19.7.12

Sentimental...



Суурьших үйл явц үргэлжилж байна... Банкинд кард нээлгэж, номын санд бүртгүүлж, автуусанд сууж, амттай кофе хайх эрэлд мордож, аажим аажмаар эндхийн хүн болж эхэлж байна... Автуусанд суух гэж сэтгэл санааны асар өндөр бэлтгэл хийсэн, айж хулгасаар арын эгнээнд суусан, кондуктор аниа өөрөө ирээд билетээ тасалдгийг нь мэдэхгүй урагшаа гүйж очиж туршлагагүйтсэн, үнийг нь мэдэхгүй лавлаж намба алдсан. 400 төгрөг болсон байна лээ. Хүн бүр лүү сэжигтэй харц чулуудан, хамаг юмаа хавчаал чекист царайлаад явсан. Хамгийн сүүлд 10аад жилийн өмнө суухад, гудамжны бололтой навсгар хүнд хөлөө базуулж шоглуулсан гайтай дурсамж ой тойнд үлдсэнээс тэр үү, хармааны хулгайч ихтэй шүү гэсэн анхааруулга их сонссоныг ч хэлэхүү. Тэр үеийг бодоход автуусны дотор гадар, сууж яваа хүмүүсийн төрх хамаагүй цэвэрхэн, явдаг шугам нь ч цэгцтэй болчижээ. Зориг ороод одоо бага багаар автуусанд сууж байя гэж шийдсэн. Такси нэгд олдохгүй, хоёрт үнэтэй болохоор автуусдвал хамаагүй хэмнэлттэйн. Алхах сайхан ч өндөр өсгийт дээр хөл өвдөөд холгоод байхын. Намхан юм өмсөхлээр ганцаараа газрын бэтэг болчкээд байхын. Заза тэр зовлон тоочих ч яахуу.

Хотын гудамжаар алхаж явах уул нь сайхаан. Олоон жилийн өмнө салсан амрагтайгаа эргээд уулзаж буй мэт санагдах...хотын өнцөг булан, гудамж тохойг нь тойрон ажиглаж явахад, танил атлаа үл таних дүр төрх... Санасан сэтгэлээ дэвтээн, сайхан дурсамжуудаа уудлы гэхээр танигдахын аргагүй өөрчлөгдсөн нүүр царай, зан араншин нь урьдаас цочоох...Ийм л шалтгаанаар анхны хайртайгаа эргээд уулзаж хэрэггүй гэдэг байхаа. Нандигнан хадгалсан дуутай хальсан дээгүүр өөр чимээ бичигдэх мэт, дурдатгалын хуудсан дээр өөр мэдрэмж холилдох нь зүрх хөндүүрлэм. Бага залуу насны дурсамжаа тэр үеийн хотдоо хав дараад, одоогийн энэ УБ болвоос тэс өөр, цоо шинэ газар юм гэж, түүнд зориулан сэтгэлдээ шинэ орон зай үүсгэсэн нь дээр юм шиг байнөө. Шиврэн орох бороонд шүхэр бариад энэ тухай эргэцүүлэн алхаж явахуй хацар норгох бүлээн дусал... борооны ус шүхэр нэвтлээд гоожиж байна даа гэж итгээд ханцуйгаараа шудран арчсан... Энэ үед чихэвчээр явж байсан дуу хүртэл "хаана байна, тэртээх он жилүүд" гэх шиг санагдаад сэтгэл сэмрээгээд байсан...Хаа нэгтээ байсаар байгаа гэж өөрийгөө хуурсан зүйлээ хэзээ ч олж чадахгүйгээ мэдрэх үеийн гуниг юм уу даа...



Нээрээ Монголд албан тушаалын дэвших үе шат нь их богинохон байдгийн шиг байна. Миний ажиллаж байсан орнуудад, дор хаяж 10 жил ажиллаж байж удирдах, manager-ийн төвшинд хүрч очдог, тэрнээс наана жирийн албан хаагч л явдаг. Гэтэл энд миний насны, над шиг хэмжээний ажлын туршлагатай хүмүүс аль хэдийн дарга захирал болчихсон байх юм. Надаас ч гэсэн хүн удирдах туршлага л асуугаад байх шинжтэй, үгүй гэвэл жоохон бацаануудтай зэрэгцээд ажиллах хэрэгтэй болоод байдаг. Хүүхдийг эрт сургуульд оруулахаар тэр хэмжээгээрээ эрт бага насаа гээдгийм шиг санагддийн, тэрүүн шиг л эрт дарга болвол төдий чинээгээрээ намба суугаал эхлэхийм шиг... гэж өөрийгөө зөвтгий дөө...

