Pages

27.3.12

Ким чи дарвигануулсан амттай шүү!

Их сургуульд ороод со хэл үзэж эхэлж байхад юм. "김치는 맵다" буюу "kimchi is spicy" гэдэг өгүүлбэрийг сурсын. Манай найз охин М со-гоор хичээнгүйлэн бичээд араас нь монголоор орчуулахдаа ким чи гээд жоохон зайтай бичиж л дээ. Үүнийг нь өөр нэгэн найз З маань олж харчихаад "М-ээ чи тэр Ким гэдэг залууг хаанаас нь амталсын? Яг яаж дарвигануулдаг гэнээ. Заагаад өгөөч бид бас дарвигануулсан амттай Кимийг хары" гэж мушгиад...бүгдээрээ үхтлээ инээлдэж байсан нь тод дурсамж болон үлджээ...



Удаан уулзаагүй хүмүүс эргэж таарахдаа гэрэвшээд байвал эвгүй тээ. Юу ч болоогүйм шиг, өчигдөрхөн уулзаад салсым шиг, хээвнэг мэндлээд, энгийн байвал хэн хэндээ амар. Тийм болохоор би бас эзэнгүй удаасан блогоо эргэхдээ хэнэггүйхэн, хаа хамаагүй сэдэв бичлээ ккк. Жоохон төсөөрөөд үг эвлэрэхгүй л байна, тэхдээ сайхан байнөө :р




Со-д өчнөөн жил амьдрахдаа со хоолыг идэж сурснаас хийж сураагүйсэн билээ. Үйлчилгээ сайтай, үнэ хямд, аваад идэхэд гарын дор бэлэн болохоор хийе ч гэж бодож байсангүй, хэрэгцээ ч гардаггүй байжээ. Канадад ирсэн чинь идмээр санагдаад байдаг, үнэтэйд нь тушигдаад аргагүйн эрхэнд өөрөө бантагнуулж эхэлсэн. Өдийг хүртэл туршиж оролдож үзсэн хоолнууд дундаас кимчи чухам оргил нь байлаа. Миний хувьд жоохон дэгсдүүлээд зүйрлэвээс хүн төрөлхтөн гал гаргаж сурсны дайтай хувьсгал боллоо. Кимчи манай гэрийн хоолны төрөл зүйлийг эрс нэмэгдүүлж, өнгө зүс болоод амт чанарыг сайжруулсаныг цохон дурдахад таатай байна... гэж мэгээд сүржигнэмээр санагджийшд :р Яг үндсэн хэдэн орцыг нь бүрдүүлчүүл хийхэд их хэцүү биш юм байлээ. Мэдээж со хүмүүст бол амсуулахаас ичмээр дамшиг л даа, гэхдээ хийгээд байвал бас сайжрах хэтийн төлөв байгаа л байлгүй дээ ккк.

Урин цаг ирээд сайхан байнаа. Урам зориг бадраад ч байх шиг. Төлөвлөсөн, амжуулах ажлууд шил шилээ дараад жирийчиж. Сэтгэл өөдрөг, чадахаасаа чадахгүйгээ хүртэл гүйцээчих юм сан гээл...

Хавартай цуг зарим нэгэн мэдрэмж буцаад ирж...Сүүлийн хэдэн жил хоосон байсан орон зайг дүүргэж чадах эсэхийг нь мэдэхгүй ч... итгэхийг хүснэ. Тэр мэдрэмжийг тээж ирээд буцсан..., явахдаа миний сэтгэлд өөрийн орон зайгаа үлдээчихсэн...хүлээнэ...өмнө нь төсөөлж байгаагүй ирээдүй одоо зүрхэнд, толгойд зураглагдана...

