8.4.12

April is all around :)

Spring by Giuseppe Arcimboldo(1563)




Ажил дээр хүн бүр намайг дуудаад чухам эрэлт хэрэгцээ ихтэй болжийнаа. Яг үнэндээ он сар өдөр ярьж байхад нь л миний сортгор чих намайг дуудаад байнуу даа гэж гэгэлзээд хором тутам соохолзоод байхым байшдээ ккк. Урдаас харж суух хятад хүүхнийг June гэнэ, хүмүүс заримдаа hey May гэхээр нь хоёулаа бас зэрэг хардаг гэжгуа. Ялангуяа тэр менежер нөхөр бид хоёрын нэрийг цээжилчихгүй дандаа тэгж голоор нь дууддын. Алиа товариш бий, эртээр гэнэт их халаад бараг зун шиг дулаарсан чинь, би зунд дургүйшдээ, i'm already brown enough, нэмж борломооргүй байнаа гээл инээд хүргээд байсан, хоч нь Puff Daddy шдээ, тэхээр хэр brown гэдэг нь төсөөлөгдөх байх. Яг хажууд маань хөгжилтэй, эгдүүтэй, бүлтийсэн хүү сууна, түүнийг одоо Онон-2 гэдгиймуу даа. Бас болоогүй миний багш гэж байгаа, ер нь хүн бүрийн багш дөө. Хөөрхөн ааштай.  Хижээл насны солонгос эрэгтэй, эмэгтэй хоёр бас байна, намайг ирснээс хойш хоорондоо муудалцаад би одоо дунд нь эвлэрүүлэгч юмуу хаашаан, бараг захиа занааг нь зөөж гүйгээд ч байх шиг, служебный скандал? маягийн юм өрнөж байна. Ажилдаа овоо гаршаад завсар зайгаар нь ФБ, ҮМ нтр асаагаад суудаг болцоо овоо муу гар чинь ккк. Блогоо бичиж л арай амжкуум даа.

Ойрдоо юм юм давкардаад жоохон яршигтай, ядаргаатай байнаа. Ихэвчлэн хүнд суртлын апраадтай тулж ажиллах шаардлагатай, бичиг цаасны асуудлууд шил шилээ дарж босож ирцгээгээд, тээртэй төвөгтэй гэж... Тэд нарыг нэг нэгээр нь аялуулах гээд суухаар бүр толгойтой үс арзас зарзас. Гэснээс энд ирснээс хойш хэдэн муу сэвлэг маань цайраад дууслаа. Байнгын урсгал засварт үс будах гэдэг нэг шинэ үйл ажиллагаа эргэлт буцалтгүй нэмэгдлээ шүү. Ай хөөрхий ингэсгээл хөгшрөөд эхэлдгийн байхдаа гэсэн юм бодоостой, гэтэл нээрээ хөгшрөхлээр өвдөж чадахгүй болчихымаа. Жоол халуураад хамаг бие янгинаад хэвттэл толгойд "би ингээд үхчүүл яанамб" гэсэн бодол харван орж нтр. Өмнө нь тэгдгүй л байсиймдаа. Эдгэрэнгүүт энэ тухай мартсан л даа. Гэхдээ л сонин.

Ойрдоо зүсэн зүйлийн дурсамж энд тэндээс үсэрч гарч ирээд, тэр болгоныг дагаад мартагдсан үнэр, өнгө, мэдрэмжин дунд хөвөөд бүр их сонин байгаа. Амьдралын нэг хэсэг нь дуусаж, цоо шинэ, өөр хуудас нээгдэх гэж байгаагийн шинж юм болуу даа. (Заримдаа ч үхэх хүнд өмнөх амьдрал нь ингэж харагддын болуу гэж мэж бодоостой ккк түй түй) Тэдгээр дурсамжийн хэлтэрхийнүүд миний гаргаж амтлах дуртай, онцгой бөгөөд "хаа ч явсан хүлхэж болдог чихэр шиг амттай дурсамжууд"
шиг биш, урьд өмнө нь огт санагдаж байгаагүй, эгэл жирийн өдрүүдийн давалгаанаас цацагдаж ирсэн мэт дусалхан дурсамжууд. Байнга гаргаж ирдэг дурсамжууд өнгө, амт, үнэр нь гандаж бүдгэрсэн байдаг бол эдгээр цочир, random зурвасхан дурсамж нь тухайн цаг мөчийг тэр чигт нь аваад ирэх мэт, нүд гялбам, хамар сэтлэм, толгой эргэм тодхон... Би нээрээ тэгж байлуу, ингэж байлуу гээд өөрийнхөө амьдралын тухай киног үзэж байгаам шиг хүртэл санагддаг гээч. Сонин байгааз дээ.

