29.1.12

Шөнө дунд цас орж байна





Энэ дуунд угаасаа дуртай байсан, гэхдээ яагаад ч юм үгийг нь онцолж сонсдоггүй байсийм шигээ. Саяхан Л.Ө.-ийн шүлэг гэдгийг нь мэдэж авсан. Энгийн хэрнээ яруу, гоё үгтэй...

Хав хар тэнгэрээс цагаахан од дусална
Харанхуйд хэн нэг нь уйлж байна
... Энэ яасан сэвсгэр зөөлөн!
Энэ яасан сэрүүн аниргүй!

Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ
Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна
Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...
Шөнө дунд цас орж байна

Хиргүй сайхан юм ертөнц даяар бударч
Хэн нэг нь аяархан санаа алдаж байна
Яагаад ч юм гуниг...
харанхуйн цасны гэгээнд
Яг над шиг нэгэн унтаж чадахгүй
зогсож байна.

Яг энд гардаг шиг цас орвол тагтан дээрээ зогсоод будран унах ширхэгийг нь ширтэн зогсоно доо гээд л хүлээгээд байсан юм. Одоо гадаа цас хаялж байна, шөнийн аниргүйтэй ханьсаад агаар амьсгалж хэсэг зогслоо, гоё байна...Арай ч хөл нүцгэн, гэрэлтдэг нимгэн хувцастай гарч зүрхэлсэнгүйээ ккк.

24 comments:

  1. zunduu ih tsas oroosoi... yag tsas budran orj baih ued tiim goy dulaahan baidag tee?
    tsas orsoor bgaad buh l taagui medremjjuudiig mini daldlaad burheesei...

    ReplyDelete
  2. чимээгүй гэтдэг цас вэ..

    ReplyDelete
    Replies
    1. харин тийн. цас орохлээр л жинхнээсээ өвөл эхэлсэн санагдаж, зогсцон байсан цаг хугацаа дахин урсаж эхлэх шиг бодогдож байнаа. Нэг л урт намар үргэлжлээд байгаам шиг байсийм...

      Delete
  3. Bichgiin hev ni goeiimaa
    Tsas oroh goe shuu romantic medremj turuuleedeediin kk

    ReplyDelete
    Replies
    1. бичгийн хэлбэр шигээ биеийн галбиртай болчих юмсаан гэж ккк

      тэхх хорвоо ертөнц шал өөр харагдаад эхэлдгийн сонин шүү...

      Delete
  4. за дуугий нь ч мэдкүм цус гэж вампир ч юмуу гэснээс
    тэр шөнө дунд гоё цас хаялаад будраад орох чэн гүэ мөн сайхан шуудай
    тэр дээталын 3 зураг бол гоё тэр гутгаар нь бол ёооо юу ч гэмээр нь биеээр цахилгаан гүйгээд байна бишээ цохиулцымшиг ч билүү хаха хэлэх ч үг алга ГОЕ л гэе даа гэж хэлээд ичингүйрэн гүйн гарч одов :P

    ReplyDelete
    Replies
    1. ккк аальгүй мөртлөө ичимхий яадаг хүүхэд вэ чи
      баярлалаа миний бичгийн хэв гоё юм байна :)

      Delete
    2. юу ярина вэ хө

      Soulmate - ийн
      Soulmate гэж бичсэн энэ бичгийн хэвийг гоё гэхгүйм бол өөр ямар
      Soulmate - гэж бичсэн бичгийн хэвийг гоё гэх юм бэ :P

      Delete
  5. Uchdur tsasnaar uul ruu yavj baaxan zurag avsan. fb-d oruultsan uzerei. kkk

    ReplyDelete
    Replies
    1. olziitugus ooroo blok-n yg iim nertei shulgees sanaa avsan gesen anh umshaal hemgui saihan sanagdaad bur avtaj baij bilee odoo boltol saihnaaraa yg ene blog shig kkk

      Delete
    2. За үзнээ Жамбаа.

      Байдаг л нэгэн : харин тийм гэж сураг сонслоо, гэхдээ өөр хүний нэр хэлээд байсан, яг ямар шүлгийн нэрнээс санаа авсын бол олж унших юмсан.

      Delete
    3. anduursan baij magad herev blok bish bol orosiin mongon ueiinhenii l neg baih estoi OLZIIGIIN tsasnii tuhai oor neg goe shuleg n ingej duusdagiin


      Tsas,mod,navch,boroo,hair,ogloo
      Tsag hugtsaa,gunig,yruu ugs,humuus.

      Delete
  6. end bas udruush hoish nevsger tsas... saya baahan gaduur alhlaa. ger, ajil, huuhed, oroin hoolnoos tasarch, gantshan bi, tsas hoyor baahan zugaallaa.
    Z...

    ReplyDelete
    Replies
    1. ккк ашгүй дээ хааяа тэгж байвал зүгээр

      Delete
  7. хөөх би одоо энэ дууны хаагуур нь өнгөрчихсөн юм болоо ,,шүлэг нь Өлзийтөгсийнх гэсэн чинь сонсоход улам гоё санагдчихлаа :) гоё уур амьсгалтай зургууд байна,дулаахан .

