. Ээжтэй цуг Хөвсгөл яваад, тэнд нэг саравчин доор хэсэг хүүхэдтэй юм ярьж зогссон санагдаад байгаан. Нэрийг нь ч асууж чадаагүй өнгөрсөн мөртлөө бас дурлаад шүлэг зохиоцон, тэгээд насан туршдаа санана гэцэн байгаамаа хаха. Тэр үеийн ичимхий бүрэг зангаа бодоход ер нь би харахаас өөрөөр үг яриа ярьсан эсэх нь ч эргэлзээтэй. Тэгсэн мөртлөө дурлалын булчирхай нь үнэн сайн ажиллагаатай. Зуслан явах болгонд дурлаад ирнэ, тэгээл намар хичээл эхлэхээр буцаад “байнгын” анхны хайраа бодно ккк.
Зуурдхан уулзаад өнгөрсөн ч гэлээ
Зурвасхан учраад салсан ч гэлээ
Гэнэхэн зүрхэнд оч харвуулж
Гэгээхэн дурсамж үлдээн одсон
Нүдэнд дулаахан хөвгүүн чамайг
Насан туршид дурсаж явья
Хүрэн зүрхнийхээ чанадын чанадад
Хүслийн дээдээр хайрлаж явья
Дуудах нэрийг чинь би мэдэхгүй ч
Дурсах сэтгэлд минь чиний дүр мөнх
1996.8.3 Түнэлийн амралт, Хөвсгөл
Бас нэг шүлэг байгаан :
Дотносон танилцах гээгүй юм бол чиТэр үед утсаар танилцах моод байсан, нэг хүүхэд надруу хэсэг ярьдаг байснаа гэнэт алга болцын. Хараачгүй мөртлөө бас л дурлацан, алга болчихоор нь үхтлээ шаналаад, үгүйлээд л сүйд болсноо санажийна. Гол горойгоол, бүлх залгисийм шиг, нэг л их санаа алдаж, гунигласан хүн. 10 хоногийн дараа гэнэт ярьсан л даа нөгөө хүүхэд маань. Хөлөө хугалаад эмнэлэгт хэвтээд гэцэн. Ярихад нь чухам тэнгэрт нисэхийн дайтай бөөн баяр болжийж билээ. Тэхдээ тэр хүүхэдтэй уулзаж чадаагүйн, нэг хоёр удаа уулзая гэхэд нь ичээд чадаагүй, дараа нь найз охинтой болоод сураг алдарсым даг.
Доройхон надаар юунд тоглов доо
Хоромхон үзэгдээд өнгөрөх байсан юм бол чи
Хэрэг болгон юунд утасдаав дээ
Өнчин сэтгэлд дурлалын оч харвуулж
Өр зүрхэнд хайрын гэгээ татуулаад
Гэв гэнэтхэн ирсэн шигээ л
Гэдэргээ буцаад явчих юм гэж үү чи
Зүгээр байсан зүрхийг минь
Зүсэж орхичихоод одлоо чи
Мөрөөрөө байсан охин намайг
Мөрөөдлийн биелэшгүйд умбуулчихаад явлаа гэж үү чи
Amjilt husey!! Chi chadna. Namariig saihan ugtaarai :), bas durlachihvaa kkk
ReplyDeleteAjliin ehnii 7 honogiig l davchihval arhag ajiltan bolloo gesen ug. Hair durlaliin tuhaid hen negniig hairlaj, durlaj, uzen yadaj chadaj baival amid yavaagiin shinj. Chi mundag shuu,
ReplyDeleteOO emegtei humuus nuguu huisiin humuusee bodvol oortoo ergelzeh durtai, hamaagui zorig muutai bdiim bainooo geel medreed l yavjiin. esuul bi l tiim hulchgar yuum uu :P humuus chi chadiishdee geel dairaad bhiin kkk.
