Мартъягээд хоёр дуу зэрэгцээд гарч байсныг санажынуу? Би ч тэхэд А эгчийн фээн. Дууных нь үгнүүд илүү күүл санагддаг байваа. Харин одоо буцаад С эгч. Дууных нь ерөнхий уур амьсгал, энд тэнд өгсөн ярилцлагыг нь уншихаар С эгчийн филсооф илүү таалагдаад байдаг болчиж.
Мартахгүй
Март гэдэг сар эхэлчжээ. Удахгүй баярууд, тэгээд хавар...
Төрсөн өдрийн дараа манайхаас 600км зайтай орших Монреал, Оттава руу шурдхийчээд ирсэн. Монреал нь Quebec хэмээх францаар ярьдаг мужийн хамгийн том хот, Онтариогоос гармагц замын тэмдэглэгээ, пайз чимэглэлүүд үл ойлгогдох хэлээр өөрчлөгдөөд ирдгийн байлээ. Дэлгүүрт нь бас дандаа францаар ярина, байшин барилга нь хүртэл цаанаа дэгжиндүү, европыг санагдуулам.
Montreal-с цаашаа 300км орчим явбал Quebec хот байдаг гэнэ, үнэхээр үзэсгэлэнтэй заавал үзүүштэй газрын нэг гэнээ. Боломж гарвал дараа бас шурдхийнээ. Энэ удаа хугацаа богино байсан тул буцах замаараа Оттаваг шүргэсийн. Улсын нийслэл гэсэндээ бас л сүрлэг хот байлээ. Хотын төвийн хэдэн байшин нь үнэн таалагдсан. Цагийн давчууд баригдаад хамаг гоёыг нь үзэж чадаагүй ч энэ хотоос их сайхан сэтгэгдэлтэй буцаж ирвээ.
2 сарын дундуур гар утас засварын газар ажилд орсон. Өмнө нь амтлаг, үзэмжтэй, чанартай жимс жимсгэнэ ургуулах ажил байсан бол энэ удаа муудсан жимсийг нөхөн сэргээх? янзлах ажил ккк. Нэг их нарийн ур чадвар шаардахгүй, өндөр түвшнийх биш ч гэсэн мэргэжилтэй маань холбоотойм, бас гэрт ойрхон, хийгээд сурчуул хэрэгтэйм гэж шийдээд орчихсон. Түр зууртаа хийж байгаад дараагийн юмаа бодноо. Одоогоор "үхрийн нүд", "алим" хоёрыг л дагнан засаж байгаа.
Гарчигруугаа эргэн орвол, мартдаг авьяас маань улам хөгжсөн. Түлхүүрээ дотор нь мартаж түгжээд locker-ийн цоожыг тасдуулав, задалсан утсаа буцааж эвлүүлэхдээ нэг эрэг шураг мартчаад буцаагаал задалдаг сайхан уламжлалаас салж амжихгүй л байна.
За дараа цовоо үедээ бичий. Нойр хүрээд яг тасармой :р
... төгсөх жил Ганчимэгийн нэг хичээл дээр ангиараа радио даган "Мартья"-г дуулж байсан, санажийна уу кккккк
ReplyDeleteХавар ирчээд сайхан байнаа, би нь удахгүй явах гэж байгаа шдээ, чамтай таарахгүй л байх даа :)
харин боджийсноос жоохон хойшлооск. уул нь бараг л явчихаа дөхөөд, тэгснээ арай л болсонгүй. чи 6 сар гэхэд байх уу?
Deleteчамайг хэлсэн чинь нээрээ бүүр түүр санагдах шиг... Ганчимэг тухайн үедээ их нээлттэй шинэлэг багш байсийм шиг байгаан шүү одоо бодож байхад. Залуухан ч байждээ...бид ч, тэр багш ч :)
Deleteoird yagaad suraggyi bolchihov doo chi min. end havar bolood boroo orj baina.
ReplyDeleteZ...
Нет гэдэг юмнаас жоохон холдоод байнөө хэсэгтээ
Deleteuzeegui gazar oron uulzaagui humuus dandaa odor bur tiim baih yumsan tee zalhah gehed bas bish neg tiim hachin haagdmal medremj torood baihiin
ReplyDeletebas zuragnuud baga bagaar saijirch bna
ReplyDeleteккк баярлалаа урам өгсөнд
DeleteMartiya Martahgui 2 duu baritsaldaj baigaa um shig negen zereg duulagdaj baisniig sanaj bainaa. S ahaitnii Martiyaa gedgiig ni bainga sonsdog bailaa, tuunii shuten bishregch, yag uuriinhuuruu amidarch chadaj baigaa emegtei gej boddiin
ReplyDeleteZa ashtaiv, ajiltai bolj, ahij devshnee hu tsaashaa
аахан хэлээд юүхүү.