16 comments:

  1. urin tsag dagaad uram zorigtoi baigaa sain huuhed bna kimiig amtlaad bas amjuulchjee kkkk neeree udaan uulzaagui humuus uulzahaaraa evgui baidag tee yrih ch yum oldohgui


    tegeed bur neg tsag ued neg l emegteid uhaangui hairtai yvsan 3 er hun 10 jiliin daraa ter hunee oor orchlond amidrahaar yvsan hoino uulzahaaraa er huniig baharhmaar bas orovdmoor ch yum shig baidagiin bailee yg hajuud n baihaar

    ReplyDelete
    Replies
    1. 3 er huniig durluulsan, tehdee ert yavaad ugsun busgui bololtoi...tiim uchirtai uulzsan humuust yarii ch gesen ug ni garch irdeggui baihaa

      Delete
  2. Хэхэ Ким чи :P

    ReplyDelete
    Replies
    1. Sti чи дарвигануулсан амттай юу? :р

      Delete
    2. Хэхэ өөрийгөө амтлаж үзээгүй болохоор мэдэхгүй байнаа.
      Блогыг чинь унишх дуртай.Бараг өдөр болгон шинэ бичлэг байна уу гэж шалгадаг. Би бас Солонгос Канад 2 т дуртай болхоор блогыг чинь уншаад бараг л оччихсон юм шиг санагддаг.Үнэхээр гоё блог шүү *^^*

      Delete
    3. хэхэ гялайлаа. удаан бичихгүй байгаад хамаг хүмүүс залхаад явцан байхдаа л гэж бодож байлаа ккк.

      Delete
  3. Итгэ хүлээ, ккк

    Урин хавар гээд уншингуут л гэгэлзээд эхэлжээнэ шд.кк айр шидтэй үгс

    Гэхдээ энд хүйтэн намар эхэлж байнаа

    ReplyDelete
    Replies
    1. тэхх. хэсэг зуур залууждаг бололтойм, сэтгэлээрээ...
      танай тэнд гэтэл бүх юм эсрэгээрээ. сонин юмаа. манай энд болохоор өдөр шөнө нь солигдоостой.

      Delete
  4. Хавартай цуг зарим нэгэн мэдрэмж буцаад ирж..

    Zunii xaluun boloxod xavartaigaa tsug butsax bx.

    ReplyDelete
    Replies
    1. Ugui bgaasai l gej naidjiina. Tehdee tsag hugatsaa haruulah bizdee. Gesnees bichgiin helbereer chin tanilaa shuu kkk.

      Delete
  5. kkkkk.... chi min butsaad irjee. zunduu huleelee. sanaa zovood udur bolgon orj ireed baisiin. Ter Kimiig darvignuulsan amttai bolgoj unshdag yasan durtai nuhur ve ter Z chin.... kkk
    Z...

    ReplyDelete
    Replies
    1. ккк янзын золиг шүү тэр З :р

      Энэ бичлэгийг хайртай хоёр найзыгаа санан байж бичсийм :)

      Delete
  6. Sayahan bas kimchi hiij sursiisht. Solongost amidarch bgaagui ch gesen, bi kimchi-d anhnii hartsaar l durlaj bsiin.
    Darvignuulsan amttai gesen yaasan alia ug ve :).

    ReplyDelete
    Replies
    1. wow mundag shuu. Дараа чадвал амсаж үзнээ :)

      Delete
  7. тххх хавар болчихсон , 4н сар бас гарлаа! УБ-д ч шороо нь шуураад л эхэлж байна шүү, гэхдээ ч дулаахан болоод хүмүүс синдромонд ороод , хамаг юм хөдөлгөөнтэй болоод эхлэхээр ч сонирхолтой шүү хэхэ. Төлөвлөсөн ажил бүтсэн , сэтгэл санаа өөдрөг , аль болох бага ядарсан сайхан хавар болог ^^.
    Анх кимчи идэж сурж байхад биеэрээ дүүрэн улаан юм гаргачихаад л идээд гүйж байсым даа ,гоё о гоё :)

    ReplyDelete
  8. тэглээ 4 сар гарлаа даа

    чиний зорисон бүхэн бас биелэг... өөрийнхөө зөв гэж бодсоноор амьдрах сайхан шүү

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)