10.4.12

Улаантай өдөр буюу баяр...

 Солонгос, Канадад ямар ямар өдөр амардаг, баярладаг тухай товч сийрүүлэв.



Шинэ жил (1. 1)
Цагаан сар (битүүн, шинийн 1,2нд нийт 3 хоног)
三一節 Улс тунхагласны баяр ( 3.1)
1919оны 3сарын 1нд Японы харьяат байсан Солонгосчууд эрх чөлөөний бичиг гаргаж тусгаар тогтнолоо зарласан өдөр
Хүүхдийн баяр( 5.5)
Бурхан багшийн мэндэлсэн өдөр( Билгийн тооллоор 4.8)
顯忠日 Дайчдын өдөр ( 6.6 )
Эх орныхоо төлөө тэмцэж яваад амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх өдөр
光復節 Эрх чөлөөний баяр( 8.15)
1945 оны 8 сарын 15нд Япон ялагдлаа хүлээж Солонгос эрх чөлөөгөө олсныг тэмдэглэдэг баяр. 光復節 гэдэг нь гэрлээ буцааж авлаа гэсэн утгатай.
Ургацын баяр (Билгийн тооллоор 8.15~8.17)
開天節 Солонгос Улс үүссэний баяр (10.3)
МЭӨ 2333 онд тэнгэрээс бууж ирсэн баатар хаан анхны Солонгос угсааны улс буюу эртний Чусон гүрнийг байгуулсан өдөр гэж тооцдог. 開天節 гэдэг нь тэнгэрийг нээсэн гэсэн утгатай. Со нар өөрсдийгөө 5000 жилийн түүхтэй гэдэг нь эндээс үүдсэн яриа юм байна. Хятадын анхны төрт улс Ся династи МЭӨ 1994 онд үүссэн гэдгээс ч эрт юм байна. Түүх сайн мэддэг хүмүүс нь энэ талаар бичнэ бизээ. Манай монгол угсаатны анхны улс нь МЭӨ 209 онд Модун Шанью байгуулсан гэж үздэг билээ.
Исүсийн төрсөн өдөр (12.25)
Тэгш эрхэт байдлыг бодолцоод Аллахын төрсөн өдрийг бас тэмдэглэдэг болчоосой :р Амардаг өдөр нэгээр нэмэгдэхгүй юу...

Сүүлийн хэдэн жил дээрх улаантай өдрүүд голцуу хагас бүтэн сайнд таараад аягүй онцгүй байлаа. Ингэж давхардсан тохиолдолд урагш нь юмуу хойш нь шилжүүлээд амарч болдгоор өөрчлөх гэсэн хуулийн төсөл батлагдахгүй 3 жилийн нүүр үзэж байх шиг. Би лав энд байхдаа тэр сайхан хуулийн ид шидийг эдлэхгүй болтой...гэж солонгост байхдаа бичиж байжээ.

