Ээлжит халтуураа хийчлээ ккк. Үг нь энгийн хэрнээ утга нь гүн гүнзгий болохоор ойлгоод мэдрээд байгаа хэрнээ илэрхийлж гаргаж чадахгүй модон хэл царайлаад хэцүү байлаа. Уул нь ая, үг нь маш их таалагдсан юм. Англи чигт нь тавьюу гэснээ...цэвэр монгол хэл дээр хөтлөдөг блог болгох мөрийн хөтөлбөрт маань харшилаадаа :р
Намайг үхэхлээр би гэж хүн амьдарч байсан тухай ямар ул мөр үлдэх билээ. Гэж хааяа боддог юм. Мэдээж үр хүүхэд минь байна. Тэгээд л энэ блог. Баярлаж, гуниж, уйлж инээж, бүтэлгүйтэж, уран халилдаж явсны маань түүх. Олон хүн дурсаад байхгүй ч, охин маань том болсон хойноо ээжийнхээ тухай эндээс мэдэж авах болуу гэж боддогийн. Тэгж бодоол хичнээн бухимдаж, уураа гаргах юм олдохгүй болохоор нь хаачий яршиг гэж бодож байсан ч, хэнд ч хэрэггүй дэмий гэж хаялгүй хөтлөөд яваам. Энэ дууны үг шиг л, намайг энд амьдарч байсныг гэрчлээд үлдээрэй блог минь ээ...
Ажлаасаа гарах гэж байгаа цаг үетэй ч их таарч байна. Олигтой хувь нэмэр оруулж чадаагүй ч энд би ажиллаж байсийм шүү гэж энэ дууг аялсаар гарах нь байна шдээ.
Он цагийн элсэн дээр ул мөрөө үлдээмээр байна
Одоог ирээдүйд сануулах түүхээ сийлж орхимоор байна
Омог бардам, хоргодох зүйлгүй явж одмоор байна
Орчлон намайг дурсаг, хааяа ч болсон санаг...
Энд би байсан...
Амьдрал минь энд буцалж, би жаргасан
Хайр минь энд нахиалж, би зовсон
Чармайж, зүтгэж, чадах бүхнээ хийсэн
Чанад хүслийн үзүүрт, зорисондоо би хүрсэн
Энд би байсан...
Хосгүй амжилт, ховор нээлт минийх байгаагүй ч
Хоног өдөр бүрийг чин сэтгэлээсээ амьдарсан
Хорвоогийн од нь болж тэнгэрт би гялалзаагүй ч
Хонгор түүнийхээ цээжинд эрхэм дотно оршсон
Энд би байсан...
Уяралын утсыг нь хөндсөн зүрх бүхэн
Ухаарлын учиг руу хөтөлсөн оюун болгон
Намайг энд байсныг батлах гэрч болог
Нартад ирээд буцсаны утга учир нь байг
Энд би байсан...
Энэхэн амьдралдаа би өөрийгөө бүтнээр нь зориулсан
Эргүүлээд бас сайхан бүхнийг хүртсэн
Аз жаргалын хэлтэрхийг хэн нэгэнд бэлэглэсэн
Аян замынхаа эцэст, хорвоод өнгө нэмээд одох сон...
I wanna leave my footprints on the sands of time
Know there was something that, and something that I left behind
When I leave this world, I'll leave no regrets
Leave something to remember, so they won't forget
I was here
I lived,
I loved
I was here
I did, I've done, everything that I wanted
And it was more than I thought it would be
I will leave my mark so everyone will know I was here
I want to say I lived each day, until I die
And know that I meant something in, somebody's life
The hearts I have touched, will be the proof that I leave
That I made a difference, and this world will see
I was here
I lived,
I loved
I was here
I did, I've done, everything that I wanted
And it was more than I thought it would be
I will leave my mark so everyone will know
I was here
I lived,
I loved
I was here
I did, I've done, everything that I wanted
And it was more than I thought it would be
I will leave my mark so everyone will know I was here
I just want them to know
That I gave my all, did my best
Brought someone to hapiness
Left this world a little better just because
I was here
I was here
I lived,
I loved
I was here
I did, I've done, everything that I wanted
And it was more than I thought it would be
I will leave my mark so everyone will know I was here x2
Үнэхээр гое орчуулжээ
ReplyDeleteойрд сэтгэгдэл бичээгүй юм байна
гэхдээ танайхаар байнга зочилж байсан шүү :)
yamar mundag orchuldiimbe
ReplyDeleteАнгли тавилт :P /Англи чигт нь тавьюу гэснээ/
ReplyDeleteЦүЦ
гайхалтай сайхан дуу үг шүлэг юм
гайхалтай сайхан ч орчуулж
энд би бас байсан
энд байсныг минь сэтгэгдэл минь гэрчлэнэ ккк
энд би байсныг гэхдээ хэн ч мэдэхгүйл :P
namaig end baisniig hench dursahgui bi tiim ih hun baisangui ee gej hen hellee
ReplyDeleteaimaar shuu tiim aguu hun tegeheer bi yahiin bolj bnaaa ydahad haach baigaagui met or tas martagdahaas aidag tiim zuilsiin tuhai bodohoor nuruu huit orgiod baidag nad shig hun ene duu tegeheer busad humuus ch bas nadtai oiroltsoo gej heleed bna uudaa orchuulaga goe
aan tiim ene blog ruu orj duu sonsood orchuulagiig n unshih bas goe kkk
Mundag orchuulah yumaa. Ingeed orchuulahaar ug bur ni setgeld chini shingedeg baihdaa.
ReplyDeleteчи ухаантай юмаа, миний энэ цаг үед амьдарч байсан миний үр хүүхдээр л дуусах байх, үр хүүхдүүд маань гэтэл намайг үнэндээ мэдэхгүйшд, би ч ээжийгээ их муу мэддэг юм билээ, мэдүүлье гэвч болохгүй юм их байх юм
ReplyDeleteхүүхэддээ зориулж блог хөтөлбөл том болсон хойноо ээж минь ийм бодол санаатай хүн байжээ гэж ойлгох байхдаа, тэхдээ ингэж сайн хөтөлж чадахгүйм чинь гээл бас хойш нь тавьчихаас :)
үнэхээр гоё орчуулга, чи мундаг шүү
ккк ичмээр дамшиг доо. яг нээх гоё санаанд хүртэл буулгаж чадахгүймөө.
ReplyDeleteСекретвишээ блогоо түр хаациймуу? Ямар нэг шалтгаантай юу эсвэл над шиг "сайхан ааш" хөдөлсөн үедээ гарын доор байдгаар нь хаагаад хаяцнуу ккк.
ReplyDelete"том" шалтгаан "сайхан ааш" хоёр давхцаад ккк
ReplyDeleteхүнд хэрэгтэй зүйл ховор юм чинь гээ хаацан
тэхдээ устгаж арай зүрхлээгүйээ хэхэ
уураа гаргаж чадах ганц юмтай байх чинь бас зүгээриймаа, буцаагаад надад гомдоллож чадах биш хөөрхий муу блог минь кккк
ReplyDeleteДамшиг чинь Дамшиг юмаа гэж :P
ReplyDeletehuleej l baigaa udahgui shine sonin bichleg neegdene gej
ReplyDelete