29 comments:

  1. Ter chin boroo baisan yum uu?
    Z...

    ReplyDelete
    Replies
    1. Тэгж бодох нь илүү дээр санагдсийм :р
      Ямар гудамжинд уйлаад явжийлтай биш ккк

      Delete
  2. Өдөр бүхэн миний дурсамж
    Удаан хүлээх миний гудамж
    Хэзээ чи над руу харах уу?
    Хэлэх өдрийн нар чинь ирэв үү?...

    хоёр дахь параграфыг уншихууяа
    манарсандаа тэрүү
    маш сайхан бичсэнд нь тэр үү их сайхан санагдаад бодогдоод
    яаж ийм
    утга уянгын
    уран сайхан халилтай бичдэгийг бишрэн магтлаашд
    браво браво баримлийн шавар

    ReplyDelete
    Replies
    1. манарсан гэлээ...
      мангайсныг бүү асуу, манарсныг асуу гэдгийн :р

      ямар явдал учралаар, хэрхэн юуны нөлөөгөөр, хэн хүнтэй, хэр зэрэг манарав? Өчиж айлд :р

      Delete
  3. Amjilt husye! herhen suurishij baigaa tuhaidaa sain bicheed baigaarai. Bi bas chamgui olon jiliin daraa nutag butsah bolchihood baigaa. Buh ym l shine sanagdah bh daa. Nutag mini shn baigaa daa. uvuliig n sanaad bhiin, hatsar, chih tsas hiilgesen javartai uvul ch shn shuu, xexe.

    ReplyDelete
    Replies
    1. Солонгосын дотор жиндүүлсэн өвлийн дэргэд Монголын өвөл арай дээр санагддаг байсан шүү заримдаа. Гэхдээ энэ өвлийг яаж давна даа айгаал байна. Олигтой зузаан хувцас ч байхгүй болсон ккк

      Delete
  4. автуусны талаар аятайхан үг сонсох таатай байна шүү, бид дотор нь байгаа болохоор зарим хөгжил дэвшилийг нь ажиглахгүй дандаа шүүмжлэлтэй хандаад байгаа юудаа гэсэн бодол орж ирэв, ямарваа зүйлийг сайн сайхан талаас нь харж бичдэг чинь нээх хөөрхөөн :)

    за зочныг дагаал хоёр дахь параграфыг шимтэн уншлаа, үнэхээр гоё бичжээ, хэлэх үг алга, "хаана байна, тэртээх он жилүүд" энэ яасан гунигтай үгс вэ...

    аа тээд гурав дахь параграф болуул нь гээлоо кккк
    үнэн үнэн монгол ер нь аймаар хурдацтай хөгжжаагаа болохоор л тэр л дээ, хурдан дэвшихгүй бол бас хурдан нөгөө юу руу явчдаг болохоор ккк, нас богино хүмүүс шүүдээ бид чинь :P, аа бас хурдан л дэвшихгүй бол ажилтны цалингаар амьдарч чадкүүвайн, аа бас нөгөө нэг боловсон хүчин үнэндээ бол хомс шүүдээ монголд аа бас гээл зөндөө юм байнооо гэснээс хэнд юу заагаад байнаа би, өчнөөн олон газар өчнөөн орчинд дасан зохицож амьдарч байсан хүнд тээ ккк

    ReplyDelete
    Replies
    1. хөгжил дэвшил зөндөө байна шүү нээрээ, би ч бас албаар сайн сайхан талаас нь олж харах гээл хичээгээстэй, аль өнцөг нь арай аятайхан харагдахнуу гээл хайгаад давхичийшдээ ккк. "Арваад жилийн дараа Сингапур шиг болно байх" гэсэн үг сонсоод лаг таалагдсан, нээрээ тийм болох байхаа гэсэн итгэл тээгээстэй :)

      өө надаа заагаарай сургаарай, эртүүд нэг ярилцлаганд очсон чинь чиний сул тал юу вэ гэхээр нь би Монгол орчноос тасарсан нь сул тал байж болохын гэсэн чинь нээрээ шүү чамд танил тал, холбоо сүлбээнээс авахуулаад хүмүүсийн ярианд нуугдсан далд ньюансыг зөв хүлээж авах мэдрэмж гэх мэт зүйлс амин чухал хэрэгтэй байна гэсийшд. Secretwish тэр тал дээр сургаарай заагаарай :)

      Тэр голын параграф ч яг гарчигтайгаа хамааралтайн ккк

      Delete
  5. Монголд байсанд ану,
    Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
    Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
    Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
    Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан

    Монгол гэртээ ирж байгаад ану,
    Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
    Цэлэлзэж нүдний нулимс гарах сайхан
    Дөрөөн дээр өндийгөөд исгэрэн давхих сайхан
    Дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан

