24.12.11

Merry Christmas!

Энд нижгэр тэмдэглэх юмөө. Аль сар хагасын өмнөөс ФМ-ээр шувтан Крисмасын дуу хадаастай, дэлгүүрээр энүүндээ, тэрүүндээ ийм тийм бэлэг аваарай гэсэн реклам яваастай. Худалч хүнд монголын цагаан сар шиг л бэлэгний баяр юм бишүү?



Хаузтай айлууд байшингаа чимэглээд гоё гоё болгочих юм. Амжвал он гарахаас өмнө ганц нэг зураг дарахыг оролдоноо.

Манай эрх жаал Санта өвөөд ийм захиа бичээд оймсон дотроо хийчихжээ. Гитар, үлээдэг хөгжим, бодвол лимбэ л бололтой, том бамбарууш өгөөрэй гэсэн байна (GEF ME гэдэг нь GIVE ME kkk) Одоохондоо Санта байдаг гэдэгт бат итгэлтэй.

Ёолкны мод засаж өгөөгүй хэмнэсэн тул, хүссэн бэлэгнүүдийг нь авч өгийдөө. Бамбарууш нь бараг өөр шиг нь томыг хямдруулсан байхад нь таараад азныко авцан. Лимбэ, гитар хоёрыг нь жинхэнэ хөгжмийн зэмсэг зардаг дэлгүүрээс авсан. Яг гитар ч биш, Хавайгаас гаралтай Үкүлэлэ гэдэг хөгжим гэсээн. Нэг залуу акустик гитараар гоё гоё ая дараад , өөрөө ч аятайхан дамшиг юм, нүд чих хоёроо баясгаад нилээд зогслоо. Тэр хооронд авах гээд тоочиглосон ягаан гитар нь зарагдчиж, гялс ганц үлдсэн нил ягааныг нь шүүрээд авлаа.


Энэ дууг цэцэрлэг дээрээ сурч ирчээд үргэлж дуулдгийн. Надад ч бас таалагдаад :)



14 comments:

  1. Goyo belegnuud bna. Yumaa meddeg ohin bna. Hugjimd durtai boltoi.
    Sain ohin uchiraas GEF her.

    ReplyDelete
  2. yun hoorhoniin bee ystoi gogo beleg bn

    ReplyDelete
  3. Goyo. Oxin maani Santa-d yum xelnee l geed bgaa.

    ReplyDelete
  4. Merry Xmas :)

    ene coment bichdeg heseg yasan huurhun yum be,hehe
    setgegdel uldeehees de, ntr geed.

    gef her what she wishes ;)

    ReplyDelete
  5. Merry Christmas!

    дээд талын хүн их гоё бичжээ санал нэг байна

    gef her what she wishes ;)

    ukulele ийм хөгжмөөр тоглодог монгол хамтлаг байналээшд гоё хөгжим байна лээ одой гитар л гэсэн үг кк

    http://www.youtube.com/watch?v=ErMWX--UJZ4

    Сэтгэгдэл хайрлалаа
    Сэтгэл бадраах халуун дулаан үг хайрлалаа

    Паар Пийшин Паялник :P одоо бүр шатжийгаа биз :D

    ReplyDelete
  6. Энэ дуу нь Christmas - ийнх нь хамгийн гоё дуу нь гоё юм шиг байгаан кинон дээрээс харсын :D
    өөрөө ч гоё дуу лд

    ReplyDelete
  7. aihtar ohin garahnnee , belgee angliar neheel , hugjim toglool :)

    ReplyDelete
  8. ger duuren az jargal angel gaihaltai goe beleg avahnee shine onoo saihan temdegleerei

    ReplyDelete
  9. Mundag guitarchin bolooroi :)

    ReplyDelete
  10. Баярлалаа, түр сонирхоод хаях биш тоглож сургахыг бодноо...

    халуун дулаан үгсэнд чинь миний сэтгэл шатаад дүрэлзэж байнөөө ккк. Ялангуяа паялник хамгийн их илч нэмсэн :р

    энэ дуу ямар кинон дээр гардгийн бол доо.

    Ай хөөрхий ингээд удахгүй шинэ он гарахнээ....

    ReplyDelete
  11. Merry X-mas! Яасан хөөрхөн юм бэ, биччихсэн байгааг нь амьтны үр ангирын зулзага юм шүү дээ ийийийий үнсээд үнгээд явчмаар байхымаа :)
    Хүүгээ гарснаас хойш хүний өөрийн ялгаагүй өхөөрдөм үрсийг бодохоор зүрх хайлж байгаа мэдрэмж төрөөд байхын нээх ганцаараа эх хүн болчихсон юм шиг ккккккк....

    ReplyDelete
  12. Ene duu "Home alone" deer yavdag sanajina.

    ReplyDelete
  13. хэлээд юүхвээ Hilde минь... үр зулзагатай болоогүй бол хэзээ ч төсөөлж чадамгүй тэр нэг бүлээхэн мэдрэмж, юутай ч зүйрлэшгүй. Хайрлах гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг амьтад даа...хүний үрс...

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...