DeleteМарт гэдэг сар чинь өмнөхөө Мартаад (өмнөх хүмүүсээ Март :P) шинээр эхлэ гэсэн утгатайм байшд гэсссс кккк
ReplyDeleteгэснээс ирээд IPhone засварын газар нээж болохым бишүү, манайд ганц нэг л байдым байлээ
ккк мартаад форматлаад дээр нь сайхан шинэ програм суулгаад явчкуу юу тээ тэр нь амар шд :р
Deleteзасварын газраас наана би Жангүм болохнээ ккк, удкуу уран бүтээлээ гайхууламз :р
Mартын мэнд :)
ReplyDeleteбаярын мэнд хонгороо наагуур чинь ч баярын шинж ороогүй байхдаа энд ч ялгаагүй
DeleteEejuudiin bayariin mend!!! Uuriiguu zaaval bayarluulaarai.
ReplyDeleteэнэ коментыг уншчаад шууд гүйж очоод чиклаад аваад идцэн шүү :р
Deletezarimdaa gunig gedeg nadad burhnii beleg shig sanagddag honduur shanalgaatai bur aidastai tosooloshgui tiim neg shimshrem gunig
ReplyDeletegehdee gunig yamar bailaa ch gesen gunihiin shaltgaan n amidral ch bish busad humuus ch bish bi ooroo l baidag tegej bodohoor l taivshirdag
hehe. bi ch bas ih martdag shuu. gehdee neg naiz maani neg udaa ajlaa taraad office-oosoo garah gesen chin tulhuuree olohgui bn geed sandraad nad ruu zalgaj bilee. daraa ni jaahan udaj bgaad dahij zalgaad nuguu haigaad bsan tulhuuree ugluu hogiin savruugaa chuluudchihsan bn shde olchloo gesen. kkkk goyo bga biz.
ReplyDeleteккк би барьж явсан юмаа хогийн саванд хаячдаг өвчтэй шд. Ноднин нүүх гээд юмаа янзалж байгаад баахан тортой хог бариад гарсын. Тэр байрны хогийн сав нь аймаар том дөрвөлжин төмөр хайрцаг. Өндрөөшөө метр гаран, өргөөшөө 2м шахуу, хаягдал тушаадаг хүмүүс ундааны сав, пийвний шил нтр ухах гээд дотор нь орцон онгичиж байхыг харж л байсан. Тэгсэн би тортой хогтойгоо цуг гэрийн түлхүүрээ шидцэн байгаам чинь. Сэжиглэж ирээд л холоос хогоо шидсэн хүн чинь юу байхав нөгөө хайрцаг дотор нь орж байгаад түлхүүрээ ухаж гаргасышд.
Deleteхахахаха сэжиглэж ирээл холоос хогоо шидсэн чинь юу байхав гэсэн чинь түсхийдэг гэжийшд хүүхнүүдээ гэжжж, би тортой хог хэрэгтэй юм хоёроо зэрэг барьж явуул нь хэрэгтэй юмаа шидээд хогоо бариад яваад өгч магад гэж аймаар айдышд, одоохондоо тэгээгүйл байгаа л даа, тэхдээ ллл осолтой кккк
Deleteгэснээс би нэг удаа утсаа хайгаал олдоггүй, өглөө нь нэг цаасан хайрцаг бас л цэмцэгнэж ирээл холоос шидсэн санаанаас гардаггүй, тэхэд л хаячиж гээл хогийн савны ойрхон оччоол утас руугаа өөр утсаар залгаал чих тавиал байлаа, яджаахад дандаа дууг нь хаагаад чичиргээн дээр нь тавьцан байдаг болохоор дугарч мэдэгддэггүй, тэгж тэгж хог ухдаг хүн ирэхээр нь жаал онгичууллаа эхэхэхэ өөрөө бас яваад орчиж арай чадкүү байгаамаа, тээл олдохгүй болохоор нь санаагаар унаал явсан, дараа нь ёстой санамсаргүй их ойрхон газар уначихсан байхыг нь олсон, ямар азаар хогийн сав руу орчоогүйен гээл баярласышд кккк
ээ дээ энэ хүүхнүүд үү :P
ккк
Deleteойрдоо бас эсрэгээрээ хаяна гэж барьж гарч ирсэн ууттай хогоо тэр чигт нь бариастай чигээрээ машиндаа сууцан байвал яахуу. Гэнэт санаал үглээл буцаал хогийн сав руу гэдэн годон ккк.
яанаа би ээлжит хэргээ тарьсаан. Номын сангаас баахан ном зээлчээд, хоёр далбагар томыг нь машин дээрээ тавьж мартаад хөдлөөд яваад өгсс... Нэг юм унах шиг болсон ч эгч тоож харах биш, урдахаа л харж явдаг мундаг жолооч хүн чинь :р
DeleteГэртээ ирээд байхгүйг нь мэдээд санаад буцаад ирсэн боловч номнууд алга болцон байсс... Арай ч дээ би нээрээ, ингэж амьдраад яахын, үхээд өгий гээд санаагаар уналаашд :р Бөөн төлбөрт уналаа даа гэж айжийтал, ашгүй хүн олоод буцаагаад өгцөн байлээ.
C ni deer shuu
ReplyDeleteLolli