25.4.12

"Утас" ба утас

Ойрд онолдоогүйн байна :)


Хоёр хүний хоорондох харьцааг үл үзэгдэх утастай зүйрлэж боддын...Хоёулаа үзүүрийг нь атгаастай байгаа цагт тэднийг холбох шижим оршсоор л байна...Орон зай, цаг хугацаа энэ утсанд нөлөөлөх хэдий ч гагцхүү тэдний зүрх сэтгэлд учиг зангидаастай бол, тэд холбоотой хэвээрээ л...

Тэнцвэр, баланс маш чухал...Аль нэг тал нь хэтэрхий хүчтэй татвал тасарч мэдэх эмзэгхэн...Аль нэг тал нь хэтэрхий сул орхивол орооцолдож мэдэх ээдрээтэй... Хүний амьдралын туршид, тасалсан, тас атгасан атал хоосон үлдсэн, тавьж явуулсан гээд утасны түүх мундахгүй, нас болоод туршлага ахихын хэрээр бөх утасны үзүүрээс бат атгаад, түүнийгээ тордож, бас хурд хүчийг нь тааруулж сурдаг юм шиг...

Утас болгонд нэр өгөхийн аргагүйм. Найз нөхөд, янаг амраг, үр хүүхэд, аав ээж, ах дүү хамаатан садан... Бүдүүн бааргаар ингэж хувааж болох ч, харьцаа тус бүр өөр өөрийн түүхтэй, нарийн яривал өвөрмөц болохоор... Анх үүссэн харьцаа хэзээ ч тэр чигтээ байдаггүй. Цагийн эрхэнд хувирна, хүмүүсийн зан чанар, оюун бодол өөрчлөгдөхийн аясаар хувирна. Зүрхэнд минь нэг ойртож, нэг холдох... надтай цуг утасны үзүүр атгасан хүмүүс... Холдоод явлаа ч гэсэн бүр тасрахаас нь өмнө амжиж татах сэхээ, ойртоод ирлээ ч гэсэн өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэх ухаан...хэрэгтэй байдгийм шиг...

Тасархай үзүүр үлдээгээд миний амьдралаас бүрмөсөн явсан хүмүүс зөндөө. Ихэнхийг нь би өөрөө ч мартаж орхисон. Зарим нэг хүнийг эргэн дурсахдаа, би түүний хувьд ХЭН байсан бол? миний хувьд тэр хүн ХЭН байсан билээ? гэж бодлогоширдог...Тэр цаг үед эргэн очвол, би өөр байж чадах байсан болов уу? Үгүй л байх даа...

Уянгын халил хэсэг нь иймэрхүү. Инээдтэй юм хэлий. Би гар утсыг амьтайм шиг ярьдгийшд ккк. Хуучин ажилд утас тестлэж байхдаа "За хичээгээрэй, одоо яг чадышүү чи" гэж алдаа заагаад байгаа утсанд урам өгдөг байлаа. "Ээ би ядраад байна түхүү, одоо зүгээр болчихолдоо гуйжийшдээ" гээл царай алддаг ч байлаа. Одоо бол эвдэрхий утсыг засахдаа яг эмнэлэгт өвчтөн үзэж байгаам шиг "За хаана юу нь өвдсийн?" гээл эхлийшдээ. Зүгээр ч нэг эмч биш мэс заслын эмч гэжугаа. Зарим утас үнэн өрөвдөлтэй, онгойлгоод харахаар дүүрэн тоос шороо, үс ноос, зүсэн зүйлийн юм гарч ирнээ. Тэхээр нь "Иш чааваас зовлон үзсэн амьтан байна" гээл гамгүй эдэлсэн эзнийг нь муулаал. Утаснууд бараг өөдөөс хамаг үүх түүхээ яриад байгаам бишүү. Элэгдсэн товчлуур, эмтэрсэн өнцөг булан, хадгалагдсан зураг хөрөг, мэссэжнүүд нь... (Цэвэр сонирхлын журмаар янз бүрийн "үл бүтэх" зураг бичлэг байнуу гээд хардгийн уул нь, даанч одоогийн байдлаар ганцхан л "том хүний" бичлэгтэй утас гарч ирсэн :р)Тэхдээ би жоохон тааруухан эмч ээ. Миний гар дээр "өөд болсон" утас нилээдгүй. "Өвчтэй" эд ангийг нь солих гэж байгаад эрүүлтэй нь цуг бодийг нь хөтлөөд дашийн шог. Зарим нэг "эрхтэнг" нь хийхээ мартаад "оёчно", буцаагаал задлана... Жинхэнээсээ эмч болоогүйдээ үнэхээр баярладаг шүү :р


PS: Утас барьчаал чанга чанга яриад суудгийн биш шүү, энэ хүн галзуурчиж гэж бодвоо, зүгээр л дотроо тэгж бодож өөрийгөө баясгаж суудгийн ккк.


12 comments:

  1. Replies
    1. сүүлийн үед ихээ товчхон бичдэг болжээ гэх гэжээсийн, аан хэхэ гээл
      өрсөөд өөрөө орчуулчиж кккк

      Delete
  2. бишээ арай сонин болчлоо хэхэ ч гэх шиг
    хаха ккк гэхиймуудаа хөөрхөниен утасны тухай бодол утас эмчилдэг утастайгаа ярьдаг сонирхож янз бүрийн зүйл хайдаг нь кккк

    ReplyDelete
  3. миний муу утас чиний гарт очуул гүүээ мөн их зовлон ярилцах байхдаа
    хааяа утсаараа чартаадчихдаг болохоор :p

    ReplyDelete
    Replies
    1. хммм их дуу цөөтэй болжээ
      энэ яг аав болсондогоооо кккк

      Delete
    2. Аав болж байж л
      Ээж хүмүүстэй харицах хэрэгтэй байх гэж бодооод хаха

      Delete
  4. ... ter ul uzegdeh utasnii tumen salaa uzuur uud amidrald yamar ih hemnel ugch sonirholtoi bolgodog geech tee ????
    kkkkkkk harin chamaig emcheer tusuulj bi lab chadnaa... nambatai ayaduu yostoi goyo emch boloh bsan bhaa :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...