Одоо Канадын баярууд, улаантай өдрийг товчхон :
New Years Day - (1.1)
Family Day - 2 сарын 3 дах Баасан гариг
Good Friday & Easter Sunday (3 сард, тэргэл сарны дараах Ням гариг)
Easter буюу улаан өндөгний баяр. Уул уламжлал нь Исүс үхээд (Баасан) 3 хоногийн дараа (Ням) эргэн амилснаас үүдсэн баяр гэсэн. Гэхдээ давхар хавар ирснийг билэгдэж, туулай өндөг хоёроор төлөөлүүлэн шинэ улирал, өсөн үржихүйн цаг ирснийг тэмдэглэдэг юм байлээ. Хүүхдүүдийг унтаж байхад нь Easter Bunny ирээд чиклаадан өндөг, jelly bean чихэр, туулайн хэлбэртэй амттан нуугаад явдаг гэж ярьдгийн байна. Сайн унтахгүй бол сэрүүн байхад нь ирдэггүй, орноосоо эрт босож болохгүй шүү гэдгийн байна ккк. Манай охин цэцэрлэгээсээ энэ тухай сурч ирчээд бүтэн сайнд өглөө сэрэнгүүтээ нүдээ аниж хэсэг хэвтээд, дараа нь орон доогуур, шүүгээ шкафаа онгичиж гүйгээд сандаргасан ккк. Үдээс хойш унтаж байхад нь ирэх байх гэж хуураад, өдөр хальт ганц хоёр чиклаадан өндөг олж ирж аргаллаа шд. Маргааш ангийхандаа ярих бөөн сонинтой гээд л хөөрцөглөөд бөөн баяр байсан.
Victoria Day -5.25наас өмнөх Даваа гариг
Их Британий Хатан хаан Викториагийн төрсөн өдрийг тэмдэглэдгийн байна. Канад улс оршин тогтнож эхлэхэд анхны удирдагч нь Викториа хатан хаан байсан гэнэ. Зун эхэлснийг давхар билэгддэг.
Canada Day - 7.1
Тусгаар тогтнолын баяр
Labour Day - 9 сарын анхны Даваа гариг
Thanksgiving Day - 10 сарын 2дох Даваа гариг
Америкын Thanksgiving баяраас өмнө болж өнгөрөх бөгөөд, их сүртэй том тэмдэглэдэггүйм байлээ. Гэр бүлээрээ цомхон, turkey-гээ шарж идээд л ерөнхийдөө болдог.
Halloween -10.31
Амралтын өдөр биш, гэхдээ зөндөө их хөлтэй баяр. 2 сарын өмнөөс л айлууд гэр орноо чимэглээд, уур амьсгал ороод. Жаалууд айл айлын хаалга тогшиж чихэр цуглуулдаг. Манай жаалд маш их таалагдсан баярын нэг.
Christmas Day - 12.25
Boxing Day - 12.26
Энэ өдөр Англиас үүдэлтэй гэнэлээ, Зул сарын баяр дууссаны дараа хайрцагтай бэлэгнүүдээ янзалдаг?, тэгээд дэлгүүрүүд их хэмжээний хямдрал зарладаг өдөр. Гэхдээ яг Англи шиг өргөн далайцтай хямдрал болдгүйм шиг санагдсан, ихэнх нь нэрийн төдий. Зарим нэг дэлгүүрүүд шөнө 12 цагаас эхлээд хаалгаа нээж, зарим нь үүрээр онгойсон, хүмүүс шөнөөр эсвэл үүрээр оочирлож байгаад баахан юм авдаг юм байлээ...

Анзаарсан бол, эдний баярууд дандаа Баасан эсвэл Даваа гаригт болохоор тохируулсан байгааз?  Баяртай таарсан долоо хоногоо long weekend гээд эртнээс хоног тоолоод хүлээчнээ кк. Тархалт нь бас их бодож байрлуулсан, сар бүр шахуу нэг long weekend байхаар тааруулсан байгаан. Амралтын өдрөөр бүх дэлгүүр хоршоо хаалттай, дэлгүүрийн ажилчдыг бас амраах гэж цаанаасаа хуулиар тэгж заадаг бололтой. Солонгос дэлгүүрүүд л хааяа нэг онгорхой харагдана, гэвч цагдаа ирээд үтэр түргэн хаа гээд журамлуулж байхтай таарч байсан ккк.

16 comments:

  1. Solongos bayaruud ni hyatad hanzaar nerlegdsen ni sonin.
    canadiin bayaruud ni ene havitai barag adilhan yum, boxing day l gej baihgui baih.
    Mongoliin bayaruudiig ingej jagsaaj bgaad haritsuulaad uzvel yamar baih boloo. Iluu olon honog amardag baihaa.

    ReplyDelete
  2. Harin tehh. Mgld ochij bgaad bayaruudiig jagsaanaa

    ReplyDelete
  3. Монгол нээх олон биш л юм байна шд, Албан ёсоор амардаг баярууд нь
    Шинэ жил -1,1
    Цагаан сар- 2 сард 2 өдөр
    Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр -3,8
    Хүүхдийн баяр-6,1
    Наадам-7,11-13
    Улс тунхагласны баяр - 11,26

    Ингээл болоошдээ, харьцуулаад харвал харин бага юм бишүү, хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. тийм байна санасныг бодоход аймаар цөөхөн юм бээшдээ. Яагаад үргэлж л амраад байна гэж атаархаад байсан байнаа би ккк.
      Цагаан сараар 3 хоног амардгүй билүү?