Үхэх, хөгшрөх ч яахав цаг хугацааны асуудал юм дөө. Үр дүнгээр нь тооцвол амьдралдаа гаргасан шийдвэр дундаас алдсан нь олон байж болох ч (энд ирсэн нь тэдний нэг байж болох ч), үйл явцаар нь бодвол үй түмэн жаргалтай мөч хоромынх нь төлөө, миний зөв байжээ гэж хэлж болох юм шиг. Би залуу байна, амьдрал яг одоо шинээр эхэлж байнаа хө :) (өөрийгөө зоригжуулах уншлага байлаа, хамтдаа зоригжих хүн байвал намайг дагаад цэнгэ цэнгэ ккк )


10 comments:

  1. saihan oodrog baigaan bna ter baga saga asuudal yahavdee ooroo aandaa shiidegdene

    gesnees hun heden nastai ch baisan amidral yg odoo ehelj bna gej boddog ter n bol uhelees aih aidasiin hamgiin engiin ilrel geseen

    ReplyDelete
    Replies
    1. миний бодлоор бол үхлээс биш өнгөрсөн алдаанаасаа айх айдасын хамгийн энгийн илрэл байхаа. Өнгөрснөө үгүйсгэх хэлбэр ч гэхиймүү. Мохож, цуцах үедээ ингэж бодвол дахиад оролдож үзэх хүч тамир ордогийм шигээ.

      Үхэхээс айхын хувьд айдаг болсон байна лээ. Түүнд илүү ойртсоных ч биз, бас ардаа хоргодох үр зулзагатайх ч биз... тиймээ

      Delete
  2. ene ur zulzagnuuduu aguu amitad daa tedniihee toloo uhej ch chadna gedgee meddeg bolhoor ali boloh udaan amidrah yumsan gej boddog boljdeee

    ReplyDelete
  3. "хаа ч явсан хүлхэж болдог чихэр шиг амттай дурсамжууд" Энэ их гоё үг байна.Хэхэ Эцсийн эцэст дурсамж л үлддэг гэж боддог шд.

    ReplyDelete
    Replies
    1. харин тийн гоё үг, Фалкон гэдэг блогоос чирж ирсийн :)

      Delete
  4. хэй сайноо, хийсэн бүтээсэн маруухан хэрнээ нэг л их завгүй өдрүүд үргэлжлээд байнооо, цаг хугацаа дэндүү хурдан юмаа

    ядаргаатаймаа, яагаад ингээд адилхан байгаадээдэг байнаа кккк, нэг хэсэг хэтэрхий их санасан сэтгэлүү, их ядарсаныхуу (нас явжаагаагынхуу гэж хэлэхгүй гүрийнээ ккккк) үсчинд оронгуут үсчин ингэдэг байлаашд
    -Эгчээ, энд нэг цагаан үс байна... өө энд бас нэг байна.... өөөө зөндөө байнооо гээдээдэг байсийшд ккк
    Одоо гэнэт гайгүй болчихсон, толгойндоо их массаж хийж байх ёстойм байналээ, өглөө сэрээд л урдаас нь арагшаа 10, хойноос нь урагш 10 удаа арван хуруугаа арвайлгаж байгаад самнадым байналээ ккк, толгой хөнгөрөөд нээх сайхан болдын, тийм хурдан үр дүнгээ өгөхгүй ч сарын дараанаас лав л нэмж цайх нь гайгүй болчих шиг болсон

    бас хоолой өвдөөд халуурсан чинь золтой л цаашаа харчихаагүй, зүгээр нэг хоолой өвдөхөд ингэтлээ янгинадагийг өмнө нь мэдэж байсангүй, ядартлаа ажил хийснийх л байх (бас л нас явсных гэж хэлэхгүй гүрийнээ хахаха)

    за тээд эцэст нь хэлэхэд зугаатай гоё хөгжилтэй сайхан байгаам байноо, надаа ч бас мэнд мэдэхэд сайхан байлаа :)

    ReplyDelete
    Replies
    1. өглөө сэрэнгүүтээ энэ комментыг уншаад зааж өгснөөр чинь арзайтал нь самнасаан ккк. Мартахгүй самнажийнаа, баярлалаа

      ойрд ингэж холбогдоогүй бүүр санацан байшдээ. нас хаашаа явдгийн бээ байрандаа л байжаагаа шдээ тээ ккк.

      Delete
  5. olon ungu holildson medremj duuren bichleg ba ihed taalagdab... ene bol yag chi shuu :)
    ... uheh tuhai bodogdonoo bodogdono bas l nas yabj bgaagiin shinj yum boluu kkkkk... neeree l xuugee bodohoor amidralaas zuuraldah, archaa bolood alingaa aldah ch hamaagui temtseh huch tenhee abdiim shuu ...

    ReplyDelete
    Replies
    1. баярлалаа хонгорхон Hilde минээ... хаагуур явнам...таарч уулзах тохиол байна уу бидэнд :)

      Delete
  6. ter May gej duuddag yostoi goyo yum hehehe
    ene aziud oorsdiigee duraaraa nerlehiin gej boddog baihdaa hehehe
    Minii tanidag HK nohduud lav dur duraaraa nerledgiin Barbie geh meteer lol

    Lolly

    PS: Minii neriig ingej bichdeg biluu hehehe buur martsan bnashte ter uyd bichdeg baisan yumaa gargaj humuus ailgadaiimuu hohoho

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...