    ReplyDelete
    Replies
    1. яамай даа миний дуртай дууг хүн бас гоё гэхээр надаа бас гоё санагдаад байдаг нь сонин шүү тээ...

      Delete
  8. мэдрэмжээ илэрхийлэх хэцүү санагдах тул мэдүүлсэнд баярлалаа л гэе... :)

    ReplyDelete
    Replies
    1. нэр чинь содон санагдлаа.

      баярлалаа гэсэнд баярлалаа нтр ккк

      Delete
  9. Үлгэрээс авах ч юм бий авах юм байнаа байна гэдэг шиг сайн сонсолд

    ДХ: Хааяа би харуусан уйтгарлан суух нь бий
    Хар ус уух нь ч бий
    Хамгийн муу нь хийнэ
    Хажуудаа суусан хүндээ хамаг буруугаа хийнэ
    Халуурч дуг хийнэ хааяа
    Харин маргааш нь бүх юм хэвийн

    Амьдрал зургаан талтай шоо дөрвөлжин азын тоглоом ч гэлээ
    Аль нь тоглогч гэдгийг санавал хожиж болох билээ
    Чиний гарт шоо түүнээс шоон дотор чи биш
    Чихэр дагаж гүйсэн хүү учиргүй олон тоон дотор живнэ
    Толгой нь гашилаад л тооны машин ажиллаад л
    Тоймгүй олон проблем зажилаад л мажийлаа л даа
    Маргааш анзааралгүй мангар олон жил алдаад
    Магадгүй чи хожиж болно гол нь чи таа л даа
    Алийг нь сонгох вэ алийг нь хараад сэтгэл онгойх вэ
    Аль яг хэдий хүртэл ааш муутын өмнө тонгойх вэ
    Энэ бол чи чиний амьдрал чи гол дүр
    Эргэж харж уйлахаасаа өмнө нэг шийдсэн бодолд хүр
    Эр хүн нэг л шийдсэн ам гарсан өөр зам үгүй
    Элдэвийг хөөж инээх нас замхарсан өөрийн замаа хөө
    Эцсийн цэг нь хүртэл дараагийн өгүүлбэрийн эхлэл болдог
    Энэ тоглоомыг тоглож байж л учрыг нь олдог

    ДХ:

    Амьдрал байгаа цагт асуудал болон сул тал бидний сүүдэр
    Олон удаа бүдрэв боломж олддог гэдгийг ч нүдээр үзэв
    Бүх юм дуусах болоогүй байна энэ бол эхлэл
    Зовлонг тойрохгүй дайрч өнгөрнө амьдралд хайртай гэж хэл
    Халаас нимгэн заримдаа ядуу сэтгэл тавгүй
    Ажилдаа алхаад очно оройн хоол аяганы дундуур
    Эргээд харахад юу эсийг үзэв үхэхээс бусдыг
    Эр хүний замын хүзүү урт тэр тусмаа ухрах ёсгүй
    Хааяа амьдрал тэр аяараа нуруун дээр дарах мэт
    Аргагүйтэх үе гарна өөрөөсөө өөр ханьгүйг сана
    Шийдэлд хүрмээр байдаг санаснаар болдоггүй нь харамсалтай
    Амьдрал хэнийг ч ялгалгүйгээр хал амсуулдаг
    Хүн болгон итгэнэ үлгэр шиг сайхан төгсгөлд
    Хэдий богинохон ч найдвар өгсөн
    Тоост хорвоогийн нартай цэлмэг өдрүүд олон
    Албаар чамайг сорьж унагаах нь амьдралын тоглоом

    ДХ:

    Амьдрал өөрөө новш болохоор битгий санаа зов
    Амьдрал өөдөө зогс аль болохоор бүгдийг анаад ав
    Тагнаад ав чагнаад ав амьдралаараа наадав
    Ээж шагнаад аав загнаад зав гарвал амьдралаараа наадав
    Амьдрал өөрөө новш болохоор битгий санаа зов
    Амьдрал өөдөө зогс аль болохоор бүгдийг анаад ав
    Тагнаад ав чагнаад ав амьдралаараа наадав
    Ээж шагнаад аав загнаад зав гарвал амьдралаараа наадав

    ДХ:

    ReplyDelete
    Replies
    1. энэ хоёр хөөрхөн бацаан овоо явах шинжтэй байсан тэгсгээд таг шүү. энэ дуунд би бас дуртай л байлаа :)

      Delete
  10. буруу дээр нь паблишдачлаа уучлаарай

    ReplyDelete
    Replies
    1. ёстой уучилж боломгүй юм хийчлээ дээ чи :р

      Delete
  11. Чи нээрээ гоё бичгийн хэвтэй шүү... хуучин бага ангийн хэдэн нөхдүүд та хэд бүгдээрээ ойролцоо хэрнээ гоё бичигтэй байж билээ :)

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...