30.3.12

Оскар авсан кинонууд

Хэсэг киног бөөндөв ккк.



The Iron Lady - Шилдэг эмэгтэй жүжигчин




Их Британий ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн тухай кино маш олон байдаг бизээ. Энэ кинонд түүний улс төрийн гавьяа зүтгэл, түүхэн хүн талаас нь биш, өтөл насандаа өнгөрсөн амьдралаа дурсан санаж буй хувь хүн гэдэг өнцгөөс нь харуулсан байлээ. Ерөнхийдөө нэг үргэлжилсэн үйл явдал биш, өнгөрсөн, одоо, бодит байдал ба дэмийрэл (талийгаач болсон нөхрөө хий хараад, ярилцаад байдгийн) холилдоод, тухайн цаг мөчийн цохилт, мэдрэмж, өөрт нь яаж тусаж байсныг харуулахыг зорьсийм шиг санагдсан. Дийлэнх кинонууд дүрүүдийн харилцан яриагаар хэлэх гэсэн санаагаа илэрхийлдэг бол энэ кинонд жижиг сажиг деталь, гарын хөдөлгөөн, хөлний байрлал, харц, хоолойны өнгө гэх мэт зүйлсээр дамжуулан тухайн нөхцөл байдал, дүрийн сэтгэл санааг ойлгуулж, яг ярьж байгаа зүйлст нь төдийлөн анхаарал хандуулахгүй байсан ч болохоор. Мэрил Стрип шиг уран чадамгай жүжигчин тоглоогүй бол амилуулж амжихааргүй кино байлаа гэж...

Watch your thoughts, they become words.
Watch your words, they become actions.
Watch your actions, they become habits.
Watch your habits, they become your character.
Watch your character, it becomes your destiny.
 Энэ үгийг хэлдгийн, их таалагдсан.

"Хий үзэгдэл" өвгөнөө хувцасыг нь бэлдэж өгөөд явуулдаг хэсэг дээр өөрийн эрхгүй зөндөө уйлсан. Олон жил ханилсан хүмүүс нээрээ л ийм болдог байх даа гэж бодогдоод...

A Separation (Jodaeiye Nader az Simin) - Шилдэг гадаад кино

Ираны дундаж гэр бүл, нөхөр нь банкны ажилтан, эхнэр нь багш, 11 настай ганц охинтой. Салах өргөдлөө бариад шүүгчийн өмнө сууж байгаагаар кино эхэлнэ. Олон жилийн өмнөөс гадаад руу гарахаар хөөцөлдсөний эцэст яг явах дээрээ тултал нөхөр нь Алцхаймер туссан хөгшин эцгээ орхиж чадахгүй тул явахгүйгээр шийдэж, харин эхнэр нь яаж ч байсан энэ улсад охиноо өсгөмөөргүй байгаа тул салаад ч болсон заавал явмаар байгаа нь энэ хоёрын өргөдлийн шалтгаан.

Эхнэр нь ээжийнх рүүгээ явсан тул гэрийн үйлчлэгч хөлсөлснөөр үйл явдал өрнөнө. Хөлсөлсөн эмэгтэйн бие давхар, бас жоохон охинтой ядруухан. Үл ойлголцоон, маргаан түлхэлцээний эцэст, зарц эмэгтэй гэрийн эзэн залуу хоёр шүүхийн өмнө суух хэрэг үүснэ...

Киноны туршид хэний зөв, хэний бурууг ялгаж салгах гээд сэтгэл санаа үймрээстэй. Яг л шүүгчийн суурин дээр би өөрөө сууж байгаам шиг. Гэхдээ би тэднийг шүүх эрхгүй, амьдралд 100% сайн, 100% муу хүн гэж байдаггүй, хүн бүрт өөрийн гэсэн асуудал, зовлон зовинол байдаг, түүнийг хөндлөнгийн нүдээр ажиглахаас биш дотор нь хутгалдаад шүүгээд явах аргагүйм даа гэсэн бодол...

"The Artist" - Шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг кино, шилдэг найруулга
 
 "Hugo" - Зураглал, хөгжим

Хоёр киног цуг бичсэн учир нь хоорондоо нилээд төстэй санагдаад. Нэгэн цагт кино урлагийг магнайлж, авьяас чадвараараа олныг бишрүүлж явсан хүн, цаг үеийн өөрчлөлтийг даган хувьсаж чадалгүй уналтанд ороод, түүнийгээ мөн кино урлагийг хүчээр, эргэн тойрны хүмүүсийн хайр итгэлээр даван туулдаг тухай. Бас хоёулаа зураглал нь өвөрмөц, хөгжим нь гоё. "The Artist" дээр тоглодог залуу нь их гоё инээдгийм билээ...

7 comments:

  1. хэхэх чи бид 2 яг адилхан кинонуудаар занималдсан байна шд. би "the Separation"-с бусдыг нь бас бөөндсөн. Маргарет Тетчерийн тухай киноны тэр хөдөлгөөн... сүнстэйгээ хэрхэн амьдарч байгаа... эмэгтэй хүнд байдаг гэхэд ч заримдаа итгэмээргүй тэр зан характер.. гайхалтай кино байлээ. Сүүлийн 2 кинонд дээр одоо бодоод байхад нээрээ л адилхан мэдрэмж төржийсийм байна. Hugo дээр гүйхээр нь бараг хамт гүйгээд л, зугатаахаар нь бас хамт зугатаагаад л ккк.
    Сайхан байсөөн, сайхан байсан... ккк

    ReplyDelete
    Replies
    1. харин тийн, би байсан бол ингэж чадахгүйэ, ёстой л Төмөр Хатагтай нэр авахаар дайчин хүн байжээ гэх мэт бодол... тэхдээ бас дотроо эмзэглэж, шаналж, айдас агуулж байгаа нь цуг мэдрэгдээд л...

      Delete
  2. Оскар хүртсэн гадаад кинонууд их сонирхолтой байдаг.

    ReplyDelete
    Replies
    1. Seperation шиг киног монголын орчинд хөрвүүлээд хийчиж болохоор юм шиг, бүр чаддаг сан бол тэгж хиймээр санагдсаан...

      Delete
    2. Nairuulagch naizdaa chinii huseltiig damjuulchlaa.
      Engiin bus daatstai buteel hiih huseltei biagaan

      Lolli

      Delete
  3. Nogoo dragon tattoo nadaa taalagdsaan hehehe
    Zevuun goyo kino shuu
    Zohioldoo tehde ehurdegguim genele
    Unshaagui hunii huvid yu heleehvdee

    Lolli

    PS: ingej ch neriig mini bichdeg biluu
    Emiig nasaa gej

    ReplyDelete
  4. unende bainga ordoggui bolohoor ened minii bichsenii talaar hariu ogvol FB-r bichvel hamagaui amar shu hehehe
    Davarsan bas chamd erhelsen hoon bi

    Lolli

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...