21.12.11

Таны танин мэдэхүйд...(нойрны тухай)

Зүүд, нойр гээд уул нь сонирхдымаа. Тэхдээ юу ч мэдэхгүй нойлын ногоон тэг л дээ. Эмч, мэргэжилтэнгүүд нь засаад дэлгэрүүлээд өгөөрэй плийз...

Хүний нойр 2 үе шатнаас тогтдог гэнээ. REM (rapid-eye-movement) буюу нүдээ хөдөлгөдөг хэсэг, non-REM буюу хөдөлгөдгүй хэсэг.

Non-REM
Нүдээ бараг хөдөлгөдгүй, зүүдэлдэггүй үе нь. Дотроо 3 шатлалд хуваагддаг (зурган дээр 4 гэсэн байгаа ч сүүлийн үед 3, 4 хоёрыг нэгтгээд нэг шатлалд оруулдаг болсон юм байх)
1р шат: Унтаа сэрүүний завсар л юм шиг байгаан. Орчин тойрон, дуу чимээг мэдэрнэ, хааяа булчингийн таталдах үзэгдэл байдаг. Их ядарсан үед би тэгээд татганаад байдгийн. Энэ үед намайг сэрээвэл би аймаар ууртай, хэнбугай ч байсан шууд тийрээд унагахад бэлэн ккк.
2р шат: Орчин тойрноо мэдэхгүй унтаж эхэлнэ. Эрүүл, нас биед хүрсэн хүний нойрны 45-50%ыг эзэлдэг гэнэ.
3р шат: Гүн нойронд автана, тархины долгион асар удаан, аажуу болж эхэлнэ. Энэ үеэр зүүдэндээ босож явах, ярих, хайчинд даруулах (Монголоор юу гэдгийг нь мэдэхгүйм. Унтаа ч юм шиг, сэрүүн юм шиг хэрнээ бие нь хөдөлж чадахгүй, хөл дээр нь ч юмуу бие дээр нь юм дараад байх шиг санагдах, айх үзэгдлийг Со нар ингэж нэрлээд байдгийн, Гуталчин энэ тухайгаа бичсэн байсан санагдана) гэх мэт нойртой холбоотой хямралууд ажиглагддаг гэнэ. Би багадаа зүүдэндээ босож яваад, нөгөө өрөөний гэрэл асаагаад баахан юм хэлж байснаа буцаад унтаад өгчийсөн гэсэн, өөрөө мэдээж юу ч санахгүй.


REM
Нүдээ хөдөлгөж унтдаг шат нь. Өөрөөр хэлбэл зүүдэлж байгаа, нүд нь зүүдээ хараад хөдлөөд байгаа гэсэн үг. Нийт нойрны 20%ыг эзэлдэг. Энэ үедээ сэрэх юм бол зүүдээ санана, эргээд non-REM шатруугаа шилжих юм бол зүүдээ мартана.




Зурган дээр байгаачлан, энэ хоёр үе шат шөнийн турш ээлжлэх нь байна. Улаанаар зурсан богинохон хугацаанд л зүүдлээд бусад үед нь нам унтдагийн байна. Шөнө дундын хавьцаах non-REM 3,4р шат бол хамгийн гүн нойрсож, хамгийн сайн амарч авах үе нь гэнэ дээ. За хурдхан энэ бичлэгээ дуусгаад унтаж үзий дээ.

Аан нээрээ түрүүн гоё юм болсийшд. Салхинд гарангаа ганц лааз пиав авах гээд архи пийвний дэлгүүр орсон чинь (хаалтан дотор нэмэлт тайлбар хийх хоббитой болчлоо ккк, энд согтууруулах ундааг төр засаг хяналтандаа авцан байдгийн, албан ёсны 2хон дэлгүүрт л зарна, тэр хоёр нь тэгээд эрт хаачноо, гадуур ууж явж, сууж болохгүй, согтуу явж болохгүй, бааранд суухлээр спиртний нэмэлт татвар аваад байдаг гэсэн, би одоо бараг жил болох гэж байж ганц ч удаа баар саваар шагайж үзсэнгүй ээ) за тэгсэн чинь яасан гээч. Манийг үнэмлэхээ үзүүл, тэхгүй бол пийв зарахгүй гээд. Насанд хүрээгүй байна гээд байгаан бишүү. Зарим хүнээс иймэрхүү түүх сонсож байсан ч арай намайг тэгж харна гэж үнэхээр бодсонгүйээ. Тулгамдаад олигтой юм ч хэлж чададгүй, насаа хэлж үзлээ, менежерт нь ольж үзлээ. Дотроо бол хүүеээ овоо шдээ оворгүй харагдаж дээ гээд баяр хөдлөөд инээд хүрээд байгаам чинь хаха. Тэр худалдагч хар арьстан байсан, ази хүмүүсийн насыг баримжаалж мэдэдгүй байх л даа, дээрээс нь би малгайтай цамц, үүргэвч, чихэвч зүүгээд нялхаараа амьтан харагдсийм байгааздээ. Юутай ч гоё л байлаа, ганзага хоосон ч сэтгэл дүүрэн буцаж ирсээн гэж.

6 comments:

  1. huushee chi chn mgl-d bdgui biluu kkk

    bi ter haichind chn bnga daruulah umaa getsuuiin gsn kkk

    manai end hezee l bol hezee arhi piav avch boldii sht kk

    ReplyDelete
  2. Нойрны тэр сэргэг үед хүүхэд сэрчих вий гээд би өлмий дээрээ гэтэн алхаж, чанга амьсгалахаас айдаг байлаа шүү дээ ккккккк
    Стокгольм-д нэг бааранд бас энд тамхичиндаа тамхи авахад шалгуулж байсан юм байна ... инээд хүрээд байж уу ккккк

    ReplyDelete
  3. Нялхаарааа
    Нялзрай амьтан нь
    Зүүд нойр
    Зүгээр унтахын тухай яриад юун хөөрхөниен :P

    ReplyDelete
  4. Нойр ч сонирхолтой шүү. Би бас нэг ийм юм бичиж байж нойрны талаар...

    http://gobigobi.blogspot.com/2006/07/blog-post.html

    ер нь сархадны төрлийн юмыг ч дөч хүрээд дөнгөж амс гэж байгаашд ккк

    ReplyDelete
  5. > Юутай ч гоё л байлаа, ганзага хоосон ч сэтгэл дүүрэн буцаж ирсээн гэж.

    haha.

    ReplyDelete

Хүмүүсээ бие биедээ сэтгэгдэл хайрла.

Хүсэл сэтгэл бадраах халуун дулаан үгээ хайрла :)

👸🏻💔6x6

3 сард 3 удаа ярилцлаганд орлоо. 3-ууланд нь тэнцээгүй арвин их амжилттай хаха. Хоёр нь нэгдүгээр ангид элсэх шалгалт. Нэг нь ажил дотроо өө...