    ReplyDelete
  6. ингэхэд еерее зохиогоод бнуу ямар нэгэн шvлгийн мертvvд юмуу

    ReplyDelete
    Replies
    1. чи ийм мөртүүд шүлэг мэдэхгүй бол би зохиосон гэсэн үг шд ийм юмы ч мээдкү :P
      хайран хичээл зүтгэл хөдөлмөр урмын хугалхаар ууцын хугал үг нтр хаха

      Delete
  7. ...ану гэсэн хэсэг нь л түүний зохиол болуу гэж таажийна :р

    ReplyDelete
    Replies
    1. Тааж мэддэг Таван хаан шиг
      Таахдаа Төө зай ч гүй
      Тааруулж Таадгийн яанаа :P

      Шүлэг ном сайн уншдаг эмэгтэйлэг сайн хүүхэн гэж ийм байдгийн зарим нэг нь
      хараасай үзээсэй,
      уншаасай ухаараасай,
      сураасай суралцаасай нтр хаха

      эршүүд байх нь муу биш ч ану
      эмэгтэйлэг байх нь түүнээс илүү буй за /аймар үг хэлчлээ шүү :P/

      Delete
  8. Би шүлэгчин зохиолч болжээ төгсөрчээ анх намайг бичиж байхад сайжруул болжийн гэж зарим нэг хүмүүс дэм өгжийж билээ ...
    тэр хүмүүсийн ачаар л өнөөдрийн энэ өндөрлөгт хүрлээ
    тануусдаан талархлаа :P

    ReplyDelete
    Replies
    1. орон тооны бус ганц сайн хөгжөөн дэмжигч маань юм шдээ. Бурмаар тэтгэхээс урмаар тэтгээ ингэж...хөөрхөн шүү, бодохоос л хайр буцлаад байдгий :р

      Delete
    2. Буурлаас үг сонс
      Буцалсан хайрнаас амс
      гэж яасан мэргэн цэцэн монгол ардын минь үг вэ :P

      Delete
    3. амсахаар барах уу ид уу, тухлаад яв :D

      Delete
  9. Mongold ochsiim shig bolov. Anxnii like darav. kkk. iim yum bas bdag bolchvuu.

    ReplyDelete
    Replies
    1. аан би эртээд нэмсийшдээ ккк

      монголын тухай өшөө бичнээ бичнэ

      Delete
    2. zuitei, sain bicheerei. xarixad setgelzuin beltgel bolox bxaa.

      Delete
  10. Автобус сайхаан, би бас алхах даа алхаад л, автобусдах даа автобусдаар байгаад л ирсэн. Дээр үед автобус буудал дээр хэт удаан зогсох эсвэл зарим буудал дээр зогсохгүй шууд давхичихдаг байсан аа больсон байна лээ. Бас зорчигч тээвэрлэж явах даа уралдаанд оролцож байгаа юм шиг давхилдаад байхаа ч больсон нь ёстой таалагдсан.

    ReplyDelete
    Replies
    1. тэхх...маршрутаа бичсэн самбар нтртэй. Бага багаар сайжраал байгаан

      Delete
  11. Chinii bichij bgaa perspective ih sonirholtoi baina, yalanguya 10 heden jil mongoloos gaduur bsan hun geed bodohoor. Chi yer ni nuguu capitalism-iig algasaad haraigaad bdag moritoi hun shig, mongoliin neg uyeiig ni barag algaschihsan yum bishuu, gaduur amidraad. Jinhene id hurts murgulduuntei uyeiig ni ...kkk.
    Avtobusand suuh gej setgel zuin beltgel hiigeed, uniig ni asuuj namba aldaad ..... ineelgechih yumaa :).

    ReplyDelete
    Replies
    1. яааг үнэн шүү, нэг том үеийг нь алгасчихсан, цаг хугацааны машинаар аялж байгаа хүн шиг л байхымаа заримдаа :р

      Delete
    2. baishinguud bol nuser bolson gene lee tiimu.

      Delete
  12. Taxi gedeg chini ih sonin bolson bsaan harin... Oirhon yabah bsiin bol alhahgui yasiin, ter holoos duuduulaad uhaanii yum yarij haranhui shunu neg jolooch ni namaig zagnasan shd kkkkkkk.
    Huduunii hun bolson nadad lab hot ih stresstei hetsuu sanagdaj bsaan ehendee. Tegeed sar bolohod l dasaj bgaam daa. Humuusiin hiij bui uildel ni bodit baidliin yag esreg baigaa ni UB hotiin amidraliig sonin sodon bolgoj baigaa boluu gej bas bodoh ch shig. :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...