      Delete
  4. Haritsuulhad baga ch gsn manaih chini eeljiin amralt gd bas neleed udaan amardag bh shuu. Koread anh irchiheed yaasn olon amraltiin odortei ym be gej gaihaj bsn ch udalgui uchiriig n olson shuu. On garhad ene heden ulaan odoriig chini toolood, yuu hiij amrahaa uridhcihaln tolovlono shuu dee, gkk

    ReplyDelete
    Replies
    1. тэгдийн тэгдийн. Улаантай өдөр хахсайн бүтсайнд таарсан байвал санаа алдаал дараа жил нь ямар байна гэж горьдлого дүүрэн хардаг байлаа ккк.

      Со-д 8 сард халууны амралт гээд овоо хэд хоног амраадаг сан...Хамгийн урт нь бараг тэр байх дөө.

      Delete
  5. Цагаан сарын шинийн 3 нд ажилдаа очноо уул нь, гэхдээ ажлаараа нэг золголт болно шүүдээ, тэгээд өдөр нэгнийдээ очиж бууз иднэ хэхэ,

    Ээлжийн амралтын хувьд бол зуны 6, 7, 8 сард монгол даяараа амарчдаг байхөө, ээлжилж амраад л, ажилдаа байгаа хэдийн нь ч ажил бага, харьцаж ажилладаг компаниуд ч харьцах нь багасаад ирнэ шүүдээ,

    Солонгосд ээлжийн амралт нь 7 хоног л байдаг гэлүүдээ, Ямар ч байсан ажилтай хүмүүс нь аймаар ажиллана, тэрнийхээ хэрээр мөнгөө ч сайн олно, ажилгүй гэртээ суугаа ээжүүд бол хүүхдээ л хүмүүжүүлнэ.

    ReplyDelete
    Replies
    1. ккк зун цаг сайхаан монголд

      ер нь хаа сайгүй сайхан л даа.

      энд ч бас хүмүүс тасралтгүй ажилладаг, тэхгүй л бол амьдралын өртөг өндөр болохоор жоохон зүгээр суухад амаараа шороо үмхчих гээд... их сайндаа 2-3 долоо хоног амардаг гэсэн. Со-г бодвол их, монголыг бодвол бага л юм даа. Америкчуудыг ажлаас өөр юм мэдэдгүй, амьдралыг enjoy-дож чададгүй гэж шүүмжилдгээрээ европчууд, тэр дундаа Итали хавийхан л их сайн амардаг байхдаа бодвол...

      Delete
  6. naa chini Jesus tengert yabsan, Pfingsten ene ter geed Esatern-ii daraa amardagguim ba tee. End amraad bdiin shd kkkkkk.... Jijig ohin yasan huurhiin. bi bas end eastern-r yum hum beldej beleg selt boloo ch ugui, odoohondoo manai hashir jaahan yugaa ch medehguig dalimduulaad kkkkkk
    Naiz ni mgl yabah gej bgaa. Chi irbel uulzaldah bolomj ba. Esbel zun manai ene habiar ayalbal boljiino :)

    ReplyDelete
    Replies
    1. ккк одоохондоо арай мэдэхгүйээ. 4,5тайдаа л ид итгэдэг, баярладаг үе нь юм шиг байна. Жоохон томрохоороо бас мэдчээд тоохоо болих байхдаа.

      Монголд чадвал уулзах юм сан, чамайг явахаас наана амжиж очих болуу яадаг бол... Юутай ч зулзагатайгаа сайхан амраад ирээрэй.

      Ази, Америк хоёр бол амралт цөөтэй байдгийн байна, минийхээр Европ руу л их сайн амардаг байх, Австрали ямар байдгийг бүүмэд ккк

      Delete
  7. энэ зураг за юу :D

    https://fbcdn-sphotos-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/423499_381442438550477_100000541734034_1402824_1028886132_n.jpg

    ReplyDelete
    Replies
    1. энэ хэний зурагым болаа ккк

      Delete
    2. Secretwish paparazziduultsiin bishuu: p

      Delete
    3. би харин баригдчих шигээ кккк
      уул нь танигдахгүй гэж их хичээсиймсан :P

      Delete
  8. huleegeel baigaa shuu

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...