ReplyDeleteza ter durlal murlal ch yahav, ajildaa orchood blog-oo togtmol hutluud bdgiim shuu, maniust bas chinii blog-iig unshij tsenenglegdeh hereg bn kkk
ReplyDeleteShar sain songolt boljee mash sain songolt
ReplyDeleteбаяр хүргэе.чи чаднаа.Соулмэйт ухаалаг, их мэдрэмжтэй юм шиг санагддаг.солонгос дуунуудыг их гоё орчуулах юм аа.зав зайгаараа дуу орчуулж тавина биз дээ.
ReplyDeleteBodliin ur uil boloh amarhan buizaa. Tiimees bodloo emhelj biee tudiigui setgelee belen bailgabal yamar ch uiliig buteej chadna shuu :)
ReplyDeleteNadad oird ih gegeereh bodluud orj ireed... Shugden unshsaniih yum boluu daa kkkkkk
HILDE shugdend avtaa naasnuu G.A-g bi neg iimerhuu nom gargahiig bol medej baisan bur tsag hugtsaanii huvid ih ert gargah baih gej bodoj baisiin getel iim hojuu bas sanasnaas arail neg oor bailaa
ReplyDeleteСүүлчийн үг гэдэг шиг
ReplyDeleteСүүлчийн бичлэг нтр гээд ай үг хэлээ бодож ярий шоо :P
төгсгөлийн дараа шинэ эхлэл
Deleteсүүлчийн бичлэгийн араас анхны бичлэг тавийшдэ :р
яанашдээ гэнүү :P
Deleteцөг гэм...тэгээл эмээтэйгээ үгээр тоглоод байдгийн :р
Deleteхөөх ийм багадаа юун хөөрхөн шүлэг бичдэг байсын, надаас одоо ч ийм шүлгийн мөртүүд гарахгүйээ ккк, одоо ингэж гоё бичдэг нь багадаа илэрсийм байшд, би чиний гоё бичлэгүүдийг уншсаар байгаад өөрөө бичихээс ичдэг болцон байналээ :)
ReplyDelete2 дахь шүлэг бол ёстой заналхийлсэн маягтай бичигдсэн байшд :P
дурлалын булчирхайнд бол амрах зав ер өгөхгүй нь вайншд, зуслан явахаараа ачаалалтай ажиллаал, ирэхээрээ бас зугуухан ажиллаал этр :P
ReplyDeleteтэгсээр байгаад бүр тамирчин шиг болцийм байналдаа энэ дурлагч булчирхай нь :р
ReplyDeleteNaizdaa dahin dahin bayar hurgie. Chi chadna aa chadna. Bid sain yavj irsen. End ih bugchim baina. Neeree goyo shulegnuud bainaa. Bi bas huuchnii yum uhaj baigaad chinii yavuulsan shulgiig olloo.
ReplyDeleteАяндаа мэлмэрэх нулимсаа
Арчих ч сөхөөгүй явна би... geed l ehelj baina. Mash urt shuleg tul bichij chadsangui. Daraa ireed unshaarai.
Z...
хэхэ үхэн үхтэлээ дурлах боловуу гэж боддын кккк хүнтэй суулаа гээд үлдсэн дөчин жилийхээ амьдралдаа нэгч дурлахгүйгээр амьдарч чадах боловуу
ReplyDeleteхэхэ үхэн үхтэлээ дурлах боловуу гэж боддын кккк хүнтэй суулаа гээд үлдсэн дөчин жилийхээ амьдралдаа нэгч дурлахгүйгээр амьдарч чадах боловуу
ReplyDeleteхэхэ үхэн үхтэлээ дурлах боловуу гэж боддын кккк хүнтэй суулаа гээд үлдсэн дөчин жилийхээ амьдралдаа нэгч дурлахгүйгээр амьдарч чадах боловуу
ReplyDeleteхэхэ үхэн үхтэлээ дурлах боловуу гэж боддын кккк хүнтэй суулаа гээд үлдсэн дөчин жилийхээ амьдралдаа нэгч дурлахгүйгээр амьдарч чадах боловуу
ReplyDeleteKkk lav 4 udaa durlahiin bn :D
ReplyDelete